Дундын оффис: Өрсөлдөөнөөс илүү хамтдаа ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлдэг

 

Ихэвчлэн хувиараа бизнес эрхлэгчдийн цугларах дуртай газар болсон дундын оффис нь чөлөөтэй & тохилог орчин, ажил хэрэгч байдал, танилын хүрээг тэлэх зэрэг олон боломжуудыг бий болгодгоороо давуу талтай билээ. Магадгүй танд танихгүй хүмүүстэй зэрэгцэн ажиллах нь гайхмаар бас сонин байж болох юм. Тэгвэл яагаад дундын оффисд ажиллах нь үр өгөөжтэй байдаг талаар мэдээлэл бэлтгэн хүргэе. 

1.Зардал багатай

Нэг метр квадрат тутамд оффисын талбай хэрхэн үнэлэгддэг талаар хүн бүр мэдэх биз. Харин дундын оффис түрээслэх нь  энгийн нэг оффис түрээслэн суух хэрэг биш бөгөөд та мөнгөө сарын түрээсдээ үрэлгүйгээр ажиллах уян хатан боломжийг болгож байна гэсэн үг юм. 

2. Баригдмал хэв маяггүй & ажлын уян хатан нөхцөл

Хүн бүрийн ажиллах хэв маяг, цагийн нөхцөл харилцан адилгүй байдаг. Өглөө цагаар бүтээлч байдал нь илэрдэг хүн байхад шөнийн цагаар ажиллах дуртай хүн байна. Харин дундын оффисд та өөртөө тохируулан цагийн хуваариа гаргах боломжтой. Оффисын ширээний цаана найман цаг сууж ажиллах албагүй бөгөөд өөрийн хэмнэлд тааруулан тохирох ширээ сандлыг  ч сонгох давуу талтай. 

3. Өргөн хүрээлэл

Дундын оффисын хамгийн том давуу тал бол шинэ хүмүүстэй танилцаж, санал бодлоо солилцох боломжийг олгодог явдал юм. Нэг өрөөнд төрөл бүрийн мэргэжилтэн байх нь таны хувьд асар их боломж  олдлоо л гэсэн үг юм. Энэхүү том коммунитигийн нэгээхэн хэсэг болсноор ирээдүйн бизнесийн хамтрагчаа хажуугаасаа ч олох ч боломжийг өгч болно шүү дээ. 

4. Төрөл бүрийн эвент & арга хэмжээ

Дундын оффисд төрөл бүрийн үйл ажиллагаа, сургалт, уулзалт болон хэлэлцүүлэг зэрэг танд хэрэгтэй, сонирхолтой олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг.  Энэ нь шинэлэг, хэрэгцээтэй мэдээллийг цаг тухайд олгож өгч чаддаг гэсэн үг юм. 

5. Аз жаргал

Яг л өөртэйгөө ижилхэн эсвэл өөрөөс тань ч илүү эрч хүчтэй, урам  зоригтой хүмүүсээр хүрээлүүлэн хамтдаа ажиллах нь өсөн дэвжихийн нэгэн хэлбэр юм. Амжилттай өдрийг бүтээхийн тулд сэтгэл ханамж дүүрэн эрч хүчтэйгээр ажлаа хийх нь чухал шүү дээ. 

Бэлтгэсэн материал: Desk Chair