Нарны тосыг хэрхэн түрхэх вэ?

Их л амархан санагддаг тиймүү? Гадагшаа гарахаасаа өмнө наранд өртөх магадлал өндөртэй хэсэгтээ нарны тосоо түрхээд л болчихно. Нарны тосыг хэзээ , хаана, хэрхэн түрхэх вэ гэдэг нь маш чухал, нэлээд толгой эргүүлдэг. Үүнтэй холбоотой сүүлийн үеийн судалгаануудыг нэлээд уншиж судлан нарны тостой холбоотойгоор маш их тулгардаг асуултуудад хариулт өгч байна. Арьсаа хамгаалж, залуу сайхан чигээр нь авч үлдэцгээе !

Арьс арчилгааныхаа яг хэзээ нь түрхэх вэ?

Арьс судлалын эмч нар, эрдэмтэн судлаачид дараах зүйл дээр санал нийлж байна. Нарны тосыг өдөр тутмын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн хамгийн сүүлд хэрэглэнэ. Ингэснээр л нарны тосны SPF үндсэн үүргээ гүйцэтгэж чадна. Нарны тосоо түрхсэний дараа  юу ч түрхэх ёсгүй. Хэрэв ямар нэгэн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэвэл үйлчилгээг нь сулруулж, үр дүн багатай байх болно.

Мөн бас нэгэн чухал зүйл бол нарны тос түрхэхээсээ өмнө заавал чийгшүүлэх суурь тос түрхэх ёстой юу?

Өндөр зэрэглэлийн хамгаалалттай байхын тулд өдрийн чийгшүүлэх суурь тос ч хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байвал сайн. Хэрэв хэрэглэж байгаа нэг бүтээгдэхүүн чинь SPF 30 ба түүнээс дээших үзүүлэлттэй бол 2 дахь бүтээгдэхүүн нь заавал нарны хамгаалалттай байх шаардлагагүй. Арьсныхаа онцлог тохируулан, элдэв нэмэлт үнэргүй, хангалттай антиоксидантаар баялаг тос сонгоорой. Судалгаанас үзвэл нарны тосны доор антиоксидантаар баялаг сэрум түрхвэл илүү үр дүнтэй байна.

Сүүлийн үед бидний дурлаад байгаа антиоксидантаар баярлаг Skin Lab Vitamin Serum-ийг онцолмоор байна. Онцлох болсон шалтгаан нь Витамин Ц өдрийн гэрэлд өртөж өнгө нь хувирахаас хамгаалсан tube буюу шахдаг савтай юм.
Мөн төгс найрлага бүхий Витамин Ц ба Витамин Е-г цугт нь хэрэглэсэн тохиолдолд антиоксидантын үйлчилгээ нь улам идэвхжиж, арьсны хөгшрөлтөд нөлөөлж байдаг гадаад гол хүчин зүйлүүдээс арьсыг хамгаалдаг.

Гадагшаа гарахаасаа өмнө яг хэдий үед нь нарны хамгаалалттай тосоо түрхэх вэ?

Нарны тосыг хэзээ түрхэх вэ? Гадагш гараxаас 15-30 минутын өмнө түрхвэл сайн бөгөөд хувцаслахаасаа өмнө сайтар шингээгээрэй. Түрхэнгүүтээ хувцаславал хувцсанд арчигдаж үрэгдэн үр дүн нь буурна гэдгийг санаарай. Дахиад л давтан сануулъя. Гарахын өмнө заавал нарны тосоо түрх. Судалгаанаас  үзэхэд нарны хорт туяа, нарны хамгаалалтгүй арьстай өдрийн цагаар гадагш гарахад л шууд арьсыг гэмтээж эхэлдэг байна. Бүр өдрийн цагаар шүү, нарны туяанд өртөхөд биш.

Хэр их хэмжээтэй түрхэх вэ?

Харамгүй түрхэх хэрэгтэй. Гэхдээ харамгүй түрхэнэ гэж хэр их түрхэхийг хэлдгийн бол?  ½  цайны халбага хэмжээтэйг нүүрэндээ, шот хундаганы хэмжээтэйг биедээ түрх гэсэн ерөнхий хэмжээ байдаг хэдий ч утгагүй зүйл юм. Яагаад гэвэл хүн бүр адил биеийн хэмжээ хэлбэр, галбиртай бус. Хамгийн зөв хэрэглээ бол гадагш гарахаасаа өмнө наранд өртөмтгий арьсандаа нарны тосс түрхэх, иллэг хийх, их удаан хугацаагаар өдрийн цагаар гадаа байхаар бол дахин нэг нимгэн давхарлаж  түрхэх.

Ямар хугацааны дараа дахин давхарлаж түрхэх вэ?

Нарны тосны мэдээлэл дээр 2 цаг тутамд давхарлаж түрхэнэ гэсэн толгой эргүүлэм тайлбар байдаг. Энэ нь бие ба нүүрэнд зориулсан энгийн нарны тосонд хамаатай. Усны хамгаалалттай нарны тосонд хамаарахгүй. Ийм төрлийн тоснууд нь давхарлаж түрхэх тусгай цагтай байдаг. Усны хамгаалалттай нарны тоснууд дахин түрхэх тусгай заавартайгаа ирдэг ба тэгж байж шаардлагатай хамгаалалтыг бий болгодог байна.  

Усан суурьтай нарны тоснуудаас бид энэ Hydro Sun Fluid тосыг онцолмоор байна. Арьсан дээр юу ч түрхээгүй юм шиг усны дусал шиг бүтэцтэй нарны тос гэвэл итгэх үү? Туршаад үзээрэй!

Өдөр тутам хэрэглэгддэг нарны хамгаалалттай чийгшүүлэх суурь тос хэрэглэж нүүрээ будсан тохиолдолд хэрхэн 2 цаг тутамд нарны хамгаалалтаа сэргээх вэ?

Нүүрээ цэвэрлэж угаагаад дахин нарны хамгаалалтаа түрхээд дахин нүүрээ будахуу? Яг энэ маягаараа дахин 2 цагийн давтамжтайгаа эхнээс нь дээрх үйлдлүүдээ давтах уу? Ингэх нь боломжгүй зүйл ба хэрэв та өндөр хамгаалалт буюу SPF өндөртэй нарны тосыг харамгүй хэрэглэж байгаа бол ингэх шаардлагагүй.  

2 цагийн давтамжтай  түрхэх онол юунаас үндэслэсэн бэ гэхээр ихэнх хүмүүс хангалттай хэмжээгээр нарны тосыг түрхдэггүй. Тиймээс л 2 цагийн дараа дахин сэргээх хэрэгтэй гэсэн заавар гарсан хэрэг. Эхнээсээ хангалттай хэмжээтэйгээр түрхсэн нь бодит хамгаалалт болно.

Physical нарны тос гэж сонссон уу?

Physical нарны хамгаалалтын хамрах хүрээ маш өргөн бөгөөд нарны хэт ягаан туяанаас өндөр зэрэглэлээр хамгаална. Physical буюу ямарваа нэгэн химийн бодис ороогүй нарны хамгаалалт нь хөгшрөлтийн шинж тэмдгүүдээс хамгаална. Physical нарны хамгаалалтад орсон хамгийн 2 гол орц найрлага нь titanium dioxide ба zinc oxide.

Aloe Mineral Sunscreen нь нано төрлийн нарны хамгаалалт биш бөгөөд ямар ч химийн орц найрлагагүй physical төрлийн нарны тосыг бид онцолж санал болгохоор байна. Physical нарны хамгаалалт нь арьсыг нарны хорт туяанаас тусгаарлах давхарга бүрдүүлж хамгаалдаг ба арьсны гүнд хорт бодисууд нэвтрэхээс хамгаална. Арьсан дээр маш нимгэн ханыг үүсгэх хэдий ч идэвхтэй орц найрлагатай учир арьсанд маш сайн шингэж нарны хорт туяанаас арьсыг дээд зэргээр хамгаална.

Нарны гэрэл аз жаргалыг өгч баяр хөөртэй болгодог хэдий ч арьсыг хөгшрүүлдэг гэдгийг санаж яваарай.                      Доорх зүйлүүдийг ягштал баримтал

  • 365 хоногийн турш нарны хамгаалалт хэрэглэ.
  • Гадаа нарны тусгалд удаан байдаг бол өндөр SPF- тэйг сонго.
  • Нарны хамгаалалттай бүтээгдэхүүнүүдийг цуг хэрэглэж болно. Чийгшүүлэх суурь тос, шингэн энгэсэг, нунтаг энгэсэг зэргийг давхарлаж хэрэглэж болно.
  • Усанд сэлэх тохиолдолд усны хамгаалалттай нарны хамгаалалт хэрэглээрэй.
  • Гараа угаавал нарны  тосоо сэргээж түрхээрэй.
  • Өргөн хүрээтэй нарны малгай ба нарны шилнээс бүү сал.

Нарны хамгаалалт түрхсэний дараа нүүрээ будах

Нарны тос түрхчихээд нарны хамгаалалтгүй шингэн энгэсэг тавьж болхуу гэсэн асуулттай нэлээдгүй тулгардаг. Ингэвэл хамгаалалтыг үгүй хийж байгаа гэсэн үг юм. Харин доорх аргаар түрхвэл үр дүнтэй.  

  • Шингэн энгэсэгээ түрхэхээсээ өмнө нарны тосоо түрхээд 3-5 минут шингэхийг нь хүлээ.
  • Шингэн энгэсэгийг доош чиглэсэн хөдөлгөөнөөр түрх.
  • Шингэн энгэсэг, BB крем, тинтед суурь тос чинь мөн адил нарны хамгаалалттай бол давуу талтай.

Анхны гурвалсан үйлчилгээт технологийг ашиглаж үйлдвэрлэгдсэн Hydrating СС Cushionийг бид онцолж байна. Цайруулах + үрчлээний эсрэг + нарны хорт туяанаас хамгаалах өндөр хамгаалалттай. Мөн зүгээр нэг cushion бус СС Cushion буюу color correcting гэдгээр нь онцолж байна.

Нарны хамгаалалттай шингэн энгэсэг байвал яахуу?

Харамгүй хэмжээгээр түрхдэг бол нүүрний арьсаа хамгаалах арга мөн л дөө, гэхдээ зузаан будах дургүй тохиолдолд нарны хамгаалалттай чийгшүүлэх суурь тос хэрэглэсэн нь дээр.

Нарны хамгаалалттай хуурай энгэсгийг нарнаас хамгаалах зориулалтаар дангаар нь түрхээд нэмэргүй шүү. Битгий итгээрэй. Өдрийн туршид будгаа сэргээх маягаар ийм төрлийн хуурай энгэсэгийг хэрэглэхэд асуудалгүй.

Наранд арьс харшилж, түлэгдэж гэмтсэн тохиолдолд арьсыг хэрхэн хамгаалах вэ?

Арьс харшилж, гэмтсэн үед арьс маш эмзэг болсон байдаг. Ийм тохиолдолд бид Pink Calming Sun Block-ийг санал болгохоор байна. Тайвшруулах үйлчилгээтэй нарны ягаан тос нь нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй харшилтай арьсанд илүү тохиромжтой. Эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой тайвшруулах тос юм. Наалдамхай, зууралдамхай бус шинж чанартай бөгөөд, натурал ягаан өнгөтэй харагдуулж, арьсыг зөөлөн болгоно.

Мөн арьсанд ямарваа нэгэн харшил өгсөн арьсанд түрхэхэд хурдан хугацаанд тайвшруулах үйлчилгээтэй 95% органик зуун настын гел хэн бүхэнд гар доор байхад зүүтэй гэж зөвлөхөөр байна.

“Харшлах зүйлгүй” тестээр аюулгүй гэдэг нь батлагдсан тул маш эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой Organic Aloe Vera Gel.  Зуун настын гел нь наалдамхай бус ба өнгөгүй тунгалаг өнгөтэй юм. Нүүр ба биеийн арьсанд маш хурдан шингэх чадвартай. Түрхсэний дараа арьс тань зөөлөрч чийгшилээр хангагдсан байх болно.