Дизайнер Б.Хишигмаа, түүний гоо сайхны нууцаас…

BEAUTY SECRETS-ийн  My Top Shelf  булангийн анхны зочноор “Нандин Clothing брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч  Б. Хишигмаа оролцож өөрийнхөө   beauty routine (гоо сайхны өдөр тутмын арчилгаа) –аа бүсгүйчүүдтэй хуваалцлаа.

Нандин clothing брэндээ үүсгэх болсон шалтгааны талаар бидний яриа эхэлсэн юм. Хишигмаа маань сэтгүүлч мэргэжилтэй хэдий ч хувцас загварын буюу огт өөр салбарт сэтгэл зүрх,  хөдөлмөрөө зориулж яваа залуухан ээж билээ. Маш загварлаг чамин, басхүү боломжийн үнэтэй хувцас өмсөхийг охид бүсгүйчүүд бид бүгд л хүсдэг. Гэвч Монголоос олдоц багатай, олдсон ч нэлээдгүй үнэтэй байдагтай та бид маргахгүй.

Түүнд ч адил бэрхшээл тулгарсан ба зөвхөн гадаад явахдаа л хэрэгцээ хангахуйц таалагдсан хувцсаа авчирдаг байсан ба энэ л үеэс түүнд өөрийн хувцасны брэндээ үүсгэх  санаа орж ирэн одоогоор амжилттайгаар ажиллуулан залуу бүсгүйчүүд ба өсвөр насны охидын хүсдэг брэндүүдийн нэг болж чаджээ. Хишигмаа маань багаасаа л жижиг деталиуд дээр ажиллан хувцсаа өөрчилж өмсдөг байсан нь түүний авьяас төрөлхийн гэдэг нь харагдаж байна. Хүүхдээ харан гэртээ байх хугацаандаа маш олон цагийг завтай өнгөрүүлдэг байсан ба энэ үедээ л дотроо хадгалж байсан санаагаа гүйцэлдүүлэн зориг шулуудаж найзтайгаа хамтран “НАНДИН” брэндээ эхлүүлжээ. Анх ямар материал, хэдэн метрийг хаанаас ч авахаа мэдэхгүй Улаанбаатар хотын бөс барааны дэлгүүрүүдийг бүгдийг хэссэн гэх мэт олон саад бэрхшээл, мэдэхгүй чадахгүй зүйлтэй тулгарсан хэдий ч харин одоо хэдийнээ бидний танил брэнд болж чаджээ.  Өөрийн нэрийн хэд хэдэн коллекци гаргаад байгаа бөгөөд зуны 2 ч коллекци дээр одоо ажиллаж байна. Түүний загваруудын гол утга санаа буюу концепц нь  Sexy and  Pure.

Бүсгүй хүн секси харагдахын тулд хэт задгай хувцас өмсөх шаардлагагүй. Жижиг жижиг деталиуд дээр тоглолт хийн бүсгүй хүний нандин ариун чанарыг илэрхийлэх боломжтой гэдгийг харуулж чадах өнгө аяс бүхий загварууд гаргах нь түүний чин хүсэл юм. Мөн хувцас загварын тал дээр нандин байхыг эрмэлздэг бүсгүй маань нүүр будалт дээрээ ч “нандин эрхэмсэг” өнгө аясаа хадгалж аль болох натурал даруухан будалтыг хийдэг.  Түүний философиор будалт хийхдээ аль нэг талаа илүү гаргаж өгөхөд л хангалттай. Жишээ нь улаан ба биеийн өнгөтэй хумсны будаг таашаадаг бол урууулаа зөвхөн улаан өнгөөр л буддаг.  Давхраагүй нүдтэй учир нүдний хүрээгээ тодотгож буддаг.

Нялх хүүхэдтэй болохоор шөнө нойр дутуу , арьсаа сайн амрааж чадахгүй гэх мэт асуудлууд байгаа ч одооноос эхлэн зөв арчлаад явах нь зөв гэдэгтэй санал нийлдэг. Ингээд түүний өдөр тутмын арьс арчилгаа make up   бүтээгдэхүүнүүд болон бусад зайлшгүй хэрэглэдэг бүтээгдэхүүнийг уншигч бүсгүйчүүддээ танилцуулья.

Shangpree -Pore Tightening Mask

Нүхжилтийн эсрэг маск хэдий боловч нүүрэн дээр гардаг жижиг батган дээрээ түрхээд хоночихдог. Та нар ч бас түүний аргыг туршаад үзээрэй. Шөнийн дотор хатаадаг учир энэ бүтээгдэхүүн түүний зайлшгүй байх бүтээгдэхүүнүүдийн нэг болжээ.

Shangpree –Gold Hydrogel Eye Mask

Хөхүүл хүүхэдтэй, мөн night owl буюу шөнийн цагаар илүү үр дүнтэй ажлаа хийж чаддаг төрлийн хүн. Тиймээс нүдний доогуур хар хөх өнгийн туяа үүссэн. Маскаа хэрэглэснээс хойш маш үр дүнтэй байгаа.

Diorific Haute Couture Long Wearing Lipstick

Tүүнийг улаан өнгийн энэ уруулын будаггүйгээр төсөөлшгүй

Diorshow Pro Liner  (түүний нүүр будалтын гол зэвсэг.)

Нүдний хүрээгээ өргөн нарийн янз янзаар зурж тухайн арга хэмжээндээ тохируулж буддаг.

MakeUp Studio Neutralizer Green Base (Маш багаар хэрэглэгддэг. )

Нүүр будалтын супер суурь болж чаддаг.

Lhamour-Rose Hip Facial Oil 

Xүзүүгээ хөгшрөлтөөс хамгаалж энэ тосыг сонгож түрхдэг.

Loccitane- Shea Butter Cleansing Oil  

(1-р сарын  #beautybox –д ирсэн уг цэвэрлэгч түүний дуртай бүтээгдэхүүний нэг болж чаджээ). Beautybox-ын хувьд гадагшаа явахад овор ихтэй  full size авч явахгүй мөн сар бүр шинэ бүтээгдэхүүнүүд туршиж үзэхэд тохиромжтойн учир маш их таалагдаад байгаа.

Catrice-Eyebrow Filler -Perfecting and Shaping Gel 

Хөмсгөө натурал тодруулж будахад таарах маш сайн бүтээгдэхүүн

Хишигээ‘s TIP: Эмэгтэй хүн бүр өөр өөрийн гэсэн гоо сайхантай. Гагцхүү түүнийгээ тодотгож өөрийн гэсэн ариун нандин төрхөө гаргах хэрэгтэй.  Хүн бүрийн дотор гоо сайхан нь оршиж байдаг.