Давхар цэвэрлэгээ гэдэг нь сайхан арьстай байхын гол нууц…

 

Зохих ёсны дагуу цэвэрлэх нь сайхан цэвэр арьстай байхын үндэс бөгөөд түүнчлэн батга гарах, арьсанд нүхжилт үүсэх, хөгшрөлт зэрэг асуудлуудаас урьдчилан сэргийлнэ.  Бас та үнэтэй сэрум, тансаг зэрэглэлийн тос зэргээ арьсандаа үнэхээр л гүн шингээмээр байгаа бол сайтар цэвэрлэгээ л чухал гэдгийг санаарай.  Нүүр гарын алчууранд чинь наалдаад салахгүй байгаа өө дарагч, дэрэнд тань наалдаад үлдсэн сормуусны будаг зэргийг нэг удаагийн цэвэрлэгээний дараа харж болно.

Давхар цэвэрлэгээ гэж юу вэ ?

Солонгос арьс арчилгааны үндсэн гол суурь алхам бөгөөд  2 өөр төрлийн цэвэрлэгчийн тусламжтайгаар арьсны бохирдлыг сайтар цэвэрлэх арга юм. Тос ба усыг хооронд хольж болохгүй ба энэхүү 2 шатлалт процесс нь өдрийн турш таны арьсанд хуримтлагдсан тос ба усан суурьтай бохирдлыг арилгаж цэвэрлэнэ.  Бид  ер нь нэлээд хэдэн давхар сэрум, лосьон , бусад арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдийг түрхэж байгаад нүүр будалтаа хийдэг. Дээр дээрээс нь давхарлаж тавьсан эдгээр бүтээгдэхүүнүүд дээр нэмээд өдөржин арьсанд хуримтлагдсан сэбум мөн тоос шороо бохирдол. Ингэж давхарлагдсан будаг, тос, тоос шороо зэргийг ширүүхэн угааж арьсаа гэмтээснээс давхар цэвэрлэгээ буюу гүн цэвэрлэгээ хийсэн нь хамаагүй үр дүнтэй юм.

REAL SOYBEAN DEEP CLEANSING OIL

Шингэн тосон цэвэрлэгч, арьсны нүхэн дэх бохирдол болон нүүр будалтын үлдэгдлийг сайтар цэвэрлэнэ. Усны хамгаалалттай нүдний будгыг ч арилгана. Хуурай эсвэл бага зэргийн нойтон арьсан дээр түрхэж болох ба усаар арилгах үед шингэн сүүн хэлбэрт шилжин арьсыг давхар чийгшүүлнэ. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Дараа нь усан суурьтай цэвэрлэгчээр үлдэгдэл бохирдлыг цэвэрлэж аваарай. Эхний цэвэрлэгээ бол өнгөн буюу өнгөц цэвэрлэгээ юм. 2 дахь шатны цэвэрлэгээ нь илүү гүн цэвэрлэнэ гэсэн үг юм.

RICE REAL CLEANSING FOAM

 

Зарим тохиолдолд 3 давхар цэвэрлэгээ хийх ч үе гарч болох юм.  Хэрэв та нэлээд зузаан буддаг бол мөн Instagram– ийн make up чиг хандлагыг дуурайж буддаг бол сүпэр гүн цэвэрлэгээг сонгоорой. Тосон цэвэрлэгээнээсээ өмнө мисцелар ус, эсвэл будаг цэвэрлэгч салфеткаар нүүрний будгаа арилгаарай.  Гэхдээ аль болох үнэргүй биед харшил өгөхөөргүй, Витамин Е, mineral oil-ны найрлагатайг сонгоорой.

BEAUTY SECRETS TIP:

Хэрхэн яаж давхар цэвэрлэгээ хийх вэ?

Хэрвээ та давхар цэвэрлэгээ туршиж  үзэхээр шийдсэн бол шөнийн цагийг сонгосон нь дээр шүү. Өдрийн туршид арьсан дээр тань хуримтлагдсан бохирдол, нүүр будаг ба нарны хамгаалалтыг давхар цэвэрлэгээгээр арилгасан нь илүү үр дүнтэй. Харин өглөө  бол энгийн угаагчаараа  угаахад л хангалттай.

Доорх дарааллаар давхар цэвэрлэгээ  хийнэ.

  1. Oil –cleanser буюу тосон цэвэрлэгчээс авч, нүүрэн дээрээ 30-45 секундын турш зөөлөн иллэг хийнэ. Зориулалтын зовхины будаг арилгагч хэрэглэх шаардлагагүй. Дараа нь цэвэрлэгч алчуураар арчаарай.
  2. Дараа нь өөрийн хэрэглэдэг хөөсөн цэвэрлэгчнээс хумсны толион чинээг авч, нойтон арьсан дээрээ түрхэж тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ.
  3. Дараа нь халуун бүлээн усаар сайтар угаагаад, зөөлөн алчуураар хаттал нь арчаарай.