Даршилсан ногоо эргээд “Моданд” орлоо

Түүхийг сөхвөл, бидний өвөг дээдэс исгэсэн буюу даршилсан хүнс хэрэглэж байжээ. Исэлдүүлсэн жимс, ногоо нь эрүүл мэндэд нэн тустай агаад  даршилсан хүнсний эрин зуун дахин эхлээсэй хэмээн зөв хооллолтын мэргэжилтэн Шира Лэнчэвски хэлжээ.

Тодруулбал, даршилсан хүнсэн дэх сахар, нүүрстөрөгч нь бактерыг задалж сүүн хүчлийг үүсгэснээр өвөрмөц сайхан амтыг бий болгодог. Ер нь гэдэсний эрүүл ахуйд хамгийн тустай бүтээгдэхүүнүүд юм.

Гэдэсний эрүүл ахуй яагаад чухал гэж ?

МЭӨ 400 онд амьдарч байсан алдарт Хиппокцарт хэлэхдээ “Бүх өвчин гэдэс дотроос эхэлдэг” гэсэн юм. Биеийн хамгийн том салсттай эрхтэний учраас гэдэсний тогтолцоог хадгалахад гол үүрэг гүйцэтгэдэг. Гэдэс доторх салстууд хоол хүнсийг задлаж шим тэжээлт бодисыг цусны урсгалд оруулж элдэв бактери вирусаас сэргийлнэ. Үүний тулд гэдэсний экосистем эрүүл байх хэрэгтэй.

Гэдэсний экосистем өвдвөл яах вэ ?

500 төрлийн бактераас бүрдсэн цогцыг гэдэсний экосистем гэж хэлээд байгаа юм. Бидний ашигтай бактер гэж нэрлэдэг бифидо нь сүүн хүчлээс үүсэлтэй. Тэгэхээр ашигтай бактерынхаа тоог нэмэгдүүлэх чухал.

Даршилсан ногоо яаж бий болдог бол ?

Даршилсан ногоо нь эрт үеэс хэрэглэж ирсэн, өртөг багатай, амттай хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг билээ. Түүхий ногоог угааж хэрчиж бэлтгээд өрөөний температурт хүчил төрөгч багатай саванд  хийхээс эхэлдэг. Эндээс л лактобакилли болон байгалийн гаралтай энзимүүд үржиж, эрдэс баялаг функционал эрүүл мэндэд ач тустай хоол хүнс бий болдог. Хамгийн сайн даршилсан хүнс бол кимчи, дикон, улаан лууван зэрэг юм.

Тэгвэл исгэсэн хоол хүнс ямар давуу талтай вэ?

1. Гэдэсний эрүүл мэнд:

Гэдсэнд ашиггүй давхарга үүсэхэд биед харшил, халдвар, мөөгөнцрийн өвчлөл үүсдэг. Аз болоход, сүүн хүчлийн бактери нь гэдэсний нэвчилтийг бууруулах чадвартайгаас гадна давхаргыг цэвэрлэнэ.

2. Хоол боловсруулалт:

Исгэсэн буюу даршилсан хүнсний ногооны ферментүүд нь үр тариа, буурцагт ургамал, махыг боловсруулахад ихээхэн тусалдаг.

3. Хоол тэжээлийн нэмэлтүүд:

Ферментийн үйл явц нь биед шингэх тэжээлийг илүү их болгодог. Жишээ нь, даршилсан байцайны витамин С нь шинэ байцаанаас харьцангуй өндөр байдаг.

4. Хоргүйжүүлэх:

Ашигтай бактери ба идэвхитэй ферментүүд гэдэс дотор хүчтэй хоргүйжүүлэгч болдог.

Жин:

Сүүлийн үеийн судалгаагаар бодисын солилцоо-лептиныг зохицуулдаг дааврыг эрчимтэй ялгаруулснаар, хоолны дуршил буурч жин хасахад чухал нөлөө үзүүлдэг.

Гоо зүй:

Fermented буюу исэлдсэн бүтээгдэхүүнийг гоо сайханд ч өргөнөөр ашигладаг бөгөөд арьсанд хангалтай чийгшил өгч, нөсөө толбо бүдгэрүүлэх ид шидтэй. Wish Formula брэндыг сүүлийн үед гоо сайханчид маш их таашааж байгаа. Wish Formula брэнд нь “исгэлтийн” шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд арьсны мянга гаруй клиникт нийлүүлэгддэг юм байна. Исгэлтээр амино хүчил ялгарч коллаген үйлдвэрлэл, антиоксидантыг нэмэгдүүлж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Fermented Oil-free Moisturizing Lotion лосьон нь дөрвөн төрлийн жимсний ханднаас гаргаж авсан бөгөөд дээд зэргээр чийгшүүлж, нөсөө толбыг бүдгэрүүлдэг аж.

Fermented Oil Free Sun Cream SPF 50 +++ PA +++ 

Олон төрлийн цэцгийн хандыг исэлдүүлсэн орц найрлагатай нарны тос гэж сонссон уу?