Зуны улиралд дагаж хэвшүүлэх 12 үндсэн арьс арчилгаа

Зуны улирал бол арьсаа маш сайн, нэлээд цаг гаргаж арчлах цаг. Хурцаар төөнөсөн нар, бүгчим халуун таны арьсыг хэзээ ч өршөөхгүй. Хүрээлэн байгаа гадаад орчны бохирдлууд нь таны арьсны төрөлх гэрэл гэгээг үгүй хийж, арьсыг тослог, өнгө муутай, батга гарамтгий болгодог байна. Харин зуны улиралд арьсаа хэрхэн арчлах талаар сайтар уншиж ойлгоод ягштал биелүүлвэл эрүүл сайхан арьстай хэвээр байх болно.

Зуны улирал таны арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Зуны саруудад агаарын хэм ихсэж, чийг болон халуун агаар холилдон арьсны тослог давхаргыг идэвхжүүлж ажиллагаанд оруулдаг. Ингэснээр тослог төрлийн арьсыг улам тослогжуулж, хуурай төрлийн арьсыг ширүүн хуурай, цоохор болгодог. Нарны туяаны эрчимжилт меланин будагч бодисыг илүү ихээр нэмэгдүүлдэг. Хүн бүхний мэддэгчлэн меланин хэмээгч бодис нь арьсыг хар бараан болгон, хөгшрөлт ба арьсны хавдар үүсгэдэг. Мөн халуун дулаан агаар нь арьсны нүхжилтүүдийг нээж, тоос шороо, нян бохирдлоор дүүргэж, улмаар батгаших нөхцөл байдлыг бүрдүүлдэг.

Зуны улиралд арьсаа хэрхэн арчилах вэ?

1. Нүүрээ угаахдаа маш сайн анхаараарай.

Өвлийн улирлаас зуны улиралд шилжихэд нүүр цэвэрлэх угаагчаа солих хэрэгтэй гэдгийг санаарай. Өвлийн улиралд тэжээлээр хангах нүүр цэвэрлэгч зөв сонголт байдаг бол зуны улиралд илүүдэл тослогыг цэвэрлэх үйлчилгээтэй нүүр цэвэрлэгч сонгох хэрэгтэй. Хэрвээ та хуурай арьстай бол савангийн агууламжгүйг сонгоорой. Мөн холимог арьсанд ч тохиромжтой.

Зуны улиралд маш тохиромжтой хөнгөн, гелэн бүтэцтэй арьсны бохирдлыг гүн цэвэрлэж, сэргээх үйлчилгээтэй зуун настын хандтай органик хөөсөн угаагч.

Organic Flowers Foaming Gel

 

над дээр дараад үзээрэй

2. Арьс арчилгаандаа антиоксиданттай бүтээгдхүүн нэмээрэй

Зуны улиралд маш сайн чанарын антиоксидант сэрум хэрэглээрэй. Антиоксиданттай сэрум арьсыг тань чийгшүүлээд зогсохгүй гадаад орчны хор хөнөөлөөс хамгаална. Мөн түүнчлэн коллагены үйлдвэрлэлийг дэмжиж, арьсыг чөлөөт радикалуудаас цэвэрлэж, гадаад орчны хор нөлөөнөөс сэргийлнэ. Антиоксидантуудыг арьс арчилгаандаа хэрэглэхээс гадна хоолны дэглэмдээ бас оруулаарай. Цитрус ихтэй жимснүүд, ногоон ба навчит хүнсний ногоонууд, ногоон цай, самар, бүхэл үр тариа хүнсэндээ түлхүү хэрэглэвэл арьс тань залуу харагдана.

 

Гайхалтай найрлагын хослолтой уг Skin Lab Vitamin Serum серумийг бид санал болгож байна.

Витамин Ц ба Витамин Е-г цугт нь хэрэглэсэн тохиолдолд антиоксидантын үйлчилгээ нь улам идэвхжиж, арьсны хөгшрөлтөд нөлөөлж байдаг гадаад гол хүчин зүйлүүдээс арьсыг хамгаалдаг.
Витамин Ц ба витамин Е -г хөгшрөлтийн эрт шинж тэмдгүүд илэрсэн үед арьсны эд эсийг сэргээх зориулалтаар хэрэглэдэг. Витамин Ц нь коллагеныг сэргээж арьсыг тэнэгэр залуу харагдахад туслахаас гадна гадаад орчны бохирдлоос хамгаална. Нарийн хялгасан үрчлээг ч мөн багасгадаг сайн талтай. Харин витамин Е бол маш хүчтэй орц найрлага бөгөөд чөлөөт радикалуудаас арьсыг гэмтэхээс хамгаалж, арьсыг хөгшрөлтөөс сэргийлэх үйлчилгээтэй.

над дээр дараад үзээрэй

Ахиад нэг антиоксидантаар баялаг буюу витамин Ц-тэй уг I’m Pro Ampoule Pad C падийг онцлох шалтгаан нь гэвэл аялал зугаалганд авч явахад тохиромжтойгоос гадна ганцхан минутын дотор 20 минут салфеткан маск хэрэглэсэнтэй дүйцэхүйц үйлчилгээтэй, эрүүл эрч хүчтэй, өнгөлөг арьстай болгоно. Та нүүр цэвэрлэгч салфеткаар нүүрээ цэвэрлэсний дараа нь уг бүтээгдэхүүнийг хэрэглээд л өглөө нь толигор арьстай сэрнэ. 

над дээр дараад үзээрэй

3. Арьсаа байнга чийгтэй байлга

Зуны улиралд арьсыг чийгээр байнга хангах хэрэгтэйгээ мартуузай. 7 хоногт дор хаяж 3 удаа маш сайн чийгшүүлэх маск тавь. Оройн цагаар нүүрээ эхлээд сайтар цэвэрлэчихээд, маскаа тавьж арьсаа чийгээр хангаж, тайвшруулаарай. Хуурайшилт, батгажилт ба тослогжилт гээд арьсны бүх төрлийн асуудалд маск тустай. Та оройдоо 10-хан минутыг л маск тавихдаа зориулж , стресс, ядралтаа бүгдийг мартан, сайхан арьсаа хадгалж үлдээрэй.

Цангаагаа  тайлцгаая! Таны арьсанд илүү их чийгшэл хэрэгтэй байвал When The Last Choice хэрэглэж арьсны цангаагаа  тайлаарай. When The Last Choice-ыг хэрэглэсэнээр хуурай арьс, холцруутсан арьс гэдгийг та ор мөргүй мартах болно.

над дээр дараад үзээрэй

Хайр найргүй өдөр тутамдаа хэрэглэх өндөр үр дүн өгөх боломжийн үнэтэй маск хайж байвал бид танд Мизон брэндийн маскийг санал болгохоор байна. Гиалуроны хүчил нь чийгийг хадгалдаг гойд чадвартай бөгөөд бүр тодруулбал усны өөрийнх нь чийгээс бараг 1000 дахин илүү чийгийг хадгалж чаддаг. Тиймээс энэхүү гиалуронтой маскыг түрхснээр арьсанд дээд зэргийн чийгшил өгч, арьсны чийгийг хамгийн удаан хадгална. Ингэснээр хуурайшилтыг мартаж, хуурайшилтаас үүсэх үрчлээ, хөгшрөлтийг ч удаашруулах боломжтой болно.

над дээр дараад үзээрэй

4. Тогтмол гуужуулах

Зуны арьс арчилгаанд хамгийн чухал зүйл бол арьсаа гэмтээлгүйгээр зөв гуужуулах юм. Гуужуулалтыг 7 хоногтоо 2-3 удаа хийх нь хамгийн тохиромжтой. Цайвар, цэвэрхэн арьстай болохын гол үндэс нь арьсыг зөв гуужуулах байдаг. Арьсны өнгөн хэсэг дээр бохирдол, цэвэрлэгдэж чадаагүй будгийн үлдэгдлүүд хуримталж бохирдол үүсгэдэг ба энэ нь арьсыг амьсгалуулахгүй, арьсанд үхэжсэн арьсыг бий болгоно. Сүүлийн үед гоо сайхны мэргэжилтнүүд зөөлөн гел хэлбэрийн гуужуулагч хэрэглэхийг зөвлөж байгаа ба энэ нь арьсыг гэмтээхгүйгээр гуужуулж цэвэрлэх арга гэж үзэж байна. Ширүүн скраб хэлбэрийн гуужуулагчид арьсыг хүний нүдэнд харагдахааргүйгээр урж гэмтээдэг байна.

Хамгийн сүүлд шинээр ирсэн нимбэгтэй цайруулж, чангаруулах, цэвэрлэх 3 төрлийн үйлчилгээтэй гуужуулагчийг бид санал болгож байна. Эрдэсээр баялаг Франц хийжүүлсэн усны найрлагатай учраас арьсыг цэвэрлэдэг бол зуун настын хандны найрлага нь арьсыг зөөлрүүлж тайвшруулдаг байна. Нимбэг ба бадамлянхуа цэцгийн ханд, ногоон цай, алим, папая жимсний хандуудын хольц нь арьсыг цайруулж гуужуулна. Арьсныхаа зөөлөн толигор байдлыг энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэнийхээ дараа мэдрээрэй.

над дээр дараад үзээрэй

Мөн ахиад нэгэн онцлох гуужуулагч бол

Refresh Deep Cleanser Green

над дээр дараад үзээрэй

Ногоон гэх тодотголтой эмчилгээний зориулалт бүхий Refresh Cleanser нь антиоксидантаар баялаг бөгөөд үндсэн орц болох  kale, бууцай, ногоон цай нь арьсыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй. 3 in 1, маш өтгөн бүтэцтэй хөөсөн цэвэрлэгч. Маск, цэвэрлэгч, массаж хийх гэсэн гурвалсан үйлчилгээтэй. Konjac гуужуулагч нь арьсны гүн, нүх сүвийг цэвэрлэж гуужуулдаг бол kale, ногоон цай, цэцэгт ногоон байцаа гэх мэт ногоон ургамалууд нь арьсыг эрүүл тунгалаг харагдуулна.

5. Нарны хамгаалалттай тос үргэлж хэрэглэ

Нарны хамгаалалттай тос бол зуны хамгийн сайн найз чинь байх болно. Нарны ягаан туяа ба хэт ягаан туяанаас хамгаалах өндөр чадвартай SPF 30-50 -тай нарны тос сонгоорой. Нарны гэрэлд өдөржин байдаг бол 3 цаг тутамд дахин түрхэх хэрэгтэй. Мөн гар, хөл, хүзүү мөрөө далд байлгаж хамгаалаарай.

Бидний зүгээс зуны улиралд санал болгох нарны тос бол VILLAGE 11 брэндийн гүн чийгшүүлэх болон тэжээлээр хангах үйлчилгээтэй гелэн бүтэцтэй бөгөөд арьсанд маш хурдан шингэх чадвартай Hydra Sun Fluid нарны тос. Наалдамхай зунгааралдсан байдал үүсгэхгүй, SPF 50+ буюу маш хүчтэй хамгаалалттай  тос юм. Moringa үрийн хандтай учир арьсанд тэжээл ба чийгшлийг дээд зэргээр өгдөг байна.

над дээр дараад үзээрэй

6. Нүүр будгаа багасга

Зуны улиралд аль болох нүүрээ бага будахыг хичээж, арьсаа амьсгалуулах нь чухал. Халуун ба чийглэг орчин арьсны амьсгалах чадварыг боогдуулдаг. Нүүрэндээ хүнд нүүр будаг хийхээс татгалзаарай. Бага зэргийн туяа өгдөг чийгшүүлэгч тос, уруулын бальзам зэргийг хэрэглэсэн нь зохистой.

 

Нүүр будгийн суурь болон нарны хамгаалалтын үүргийг зэрэг гүйцэтгэж байгаагаараа онцлог алдартай Artless Glow Base бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүн нь нүүр будгийн үндсэн суурь бөгөөд чийгшүүлэхээс  гадна арьсыг цайруулж, нарны туяанаас хамгаалах гэсэн үндсэн үүргүүдтэй. Artless  Glow Base нь арьсыг гэрэлтсэн тунгалаг харагдуулна. Түрхэхэд маш хөнгөн мэдрэмж өгөхөөс гадна арьсыг чийгшүүлж,  бүхэл өдрийн турш гэрэл цацарсан арьстай явахад тань туслана. 

над дээр дараад үзээрэй

7. Сэргээх тонер хэрэглэ.

Сайн чанарын тонер хэрэглэсэнээр арьсны онгорхой нүх сүвийг хааж өгдөг. Онгорхой нүх сүвэнд тослогжилт хураагдахаас сэргийлэх нь зайлшгүй чухал билээ. Ялангуяа Т зоне хэсгээр хамгийн их тослогжилт үүсэж, зуны саруудад гялтганаад байх асуудалтай. Тайвшруулах үйлчилгээтэй лаванда болон сэргээх үйлчилгээтэй роземаринтай тонер хэрэглээрэй гэж зөвлөе.

Бидний зүгээс витаминаар баялаг нимбэгийн ханд болон Франц хийжүүлсэн усаар найруулагдсан зуны улиралд хэрэглэх тохиромжтой тонерийг санал болгож байна.Маш хөнгөн, хуурайшуулахгүй, цэвэрлэх үйлчилгээтэйгээс гадна арьсыг тэнцвэржүүлж, нүхжилтийг цэвэрлэн толигор сайхан арьстай болгоно. Гэрэл цацарсан залуу арьсыг танд бэлэглэнэ.

 

над дээр дараад үзээрэй

8. Чийгшүүлэх тосоо өөрчил

Зуны улиралд хөнгөн зөөлөн бүтэцтэй, наалдаад тослогтоод байхааргүй чийгшүүлэх тос хэрэглээрэй. Аль болох өвөл хэрэглэж байсан өтгөн бүтэцтэй, shea butter–тай тосоо цааш нь тавь.

Water Volume EX Cream нь бүх төрлийн арьсанд тохиромжтой ба тослог холимог арьсанд хүртэл тохирдгоороо онцлог юм.  Арьсны  гүнд нэвтэрч чийг тэжээлээр хангана. Энэ тосны цор ганц онцлог нь Hydra ToX технологоор бүтээгдсэн бөгөөд маш хөнгөн зөөлөн гелэн хэлбэрийн тос юм. Snow замаг  Moringa Хандны холимог найрлага нь цаг агаарын өөрчлөлт ба гадаад орчны улмаас бий болсон арьсны хуурайшилтыг эмчилж арьсыг цэвэрлэнэ. Торгомсог зөөлөн арьсыг танд бэлэглэнэ.

над дээр дараад үзээрэй

9. Хангалттай хэмжээний ус уу

Эрүүл арьсны нэг салшгүй хэсэг бол ус юм. Ус их ууснаар арьс өнгөлөг, уян зөөлөн болдог. Хаа яваа газраа усаа авч яваад, өдөрт 2–3 литр ус ууж байгаарай. Биед хуримтлагдсан хорыг  ус их ууж хөлс ба шээсээр гадагшлуулж болдог байна.

10. Хөлөө арчлахаа хэзээ ч бүү мартаарай

Хамгийн түрүүнд хүний нүдэнд харагддаг нүүрний арьсаа л бидний ихэнх нь арчилдаг. Өдөржин ачаалал өгч хөлөө бас арчилах нь чухал шүү. Хөлийн арьсаа гуужуулж байгаарай. Задгай гутал, сандал өмсдөг бол байнга чийгшүүлэх тос түрхээрэй.

Педикюрт орсон ч 7 хоногтоo арьсаа маш сайн чийгшүүлж, нөхөн сэргээх Foot Heal маскыг санал болгож байна. 20 минутын дотор хөлийг амрааж тайвшруулна.

над дээр дараад үзээрэй

11. Зовхины арьсандаа тусгай арчилгаа тавиарай

Нүүрний бусад хэсгийн арьснаас зовхины арьс илүү нимгэн эмзэг байдаг. Гиалурон хүчил, өргөст хэмх, зөгийн балны найрлагатай зовхины гел сонгоорой. Ийм найрлагууд зуны улиралд үрчлээ үүсэхээс сэргийлж, чийгээр хангана.

Үрчлээг арилгаж, сэргээх үйлчилгээтэйгээс ба гиалуроны хүчил, байгалийн гаралтай тоснуудын найрлагатай зовхины тос. Eye Roller (5 мл)  гүн чийгшүүлдэг бол Eye Cream Mask (30 мл) арьсыг эрчимтэй тэжээлээр хангана.  Eye Roller нь нүдний  эргэн тойрондох бараан хүрээг арилгаж, хялгасан үрчлээг багасгаж дараа нь түрхэх зoвхины тосны үйлчилгээг эрчимжүүлнэ. Харин зовхины маск нь хөгшрлтийн эсрэг үйлчилгээтэйн зэрэгцээ чийг тэжээлийг арьсны гүнд нэвтрүүлж, гүн тэжээлээр хангана.

над дээр дараад үзээрэй

12. Чийгшүүлэх болон сэрүүцүүлэх мист байнга биедээ авч яваарай.

Хэдэн цаг тутамд нүүрний арьсандаа цацаж чийгшүүлээрэй. Мөн хүйтэн шүршүүрт орж байгаарай. Энэ нь хэт их хуурайшилт ба загатнаа үүсэхээс сэргийлнэ.

Lavender Refresh Water

Бидний зүгээс мист болон тонер болгож ашиглах натурал лаванда цэцгийн охь тосны тансаг үнэртэй, арьсыг зөөлрүүлж, тайвшруулан чийгшүүлэх тонерийг санал болгож байна. 

над дээр дараад үзээрэй

USDA -аар баталгаажсан органик зууны настын хандны найрлагатай ба энэ нь арьсыг тайвшруулж эрчимтэй чийгээр хангана. Бага зэргийн хүчиллэг шинжтэй, гэхдээ эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой. Унтахын өмнө хэрэглэхд илүү үр дүнтэй. Амьтан дээр туршигдаагүй.

Танд энэ тонерийг мист болгон хэрэглэх мистний сав, мөн органик хөвөн бэлгэнд дагалдах болно!