Спортын гимнастикийн дасгалжуулагч, пилатес иогын багш, хувийн дасгалжуулагч Н.Баянжаргал “The Top Shelf” булангийн маань энэ намрын анхны дугаарын зочноор уригдан оролцож бидэнтэй ажил мэргэжил, гоо сайхныхаа нууцын талаар хөөрөлдлөө. Хүн бүхэн өөрийн гэсэн гоо сайхан, эрүүл амьдралын хэв маягтай билээ. Fitness –ийн өрөөнд хөлсөө дуслуулан зөв биеээ олж авах нэгэн байхад сэтгэл зүйгээ цэгцлэн, ухаан бодлоо удирдан бясалгаж тайвшралыг авах нэгэн ч бий. Хэдий олон арга байгаа ч тэдгээрийг хослуулсан нэгэн программыг зочин маань нэвтрүүлсэн бөгөөд уг программын агуулга, аргын талаар Баянаа багш маань та бүхэнтэй хуваалцаж байна.
Аз жаргалтайгаар ажил, амьдралыг хайрла
Завгүй нийгэмд олон газар байх боломж хязгаарлагдмал энэ цаг дор үйлчлүүлэгч нарынхаа хүслийг гүйцэлдүүлэх зорилгоор нэгдсэн цогц үйлчилгээ гаргахыг хичээн, зорин ажиллаж байна. "10 хоногийн хугацаанд 10 насаар залуужих” программ хичээл юм. Үүнд нурууны дасгал, нүүрний дасгал, биеийн дасгал гэсэн 3 үндсэн дасгалууд дээр үндэслэн нэмэлтээр тунгалагын (limp) бариа, тунгалагын цэвэрлэгээ, нүүрний дасгал ба нүүрний бариа орох юм. Мөн түвдийн залуужуулах 5 дасгал, нүүрний пилатес бас багтсан байгаа.
Хэдий бид үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж , ботокс шахуулж болох ч нүүрний булчинг өөрөөр нь хөгжүүлэхээс илүү арга барил байхгүй гэж тэрээр боддог. Энэ 10 хоногт дасгал хөдөлгөөн заахаас гадна хоолны дэглэм, бүдүүн гэдсээ хэрхэн цэвэрлэх зэрэг залуу эрүүл, гоо сайхан байхын нууцыг нээхэд бүсгүйчүүддээ цогц хөтөлбөрийн дагуу заах юм.
Одоо нийгэмд ажил мэргэжлийн онцлогоос хамааран суугаа ажил хийх нь их элбэг тохиолдож байна. Үүнтэй холбоотойгоор нуруу үений суулт гэх өвчин газар аваад байна. Тиймээс нурууны булчин суллах дасгал бас багтсан байгаа. Мөн түүнчлэн алхалт, зогсолт, суулт гэх гоо сайхны бас нэгэн томоохон хэмжүүрийн талаар хөтөлбөртөө тусгасан байгаа.
Тэдгээр дээр нэмээд чакрануудыг нээж өгөх дасгалууд бий бөгөөд энэ нь хүний хүрдүүд юм. Хүний биед 7 чакра байдаг. Зочин эмэгтэй маань наснаасаа маш залуу харагддаг бөгөөд энэ тухай нь дэлгэрэнгүй ярилцаж сонирхлоо.
Түүний гоо сайхны нууц
Өөрийгөө сайхан авч явах, хэрхэн харагдаж байгаагийн гол нууц маань залуу наснаасаа спортоор хичээлэсэн бөгөөд спорттой, хөдөлгөөнтэй салшгүй холбоотой. Арьсаа зөв гуужуулах, ус их хэмжээгээр уух, зөв хооллох бол хамгийн гол зүйл. Байгалийн гаралтай орц найрлагатай гуужуулагч хэрэглэдэг. Кофены шаар, зөгийн балыг холиод шүршүүрт орохдоо биеийн арьсаа гуужуулдаг. 7 хоногт 1 удаа байхад л хангалттай. Мөн чидун жимсний тос, Nivea тос холиод нүүрэндээ түрхдэг. Бас нэгэн гэртээ хийхэд амархан, хямдхан маск бол тараг нимбэгний хүчилийн холимог. 10 минут л тавихад хангалттай. Гэх мэтчилэнгээр гэрийн нөхцөлдөө арьсаа арчилахыг илүүд үздэг. Үрчлээгүй тунгалаг сайхан арьстай байхыг та хүсвэл тунгалагын буюу limp дасгал хийх хэрэгтэй гэж
Баянаа багш маань зөвлөлөө
Халбагаар, гараар хийж болно. Нүүрний хорыг халбагаар тунгалагын дасгал хийж тайлж болдог аж. Бүсгүйчүүддээ хэлэхэд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоолны халбага гэхээр сонин байгаа биз...(Гоё сайхан байхын тулд заавал л үнэтэй эд хэрэгсэл шаардлагатай биш юм байна шүү). Лимп хийснээр цусыг цэвэрлэдэг . Өглөө ба оройдоо л хийгээд байхад та хөгшрөлтөөс айх хэрэггүй болно гэж нэмж дурдсан юм.
Хоолны дэглэм байрьдаг уу, яаж ийм сайхан бие галбираа хадгалж байгаа талаар нь асуухад хөнгөн хооллодог, мах бараг иддэггүй. Сайн чанарын загас тахианы мах хааяа хэрэглэдэг. Улаан мах иддэггүй. Цагаан мах идсэнээр уур уцааргүй болдог гэж хариулсан юм. Биеэ усанд орохоосоо өмнө хуурай сойзоор сойздсоноор биеийн нүх сүвийг нээж, арьсанд чийг сайн нэвтэрч ,үхэжсэн арьс гууждаг. Доороос нь дээш хөдөлгөөнөөр. Ингэснээр арьсыг цэвэрлэнэ, хоргүйжүүлнэ. Целлюлит ийн эсрэг үйлчилгээтэй. Байнга биедээ авч явдаг зүйл нь үсний боолт. Гимнастикийн тамирчдын зайлшгүй үргэлж хэрэглэдэг зүйл бол үсний боолт юм. Пилатесын дасгал хийснээр гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэж болно. Биеийн харьцаа хамгийн гол нь. Зөвхөн нэг л хэсгээрээ гоё байя гэдэг нь болохгүй. Тэнцвэрт байдал юм. Түүний гоо сайхныг хэмжих хэмжүүр нь аливаа зүйлд хандах хандлага. Өөрийгөө хүндлэх хайрлах, бусдыг хүндлэх хайрлах мөн сайхан сэтгэл юм. Энэ бүгд нийлж байж гоо сайхныг цогцлооно. Тусч, дотоод сэтгэлийн гоо сайхантай, хайраар дүүрэн байя, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрье, төгс төгөлдөр рүү тэмүүлье гэсэн амьдралын уриатай ийм нэгэн бүсгүйтэй бид ярилцлаа.
Эцэст нь бүсгүйчүүдээ хандаж хөгшрөлтөөс битгий ай, амьдарч байгаа үеээ хайрла, тооноос битгий ай. Нас бол тоо юм. Амьдралыг туулж яваа болохоос насыг өнгөрөөгөөгүй юм шүү, сэтгэл санаагаараа залуу байх хэрэгтэй гэж зөвлөсөнөөр бидний ярилцлага өндөрлөсөн юм.
Facebook: Bayanjargal Nergui
Instagram: bayanjargal_n