Дотроосоо гэрэлтсэн сайхан арьстай байхын нууц – йогоор хичээллэх.

Хэсэг хугацаанд завсарласны эцэст BS-ийн The Top Shelf  булангаараа та бидний зарим нэг нь сайн мэдэх, зарим нэг нь мэдэхгүй ч байж болох нэгэн бүсгүйг урьж оролцуулан ажил амьдрал, гоо сайхны ертөнцөөр нь аялуулснаа бүсгүйчүүддээ толилуулж байна.

Монголд йогыг Аsana буюу хөдөлгөөн талаас нь орчин үетэй хөл нийлүүлэн дэлгэрүүлэхэд болон, олон олон йогын багш нарыг, иог сонирхогчдыг, йогын олон төвүүдийг нээхэд нөлөөлж үнэтэй хувь нэмрээ оруулсан Нараа Иог төвийн үүсгэн байгуулагч, багш Наранчимэг бидний ээлжит зочноор уригдан та бүхэнтэй өөрийн гоо сайхны нууцаасаа хуваалцаж байна.

Түүний бизнес 

Гэрэл цацруулсан, үзэсгэлэнт бүсгүй маань 11 жил йогоор хичээллэж байгаа бөгөөд 2 жилийн өмнө өөрийн йогын төвөө нээжээ. Анх БНХАУ улсад суралцаж байхдаа йогыг сонирхож хичээллэж эхэлсэн ба, нурууны гэмтэлтэй байсан ч тэвчээр гарган зүтгэсэн нь хувь тавилангаар л йогтой би холбогдсон хэмээн даруухан инээсээр яриагаа эхэллээ. Йог бол хүний асар их байгалийн буюу төрөлхийн гоо сайхан, дотоод амар амгаланг сэрээж өгдөг. Шашин суртал, хөгшин залуу, баян ядуу гээд л нийгмийн бүх л давхаргыг хамардаг. Йог бол байгалийн таталцлын хүч, энергийн хүч юм гэснээр бидний яриа эхэллээ.

Хүний нүд бол сэтгэлийн толь юм. Тиймээс би өөрийн төвийн ханандаа Шамбалын нүд буюу бурхан багшийн мэлмийг дүрсэлсэн. Орж ирсэн хүмүүс энэ нүдийг хараад гэгээрч, эерэг сайхан энергийг аваасай, бурхан багшийн сургаалаас санан сэрээсэй гэж би хүсдэг. Хүн гэдэг өөрөө асар их энергийн бөөгнөрөл, зөв гольдролд нь оруулж чадвал юуг ч хийж бүтээх асар их чадамжтай. Йогын хичээлийг дотоод гоо сайхантайгаа хоршуулж, ойлгож дотоод энергээ удирдаж чадвал дотроосоо гэрэлтэж чадна. Байнга йог хийснээр сэтгэлзүй, бие организмаа цэвэрлэж, дотоод гоо сайхан мөн чанарыг ойлгодог болдог. Ер нь йог гэдэг бол хөдөлгөөнт бясалгал юм. Хүч, сунгалт, тэнцвэр гурвын нэгдэл болоx йогоор байнга хичээллэснээр бүсгүйчүүд та нар маань гадна дотноосоо гэрэлтэж, амьдралын зөв хэмнэлд орно.

Түүний гоо сайхны нууцаас

 Миний гоо сайхны нууцаас гэвэл гол нь нойр гэж үздэг. Би ямар ч ажилтай завгүй байсан өдөрт 8 цаг унтаж амархыг хичээдэг. Нойр л сайн байвал арьс маань бүрэн амарч өнгөлөг толигор байдаг. Өглөө эрт босож орой эрт унтдаг. Жирийн л нэгэн завгүй ээжийн хувьд миний өглөө хүүхдүүдээ сэрээж хооллон, сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхэлдэг. Би ямар нэгэн хоолны дэглэм барьдаггүй. Миний зарчим бол аз жаргалтайгаар идэж уугаад, аз жаргалтайгаар үхэхийг хүсдэг. Бас нэгэн гол зүйл бол шүд эрүүл байх ёстой. Тиймээс амны хөндийн эрүүл мэндийг би дээд зэргээр сахьдаг. Урт насалж, чанга арьстай байхын тулд хоолоо сайн зажилж идэх хэрэгтэй. Би арьс арчилгааг төгс арьстай байхын гол нууц гэж үздэг. Нүүр будалт болон өдрийн арьс арчилгаанаас илүүтэйгээр би шөнийн арьс арчилгаанд илүү анхаардаг. Хамгийн тохиромжтой арьс арчилгааны үе бол шөнийн цаг гэж би боддог. Мөн зовхины тос сайн хэрэглэх хэрэгтэй, салфеткан маскыг өдөр бүр тавих нь зүгээр.

BS Tips: Dr.Jart +Vital Hydra Sleeping Mask

Шөнийн турш таны арьсыг амраах дээрх маск нь glucose, xylitol –ын ургамалаас гаргаж авдаг ба, албан ёсны тусгай патенттай Aqua Soothing Complex хэмээх найрлагтай бөгөөд чийгийг хадгалах үүрэгтэй. Double Hydra Complex нь гиалурон ба замагнаас гаргаж авсан найрлагуудыг хэлдэг ба арьсан дахь чийгийг удаан хугацаагаар тогтоодог. Сульфат, парабен –ын агууламжгүй бүтээгдэхүүн юм.

Германы  Dr. Med Christine SCHRAMMEX  брэндийн бүтээгдэхүүнүүдийг сүүлийн жилүүдэд хэрэглэж байна.

Мөн Beauty Secrets-ийг саяхнаас олж мэдсэнээс хойш байнга үйлчлүүлдэг болсон. Цаг зав хэмнэсэн, захиалаад л хүргүүлээд авчихдаг түргэн шуурхай үйлчилгээ нь завгүй надад маш амар санагдсан. Beauty Secrets-ээс шинэ гоё гоё бүтээгдэхүүнүүд олж мэдэж авсаар л байна. Honey Trap-ын уруулын бальзам. Маш гоё үнэртэй, уруулын арьс хуурайших асуудлыг мартсан, байнга цүнхэлж авч явдаг болсондоо. Унтахын өмнө нүүрээ сайн цэвэрлэх хэрэгтэй. Honey trap–ийн нүүр цэвэрлэгч сарнайн усыг (Rose Purifying Cleansing Water) мөн сүүлийн үед авч туршлаа. Цэвэрлээд давхар чийгшүүлж байгаа нь маш их таалагдаж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань миний арьсанд маш сайн таардаг. Бүгд зөөлөн үнэртэй, ургамлын гаралтай учир арьсыг цочроодоггүй. Мөн нарны тос түрхэхгүйгээр гэрээс гардаггүй. Бид арьсаа нарны хортой хоргүй олон туяанаас байнга хамгаалах хэрэгтэй.

Үнэртэй ус цуглуулах дуртай. Хамгийн дуртай ус маань CHANEL Chance ногоон өнгө нь. Уруулын будаг цуглуулах хоббитой. Бүх л өнгийн уруулын будгыг цуглуулж түрхдэг. Chanel уруулын будаг их тогтоц сайтай гоёш дээ. Нүүрээ хааяа будна. Миний өөрийн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад тэр бүр будаад байдаггүй ч хааяа будахдаа натурал make-up-ыг л илүүд үздэг. Ер нь будаггүй бүсгүй хүн хөөрхөн харин будагтай бол хүчирхэг гэж үг байдагдаа. Өөрийн гоё сайхан зүйлүүдийг илүү тодотгож будвал гоё санагддаг.

Бүсгүй хүний бас нэгэн байнга арчилж байх зүйл бол яалтчгүй үс. Үс сайхан бол зүс сайхан гэдэгдээ. 2 хоноод үсээ угаах нь зөв.  Хуйхны тэнцвэрт байдлыг хадгалах нь үсний гол эрүүл мэнд. Тиймээс байнга угааж хуурайшуулах шаардлагагүй. Би үсээ угаахдаа ангижруулагч хэрэглэдэггүй. Химийн бодис ихээр агуулсан байдаг. Үсэндээ тэжээлийн тос түрхээд халдаг малгай өмсчихдөг. Тэжээлийг маш сайн авдаг шүү.

Байнгын биенээсээ салгалгүй цүнхэлж явдаг зүйлүүд гэвэл түлхүүр, утас, гаа, витамин Ц, гарын тос, уруулын бальзам зэрэг л байнадаа. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад маш их ярьдаг. Йогын хичээл заахад намуухан сайхан дуугаар ярьж заадаглдаа. Тиймээс л хоолойгоо их гамнаж, өвдчихвий гэж сэргийлдэг. Витамин Ц –г бол би өдөр бүр 2 цагаас өмнө уудаг. Арьс, үсэнд маш сайн. Гоё толигор эрүүл арьстай байхыг хүсвэл та нар витамин Ц ууж заншаарай охидоо. Эцэст нь миний амьдралын хэмнэл болон гоо сайхны ертөнцийн талаар маань сонирхолтой яриа өрнүүлж, бүсгүйчүүдэд хүргэж байгаа та бүхэндээ баярлалаа.

Дотроосоо гэрэлтсэн царайтай, сайхан энергитэй сайхан бүсгүйтэй цөөн хором ярилцаж гоо сайхны ертөнцөөр нь аялуулсандаа BS-ийн хамт олон баяртай байна.

Follow her on:

Facebook:Нараа Йога хуудаст тавтай морилно уу

Instagram:naraa_yoga