Дотоод гоо сайхандаа анхаарах 5 ЧУХАЛ ШАЛТГААН

Бие эрүүл байж амьдралын хэв маягаа өөрчилснөөр таны гоо сайхан маш ихээр өөрчлөгдөх болно. Тийм ч учраас гоо сайхан гэдэг харагдах өнцгөөс үзэсгэлэнтэй байхыг хэлэхгүй. Энэ нь дотоод ид шид юм.

Хүний арьсны зорилго ба зөв арьс арчилгаа

Хүний арьс нь хүний биеийг нарны хорт туяа, эргэн тойрны аюултай бодисоос хамгаалах, биеийн темпаратурыг зохицуулах, хүрэх мэдрэх, хорт бодисыг биеэс хөлс болгон гадагшлуулах гэсэн үндсэн үүрэгтэй.

Тиймээс арьсаа гадны нөлөөлөл, эрс тэс цаг агаар, нарны хорт туяанаас хамгаалах нь нэн чухал юм. Мөн түүнчлэн идэж буй хүнс, агаарын бохирдол, стессийн төвшин, өдөрт авч буй нойр нь арьсанд маш чухал байдаг.

Иймд, хүн бүрд тухайн хүнд өөрт нь тохирсон арьс арчилгааны арга байх хэрэгтэй ба арьсаа арчлан хамгаалах нь маш чухал.

1. Зөв арьс арчилгааны давуу талууд.

уруулын будаг, сакура цэцэгтэй эмэгтэй

● Арьсыг залуу харагдуулж, арьсан дээрх үрчлээ үүсэхээс сэргийлнэ.

● Арьсаа зөв арчилснаар арьсан дээр шимэгч амьтан эсвэл бактери үүсч арьсыг өвчлүүлэхгүй.

● Арьсыг сайн цэвэрлэж чийгшүүлснээр арьс эрс тэс уур амьсгал, хэт халуун эсвэл хэт хүйтэнд тэсвэртэй болдог ба эмзэгшиж хуурайшихгүй.

● Арьсаа урьдчилан хамгаалах нь үргэлж амар байдаг. Жишээ нь үрчлээ үүсгэсний дараагаар арьсаа арчлан үрчлээг арилгах гэж оролдсоноос арьсаа эрүүл дээр нь урьдчилан хамгаалах маягаар арчилбал үр дүн сайтай байна.

● Арьс арчилгаа нь үргэлж мөнгө хэмнэдэг. Гоо сайхны үйлчилгээг мэргэжлийн эмнэлгээс авахын оронд удаан ашиглаж болох чанартай бүтээгдэхүүн авах нь бодит хэмнэлт болдог.

2. Арьс арчилгааны зөв дараалал.

1. Будгаа арилгах- Сүүн шингэн эсвэл нүүрний будаг арилгагчаар нүүрний будгаа арилгах.

2. Цэвэрлэх-Арьсныхаа онцлогоос хамааран тосон, гелэн, хөөсөн цэвэрлэгчүүдийн өөрт тохирохыг сонгон арьсаа маш сайн цэвэрлэх.

3. Гуужуулах- Хамгийн багадаа долоо хоногт нэг удаа гуужуулагч ашиглан үхсэн эсүүдийг арьснаас гуужуулах.

4. Тонер ашиглах- Тонер нь арьсны үлдэгдэл бохирдлуудыг цэвэрлэж, арьсан дахь хүчил суурийн балансыг тэнцвэржүүлэх үүрэгтэй.

Тонер ашиглахдаа хөвөнд шингээн арчиж болно эсвэл тонерийг гараараа нүүрэндээ зөөлөн товших маягаар шингээж болно. Тонерийг хөвөнд шингээснээр арьсны бохирдлыг сайн арчин авдаг ч хөвөннь өөрөө ихэнх тонерийг шингээдэг гэдгийг бүү мартаарай.

Харин хуурай арьстай хүмүүс тонерийг шууд арьсандаа түрхсэнээр бүх тонер арьсанд чийгшил болон очих болно. Энэ нь арьсыг дараагийн арчилгааны үе шатанд бэлтгэн өгдөг.

5. Чийгшүүлэх- Чийгшүүлэлт нь арьсны тослогийн тэнцвэрийг хадгалдаг. Дэндүү хуурай болон дэндүү тослог арьс нь хүний арьсан дээр батна гарах нөхцөл бүрдүүлж өгдөг. Харин зөв зохистой чийгшүүлснээр энэ асуудлыг бүрэн шийднэ.

6. Хамгаалах- Арьс арчилгааны хамгийн сүүлийн бөгөөд үнэхээр чухал үе шат бол арьсаа нарны хорт хэт ягаан туяанаас хамгаалах. Иймээс чийгшүүлэлтийн дараагаар арьсандаа нарны тос түрхэж хэвших хэрэгтэй.

3. Өдөр тутамд дагаж мөрдөх нэн чухал дадал зуршлууд.

1. Арьсыг детоксжуулах смүүти бэлтгэх.

1. Нүүрний багс порлоноо байнга угааж хэвших. Энэ дадал нь нүүр будалтын багс порлонд байдаг олон нян бактерийг таны арьс уруу нэвчин орохоос сэргийлнэ.

2. Чихэртэй амттан, түргэн хоол зэргийг идэхээ багасгаснаар арьсан дээр гардаг батга багасаж арьс балансаа олох боломжтой болно.

3. Гуужуулагчийг хэтрүүлэн хэрэглэн арьсаа хэт хуурайшуулахаас болгоомжлох.Арьс гуужуулах шаардлагатай ч хэтрүүлэн хэрэглэх нь аюултай. Тиймээс долоо хоногтоо дор хаяж 1 хамгийн ихдээ гурван удаа гуужуулагч ашиглах нь зохистой.

4. Ариутгалын зорилгоор хлорамин ихээр агуулсан усан санд орохын өмнө болон дараагаар нүүрний арьсыг сайн цэвэрлэж чийгшүүлэх хэрэгтэй.

5. Спортын бэлтгэлийн дараагаар шууд усанд орсноор арьсан дээрх бохирдлууд батга болох асуудал үүсэхгүй.

6. Удаан хугацаагаар буюу 30-аас дээш минут хэт халуун усанд орохоос зайлсхийх. Хэт халуун шүршүүр нь арьсыг чийгшлээ алдах болон үрчлээтэхэд хүргэдэг учраас халуун бүлээн усанд орох эсвэл халуун усанд 10-аас 20 минут л орох нь чухал.

7. Шингэний дутагдалд орохоос сэргийлэн хангалттай хэмжээгээр ус уух. Зун болон өвлийн улиралд хүмүүс арьсаараа хөлс болго маш их шингэнээ алддаг. Иймээс энэ улирлуудад ус уухаа хэзээ ч мартаж болохгүй.

8. Эрт унтаж хангалттай хэмжээний нойр авснаар арьс гэрэлтэж залуу харагдана. Мөн түүнчлэн нойр дутуу явах нь стрессийн хэмжээг нэмэгдүүлдэг ба энэ үед хүмүүсийн буруу хооллох эсвэл чихэрлэг зүйл идэх дуршил энгийн үеийнхээс 10 дахин нэмэгддэг.

Ийм учраас өдөрт хангалттай нойр авах буюу 7-оос 8 цаг унтаж амарч байх хэрэгтэй.

Өдөр тутмын хоол хүнс арьсны эрүүл мэндэд нөлөөлдөг үү?

Хооллолт нь арьсанд маш чухал нөлөөтэй ба антиоксидантаар баялаг хүнсний ногоо, жимсийг арьсаа цэвэрлэхийн тулд хооллолтондоо нэмэх хэрэгтэй.

4. Арьсийг эрүүл, байгалийн үзэсгэлэнтэй гэрэлтсэн харагдуулахын тулд хооллолтондоо анхаарах.

1. Авокадо

Авокадо нь витамин ц болон витамин е гэх мэт олон эрдсээр баялаг. Холестролын түвшин бууруулж зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Авокадод агуулагдах витамин е ө ба тосны хүчлүүд нь арьсыг чийгшүүлж өнгөлөг харагдуулдаг.

2. Жимсгэнэ.

Нэрс, гүзээлзгэнэ, аньс, чацаргана гэх бүх төрлийн жимсгэнүүд Монголд маш их олдоцтой байдаг ба зэрлэг байгаль дээр ургадаг учраас антиоксидантаар баялаг байдаг.

3. Лууван

Лyyван витамин а-аар баялаг байдгаас гадна хүний харааг сайжруулдаг. Харин лууван зөвхөн хараа төдийгүй арьсанд олон давуу талтай. Жишээлбэл, лууванд агуулагдах витамин ц нь арьсны үрэвслийг эмчлэгдэг бол витамин а нь арьсан дээр гарсан батгыг эмчилдэг.

4. Цитрус жимс

Лемон жүрж лайм зэрэг нь цитрийн хүчлээр баялаг болон олон төрлийн витамин ислэгийг өөртөө агуулдаг. Калори маш багатай байдаг ч ихийг идэх нь ходоодны хүчлийг ихэсгэн ходоодыг цочроох аюултай тул тохируулан хэрэглэх нь чухал юм.

5. Сармис

Бактерийн эсрэг хамгийн сайн тэмцдэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн бол сармис юм. Иймээс сармисыг өдөр тутмын хүнсэндээ нэмж хэрэглэснээр нүүрэн дээр гарах батгатай үр дүнтэйгээр тэмцэж батга үүсгэх шалтгаан болдог бактериудыг устгадаг.

6. Оливийн тос

Оливийн тос нь хуурай арьсны хамгийн сайн чийгшүүлэгч юм.

7. Улаан лооль

Улаан лооль цус төлжүүлдэг ба витамин ц ихээр агуулдаг учраас арьсыг цэвэрлэдэг. Мөн улаан лоольд байдаг lycopene гэдэг антиоксидант нь арьсны нүх болон хар батгыг багасгадаг.

8. Загас

Туна салмон гэх мэт Омега 3-аар баялаг загасны мах идэх нь хүний арьсыг эрүүл байлгахаас гадна зүрхний үйл ажиллагааг дэмждэгээрээ маш их давуу талтай.

9. Ногоон цай

Ногоон цай нь үрэвсэл бактерийн эсрэг байдгаас гадна витамин В6 болон витамин ц ихээр агуулдаг. Ногоон цайнд зохистой хэмжээгээр агуулагддаг кафейн нь нүдний доорх хөхрөлтийг арилгадаг ид шидтэй. Иймээс өдөр тутамдаа ногоон цайг ууж хэрэглэх хэрэгтэй.

5. Төрөлх гоо үзэсгэлэнгээ хадгалан, дотоод гоо сайханд стрессээ зохицуулж сурах хэрэгтэй.

Стресс нь хүний биеийн хэцүү нөхцөл байдалд гаргадаг хариу үйлдэл юм. Өнөөгийн нийгэмд замын түгжээ, хүн амын нягтаршил, орчны бохирдол гэх мэт олон хүчин зүйлс хүний стрессийн төвшинг нэмэгдүүлж байна.

Стресс нь хүний сэтгэлзүйн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна арьсны эрүүл байдалд маш аюултай. Учир нь удаан хугацааны хуримтлагдсан стресс нь хүний арьсыг эмзэг болгож улмаар улайж загатнуулах шинж тэмдгийг бий болгодог.

Мөн стрессээс болж хүний бие зарим нэг гормоныг ихээр ялгаруулдаг. Үүний нэг жишээ бол кортисол. Кортисол ихээр ялгарснаар арьсан дээр гардаг батгыг нэмэгдүүлж арьсны тослогийн балансыг алдагдуулдаг. Тийм учраас стресс манажемент буюу стрессийн зохицуулалт арьсны эрүүл байдалд маш чухал үүрэгтэй.

Стрессээ зохицуулах энгийн аргууд

1. Дасгал хийх- Дасгал хөдөлгөөн хийсний дараагаар биеэс эндорфин хэмээх гормон ялгардаг ба энэ нь хүнийг аз жаргалтай болгодог.

2. Хэн нэгэнтэй ярилцах

3. Стресс бий болгодог хүчин зүйлүүдийн шийдлийг олох

4. Бясалгах

5. Эртнээс урьдчилан төлөвлөх- ажлаа төлөвлөснөөр дээр дурдсан стресс бий болгогч хүчин зүйлсийн нэгийг зохицуулах боломжтой болно.

Бидний гоо үзэсгэлэнд хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлүүлээд иддэг хоол, орчин тойрны хүмүүс хүртэл нөлөөлдөг. Ийм учраас энэ бүх зүйлд зав гарган арьсаа эрүүл байлгах нь бидний үүрэг билээ.

Эцэст нь хэлэхэд үргэлж азжаргалтай байж инээмсэглэх нь ямар ч асуудлын эхний зөв шийдэл болох болно шүү.