Намрын улиралд арьс арчилгаандаа заавал оруулах үндсэн 7 алхам

Намрын улирал сэтгэл догдлуулсан олон зүйлээр баялаг ч, улирал солигдоход бидний  арьс шинэ улиралд, шинэ агаарын температурт зохицох шаардлага гарч ирдэг. Зуны халуун дулаан улиралд бол агаар чийглэг байдаг ба энэ нь арьсыг чийгээр хангаж, арьсны өнгөн давхаргыг хамгаалдаг байна. Харин сэрүүхэн саруудад гадаа ба дотор халаагч төхөөрөмжүүдээс болж агаар илүү хуурайшдаг. Арьс чийгээ алдаж эхлэхэд арьс элдэв зүйлд өртөмтгий болж, улмаар арьс эмзэг мэдрэмтгий болон, хуурайшиж цочирдог. 

Тэгэхээр улирал солигдоход зүгээр нэг модa дагаж арьс арчилгаагаа өөрчлөх бус, жилийн бүх л улирал эрүүл сайхан арьстай байх нь нэн чухал юм. Мэргэжилтнүүдийн зүгээс хуурай сэрүүн улиралд хийх арьс арчилгааны доорх алхмуудыг танд санал болгож байна.  

  1. Маш эмзэг мэдрэмтгий арьстай бол арьсаа Эластин, Коллаген, Зуун настаар чийгшүүл

Маш эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс буюу псириоз, экзематай хүмүүс улирал солигдох үеэр арьс нь супер эмзэгшиж, яг л шатаж байгаа юм шиг мэдрэмж өгдөг.  Энэ үед хийх ёстой хамгийн зөв зүйл бол арьсаа чийгшүүлж, охь тос, сэрум, чийгшүүлэх тос зэргийг маш сайн түрхэх юм. Мөн түүнчлэн эластин  коллаген зэргийг арьс арчилгаандаа нэмээрэй.  Түүнээс гадна цэврээр нь шахаж авсан зуун наст ба чийгшүүлэх тосыг зузаан түрхэх нь маш үр дүнтэй  гэжээ.  

COLLAGEN 100

Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Aрьсыг чийгшүүлэн чангалж мөн арьсны уян хатан чанарыг дэмжиx 90% -ийн тэнгисийн коллагены найрлагатай сэрүм.

2. Өтгөн бүтэцтэй чийгшүүлэгч тос сонгоорой

Хүрээлэн байгаа гадаад орчин, цаг агаар өөрчлөгдөхөд, унтахын өмнө нэлээд өтгөн чийгшүүлэх тос түрхээрэй гэж арьсны мэргэжилтнүүд зөвлөж байна. Арьсаа сайхан чигээр нь хадгалж  үлдэхийн тулд арьс арчилгаандаа илүү ихээр чийгшүүлэгч тоснуудыг нэмэх нь зүйтэй гэж үзэж байна.

BARRIERDERM CREAM

Ceramide (серамид), Гиалуроны хүчлийг найрлагадаа агуулсан aрьсыг амин дэмээр баяжуулж, арьсны гадаргаас арьсны гүнд хүртэл чийгшүүлэх, давхар тайвшруулах үйлчилгээтэй тос.

3. Уруулын бальзам ба зовхины тосыг байнга хэрэглэ. 

Дээрх 2  бүтээгдэхүүн арьс арчилгаанд тань байдаггүй бол сэрүүн улирлын туршид заавал байх ёстой шүү. Нэлээд өтгөн бүтэц бүхий чийгшүүлэх тос сонгосонтойгоо нэгэн адилаар зовхины арьс ба уруулдаа ч  зөв чийгшүүлэгч хэрэглээрэй. Гэхдээ бидний арьс огцом өөрчлөлт хувьсал хийхэд нээх таатай хүлээж авдаггүй. Тиймээс зөөлөн орц найрлагатайг сонговол илүү зүгээр шүү. 

RAW EYE CONTOUR

Өргөж татах, сэргээх үйлчилгээтэй энэхүү зовхины тос нь нүдний эргэн тойрон дахь бараан хүрээг бүдгэрүүлэн, үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй.

4. Гуужуулагч ба Ретинойдыг давтамж өндөртэйгээр хэрэглэх хэрэггүй

Хуурай сэрүүн уур амьсгалд  гуужуулагч ба ретинойдыг ойр ойрхон хэрэглээд байх нь нэг их таатай бус. Харин чийглэг халуун уур амьсгалд ретинойд ба гуужуулагчийг байнга хэрэглэхэд асуудалгүй байдаг. Яагаад гэвэл арьсны тослогжилт ихэссэнтэй холбоотой. 

5. Нарны хамгаалалтаа үргэлжлүүлэн хэрэглэ.

Зуны улиралд нарны хэт ягаан туяаны хор их байдаг ч, бүх л улирлын турш нарны хамгаалалтаа хэрэглээрэй гэж  мэргэжилтнүүд зөвлөж байна. Нарны хорт ягаан туяанаас болж арьсны хорт хавдраар өвчлөгчдийн тоо ихэсч байгаа учир гэрээсээ гарах бүрдээ  нарны хамгаалалтаа битгий мартаарай. Дор хаяж SPF 30-тайг өдөр тутамдаа түрхэх нь зүйтэй.  

SOFT AIRY UV ESSENCE

SPF 50 PA++++  нарны хамгаалалттай энэхүү тос нь эмзэг мэдрэмтгий арьсны өдөр тутмын хамгаалалт бөгөөд усан суурьтай, гелэн хэлбэрийн маш хөнгөн зөөлөн бүтэцтэй нарны  тос юм.

6. Арьс арчилгаандаа Витамин C-г нэмээрэй.

Хүйтэн сэрүүний улиралд Витамин C 2 үүрэг гүйцэтгэдэг. Нэгт нарны хамгаалалтад өртөөгүй арьсны хэсгийг нарны хорт туяанаас хамгаалах үүрэгтэй.  Хоёрт арьсны нөсөө толбыг бүдгэрүүлж арьсны өнгийг засан, коллагены үйлдвэрлэлийг дэмжин, арьсыг цайруулна. 

FRESHLY JUICED VITAMIN DROP

Байгалийн гаралтай орц найрлагуудтай, арьсанд ямар нэгэн харшил өгөхгүй, арьсыг эрч хүчээр хангаж, цэвэр витамин C нь арьсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй. Арьсны өнгө тань алдагдсан байна, нүхжилттэй байна гэж битгий санаа зовоорой.  

7. Өрөө тасалгаандаа агааржуулагч хэрэглээрэй.

Өдөр тутмын арьс арчилгаанаасаа гадна сэрүүн хүйтний  улиралд гэр орондоо агааржуулагч тогтмол хэрэглээрэй. Агааржуулагч нь агаарыг сайтар чийгшүүлдэг ба арьс агаартай харилцан хүртэж байдаг.  Агаарт хэдий чинээ чийгшил байна бидний арьсанд эргээд төдий чинээ чийг шингэдэг.