Залуужуулагч Маск

Товчхондоо уг маск нь Нүүрний  хөнжил гэсэн л үг юм. Ид өвлийн улирал дундаа  ороод явж байна гээд боддоо. Өглөө ажилдаа явахаар дулаан хөнжлөөсөө сугарахад ямар мэдрэмж төрдөг билээдээ. Гэр зуураа байхад хүртэл хөлдчих гээд л байдаг тээ, амралтын өдрүүдээр “Хүн яаж ичээнд орж  амьдрах вэ, яаж өвлийг өнтэй давах вэ” гэх мэтийг гүүглэдээд л … Таны арьс хүртэл ийм байдалд ордог. Eco Your Skin нэгэн гайхалтай маскыг таны арьсанд зориулан бүтээсэн байна. Хундага улаан дарс, нүүрэндээ тавьсан сайн чанарын маск дээр нь нэмээд Netflix, эдгээрийн хослол гээд бодоод үздээ. Төгс хослол биш гэжүү? Бидний өдөр тутам хэрэглэдэг салфеткан маскуудтай огтхон ч  адил биш. Маскны материал нь ч хөвөн зөөлөн. Гэхдээ уг маск нь хуурай төрлийн маск юм. Өөрөөр хэлбэл арьсанд ил харагдаж хүртэгдэх сэрум эссэнц байхгүй, тэр бүгд нь маскандаа өөрт нь шингээгдсэн байдаг байна. Маск маань арьсанд нь ямар ч хөдөлгөөнгүйгээр сайтар наалдаж унахгүйгээр арьсыг бүр хөхсөн мэт болно. Ийм болох үед нь л маскаа авч болно. Гэхдээ хүсвэл та шөнийн турш арьсаа “хучаад” унтаж  болно шүү.

Нөхөн төлжүүлэх сэргээх үйлчилгээтэй уг маск нь спад хэрэглэгддэг бөгөөд хөгшрөлтийн эсрэг буюу залуужуулах үйлчилчилгээтэй юм. ECO YOUR SKIN брэнд нь 1993 онд анх Manhattan, New York-д анхны спагаа нээсэн ба 26 жилийн турш хэрэглэгчиддээ дээд зэргийн үйлчилгээг үзүүлж байгаа  юм. Face Blanket Mask бол уг спагийн хамгийн их борлуулалттай the best 3 бүтээгдэхүүнүүдийн нэг билээ.

 

Нойрсож байхдаа ч  “Sleeping Beauty” гоо сайхныг өөртөө бий  болго. Энэхүү ЗАЛУУЖУУЛАГЧ маскыг олны танил хүмүүсийн арьсны хөгшрөлтөөр дагнасан спа үйлчилгээнд 25 жилийн турш ажилласан мэргэжилтэн бүтээжээ. Уг ид шидэт мэт маск нь зөөлөн торгомсог маск ба хайдрожел маск 2 -ын аль алинынх нь давуу  талуудыг өөртөө шингээсэн ба Korean Food and Drug Administration -ээр хүлээн зөвшөөрөгдсөн найрлагуудыг агуулдаг байна. Arbutin нь арьсыг цайруулдаг бол Adenosine нь үрчлээний эсрэг үйлчилгээтэй ба EGF нь эд эсийг нөхөн сэргээхэд голлох үүрэг гүйцэтгэнэ. Маш сайн наалддаг учир нүүрэн дээрээ  хөнжил нөмөрцөн юм шиг л таатай эвтэйхэн мэдрэмжийг танд өгөх болно.

Бүх төрлийн арьсанд тохиромжтой.