Зовхины арьс арчилгааны ахисан түвшний шийдэл

Зовхины арьс арчилгааны тоо томшгүй олон бүтээгдэхүүн байдаг. Бүсгүйчүүдийн WOOW гэж шагшран магтсан, арьсны мэргэжилтнүүдээр магадлан батлагдсан эсвэл ганц хэрэглэж үзчихээд  тэрийгээ  авсаар л байдаг гэх мэт олон бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийдэг. Харин одоо танилцуулах гэж  байгаа бүтээгдэхүүн бол шилдгийн шилдэг бүтээгдэхүүнүүдээс нарийн шалгуураар сонгогдон the Best Korean Beauty Award шагналыг хүртсэн зовхи арчилгааны шилдэг бүтээгдэхүүн юм.  Яагаад энэ эссэнц ийм онцгой гайхалтай юм бэ гэдгийг хамтдаа сонирхоё.

Хэрэглэж байгаа зовхины тос нь нэг л олигтой үр дүнгүй юм  шиг санагдаад өөр бүтээгдэхүүн хайж  эхлээд байна уу? Ийм асуудалтай маш олон эмэгтэйчүүд байгаа. Зовхины эргэн тойрны арьс нь биеийн бусад хэсгүүдээс хамгийн уян зөөлөн, эмзэг бөгөөд чийгээ  маш хурдан алддаг хэсэг юм. Нэгэнт чийгээ алдчихсан тохиолдолд коллагений үйлдвэрлэл саармагжиж, хялгасан үрчлээнүүд илт тодорч харагдан бүр гүн үрчлээтэж эхлэх ба, нүдний эргэн тойронд бараан хүрээ үүсэж эхэлдэг.

Volufiline 15 Eye Essence нь орчин үеийн шинэлэг спануудын хамгийн дуртай бүтээгдэхүүн болж чадсан ба хэрэглэгчдээс гарсан даруйдаа маш өндөр үнэлгээ аваад байна. Зовхины тостой адилгүй буюу зовхины арьсны чийгшилийг алдахаас сэргийлдэггүй, хамгаалалтын давхарга үүсгэдэггүй. Харин энэхүү эссэнц нь арьсны бүр гүнд нэвтэрч чийгээр хангадаг. Найрлагад нь багтах глицерин гиалуроны хүчил ба бусад ургамалын хандууд нь зовхины  арьсны  гүнд шингэж үйлчилгээгээ үзүүлдэг. Volufiline,
polylactic хүчлүүд нь хялгасан үрчлээнүүдийг тэнийлгэж арьсыг хамба шиг торгомсог зөөлөн болгоно. Бүр түүнчлэн өглөө түрхсэн тохиолдолд нүдний будаг хэрэглэхэд сайн суурь болж өгдгөөрөө онцлог юм.  Тослогтохгүй, арьсанд хурдан шингэдэг. Эссэнцийн бүтэц нь зөөлөн хөнгөн, гелэн хэлбэрийн. Энэ бүтээгдэхүүний хамгийн шилдэг хэсэг нь : дээд зэргээр чийгшүүлдэг ба бүх л хэрэгтэй үйлчилгээг өгч чадах учраас түрхсэний дараа  давхар зовхины  тос хэрэглэх шаардлагагүй юм.