Нохойн хошууны тосыг арьс арчилгаандаа хэрэглэх 7 шалтгаан

За тэгэхээр бүх л арьс арчилгааны  бүтээгдэхүүнүүдээ ганцхан наргил модны самрын тосоор орлуулахаа шахсан ч нүүрний  арьс тань гангар шаазан шиг гял цал болоогүй бөгөөд өөр нэгэн шинэ юм туршиж үзэхэд бэлэн  сууж байна уу бүсгүйчүүдээ. Хэрвээ та гоо сайхны салбарт юу болж байгаа талаар үнэхээр сонирхдог нэгэн бол уян зөөлөн болгох, хөгшрөлтийн үйлчилгээтэй нохойн хошууны  тосны талаар дуулсан л байх. Эсвэл зүгээр л нэг дөвийлгөсөн сурталчилгаа гэж бодож байна уу? 

Нохойн хошууны тосыг сарнайн бутны үрнээс гаргаж авдаг ба витамин ба антиоксидантааар маш баялаг, арьсанд зайлшгүй шаардлагатай тосны  хүчлүүдийг өөртөө агуулсан байдаг. Victoria Secrets-ын сахиусан тэнгэр Miranda Kerr байнга нохойн хошууны тосыг арьс арчилгаандаа хэрэглэдэг гэдгээ зарласан бөгөөд, одоогоор  энэ тосны өнгөө алдсан, батга гарамтгий арьсанд ямар ид шидийн юм шиг үйлчилдэг талаарх сэтгэгдлүүд Amazon дээр 5000 гаруй үлдсэн байна. Арьсны мэргэжилтнүүд ч нохойн хошууны тосонд арьсанд сайн олон тооны ашиг тус байгаа гэдэг дээр дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр ямар ашиг тустай  талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

1.Чийгшүүлэх 

Нохойн хошууны тос нь натурал сайн чийгшүүлэгч болдог. Найрлагадаа тэжээллэг тосны хүчлүүдтэй ба энэ нь усаар баялаг байдаг болохоор чийгшүүлэх гол найрлага болж байгаа юм. Арьсыг 6 цагын турш чийгээр хангадаг болох нь лабораторийн тестээр баталгаажсан. Судалгаанд хамрагдсан бүсгүйчүүдээс сэтгэгдэл сонсоход гэрэлтсэн чийглэг сайхан арьсыг маань эргүүлэн авчирсан хэмээжээ. 

2. Үрчлээг арилгах үйлчилгээтэй

Нохойн хошууны тос нь гоо сайхны зайлшгүй найрлагууд болох үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тосны хүчлүүд, витамин А ба Ц ээр баялаг юм. Эдгээр найрлагуудын тусламжтайгаар эрт хөгшрөлтийн шинж тэмдгүүд үрчлээ, нөсөө толбыг эмчилж, арьсыг чийгшүүлж, хүчтэй антиоксидантууд  нь арьсыг хамгаална. 

3. Цайруулах үйлчилгээтэй

Нохойн хошууны тосонд шүүрэл бууруулах орц найрлага байдаг бөгөөд энэ нь нүхжилтийг агшааж, арьсыг цайруулна. Өдөр тутмын арьс арчилгаандаа бага багаар хэрэглэж  эхлээд, унтахын өмнө цэвэрлэсэн арьсан дээрээ цөөхөн дуслаар хэрэглээрэй. 

4.Арьсны өнгийг жигдэлнэ

Supermodel Miranda  Kerr өдөр бүр унтахынхаа өмнө нохойн хошууны тос түрхэж өөгүй гайхалтай сайхан арьсаа хадгалж  үлддэг гэжээ. Английн гүнгийн эхнэр Kate Middleton мөн нохойн хошууны тосны үнэнч хэрэглэгч бөгөөд өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэглэдэг гэжээ. Хэрвээ таны арьс жигд бус өнгөтэй ба улаан улаан гүвдрүүтэй арьстай  шаналж байгаа бол нохойн хошууны тосыг өглөө ба оройдоо нойтон арьсандаа түрхэж хэрэглээрэй. 

5. Арьсыг чангалах үйлчилгээтэй

Нохойн хошууны тос нь арьсны уян хатан байдлыг сэргээнэ.  Хэрэв сүүлийн үед арьс сулраад байгаа шинж тэмдэг илэрвэл нохойн хошууны  тос хамгийн зөв сонголт шүү. Өглөө ба оройдоо хэдхэн дуслыг хэрэглэхэд л залуу сайхан арьстай болно.  

6. Сорви арилгах

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тосны хүчлүүд, витамин А ба Ц. Энэ 3 орц бол  гайхамшигт гурвал юм. Жижиг хэмжээний ул мөр, нүүрний сорвийг арилгах чадвар нохойн хошууны тосонд өндөр байдаг. 

Энэ 3 найрлага нь исэлдсэн гэмтлээс сэргийлж, коллагеныг нөхөн сэргээхэд туслана. Мөн түүнчлэн арьсны нөсөө толбыг бүдгэрүүлж, хялгасан үрчлээг тэнийлгэн, тэр байтугай язралтаас үүдэлтэй сорвийг ч арилгаж чаддаг байна.

7. Арьсыг гуужуулна

Нүүр цэвэрлэгчдээ  нохойн хошууны тосыг нэмээд хэрэглэж  үзээрэй. Сахар, далайн давсны нэгэн адилаар нохойн хошууны тосыг хөөлгөгч содатай  хольж гуужуулагч болгон ашиглаж болно. Гэхдээ батга гарамтгай арьстай бол болгоомжлоорой. Арьсан дээр гарсан батгыг цочирдуулж, арьсны  нүх сүвийг бөглөх магадлалтай.

Rosehip Oil

ECOCERT -оор баталгаажсан, 100 % USDA баталгаатай органик нохойн хошуу жимсний  тос (rosehip oil) нь арьсанд тэжээл өгөх үйлчилгээтэй.Нохойн хошууны хандыг нохойн хошууг шахаж  гаргаж авдаг ба тэжээллэг чанар нь маш өндөр бөгөөд, ийм аргаар гаргаж авахад хүний биед хэрэгтэй элементүүд нь чанараа  алддаггүй байна. Нохойн хошууны тос нь витамин А, omegа 3,6,9 -ын найрлагатай бөгөөд хуурай арьсыг чийгшлээр хангах үйлчилгээтэй.  Мөн арьсны өнгөн давхаргыг бэхжүүлж, уян зөөлөн болгоно.