Ногоон байгалиа та хойч үедээ өвлүүлэхийг хүсэж байна уу?

Уншигч бүсгүйчүүддээ дуулгах бас нэгэн мэдээ бол  www.beautysecrets.mn цахим дэлгүүрээр үйлчлүүлээд и-баримтаа хүлээж авах 2 төрлийн сонголтыг танд өгч байгаа юм.Үүнд цаасаар авах, нөгөө нь цахим шуудангаар авах.  

 2019 оноос эхлэн Beauty Secrets нь хүрээлэн байгаа орчноо хайрлан энэрэх, амьдралыг хүндлэх гүн гүнзгий утга агуулга бүхий философитой болсон бөгөөд энэ хүрээнд олон сонирхолтой  ажлууд хэрэгжүүлж  байгаагийн нэг нь энэхүү и баримтын ажил билээ. Таны захиалсан бүтээгдэхүүний баглаа боодол тань дахин боловсруулсан цаас байдаг гэдгийг та мэдсэн байх. Хэрвээ  та цаасаар бус, цахим шуудангаар и баримтаа авбал бага ч  гэсэн эх дэлхийгээ  хайрлах аянд нэгдэж, цаасны хэрэглээг багасгаж чадах юм. Таны өнөөдрийн хийсэн өчүүхэн зөв үйлдэл тань ирээдүйд, үр хойчдоо эх дэлхийгээ байгаа чигээр нь өвлүүлэн үлдээж чадах том хөрөнгө  оруулалт гэдгийг санаарай.  

Дахин боловсруулсан цаасан уут

Таны өнөөдрийн хөрөнгө оруулалт- хүүхдүүдийн тань өсөн торних ногоон эх дэлхий байх болно. 

Цаасны хаягдлын тухай зарим нэг тоо баримтууд: 

  • Биднийг ярилцаж байх хооронд л 199 гаруй тонн цаас үйлдвэрлэгдэж байдаг юм байна. 
  • 1 кг цаас үйлдвэрлэхэд 324 литр ус зарцуулдаг байна.
  • 1 ширхэг А4 цаас үйлдвэрлэхэд 10 литр ус зарцуулдаг байна.
  • Нийт үйлдвэрлэгдэж байгаа цаасны 93% -ийг модноос гаргаж авдаг. 
  • New York Times сонины Sunday edition гаргахад 75,000 мод хэрэглэдэг.
  • 1 тонн гаруй цаасыг дахин боловсруулж хэрэглэвэл 682.5  галлон (1 галлон нь 454 литр) орчим тос, 26,500 литр ус, 17 ширхэг модыг хэмнэнэ. 
  • Гадуурх сав баглаа боодол нь бидний нийт гаргаж байгаа хог хаягдлын ⅓ байдаг. 
  • Америкийн офисууд жил тутам 12.1 их наяд цагаан цаасыг хэрэглэж байна.
  • Жил бүр хаягдал цаасаа нийлүүлээд  Нью Йорк -оос Калифорни хүртэл 12 тохой өндөр хана босгох боломжтой.
  • Цаасны хэрэглээ цахим хэрэглээнд шилжсэнээр багасна гэж үзэж байгаа ч 2030 он хүртэлх цаасны хэрэглээ  одоо байгаагаас 2 дахин ихэснэ гэсэн таамаг байна. 
  • 1 ширхэг мод 3 хүнийг амьсгалахад хүрэлцэхүйц хүчилтөрөгч үйлдвэрлэдэг.
  • Жил бүр ойролцоогоор 200 сая мод огтолж цаас үйлдвэрлэж байна. :((

Ингээд сонголтыг таны гарт үлдээе. И-баримтаа цаасааар авах, цахимаар авах таны л гарт.