Эрүүл зөв аргаар гэдсээ хасах шидэт ундаа (гэртэй бэлтгээрэй)

Бүдүүн бэлхүүстэй байхаар бүр нэг залхуу хүрээд, юм хийх хүсэл төрөхгүй байна

Ямар нэгэн чухал арга хэмжээнд явах гээд  төлөвлөтөл  товчилдог өмд, бариу даашинз, эсвэл усны хувцасаа өмсмөөр байдаг даанч   гэдэс маань  сагсны бөмөг залгичихсан аятай харагдаад байна гээд төсөөл дөө. Ийм тохиолдолд яаж цанхайсан гэдэснээсээ хурдан ангижрах вэ?

Ингээд бүсгүйчүүддээ зориулаад алдарт хувийн дасгалжуулагч Katrina Hodgson болон , хооллолтын шилдэг мэргэжилтэн Karena Dawn  нараас хэрхэн нарийхан гуалиг  хэвлийтэй болох талаар тун хэрэгтэй зөвлөгөө авснаа дуулгахад таатай байна. Ингээд бүх аргуудаа эмхэтгэн доорх зөвлөгөөнүүдээ хүргэе ээ.

Нимбэгтэй ус өдрийн турш бага багаар шимж уу

 

Хэрэв танд арга хэмжээ ба партид явахаас өмнө хэдхэн цаг үлдсэн бол нимбэг болон буурцагт чинжүүтэй ус уухыг зөвлөж байна.

Бага зэрэг халуун ногоо хэрэглээд үз

Хоолны шингэц муу, эсвэл ходоод гэдэсний хямралаас болоод гэдэс чинь хөөж бүдүүрсэн байж болзошгүйг бас санаарай. Буурцагт чинжүү хоолны шингэцийг сайжруулж, хуралдсан хийг гаргаж тайвшруулах үйлчилгээтэй.  Уух дуртай ундаандаа нэг цайны халбагаар хийхэд л хангалттай шүү

Хүнсэндээ турмерик хэрэглэ

Буурцагт чинжүүний нэгэн адилаар турмерик нь биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй.  Нунтаг хэлбэрийнхийг нь авч хэрэглэж болох ч  үрэл хэлбэрээр нь аваад ус, цай, жимсний шүүс, смүүти зэрэгтээ нэмж  хэрэглэж болно.

Наргил модны ус уу

Эдгээрээс гадна наргил модны усыг бага багаар шимж уух нь хэвлийн хөөнгөнөөс салахад туслана. Биеийн шингэнийг байнга нөхөхөөс гадна биеээс илүүдэл содыг зайлуулахад хэрэгцээтэй  шингэнийг хэрэглэх нь зөв юм гэж  мэргэжилтнүүд маань зөвлөж байна.

Цагаан гааг өөрийн үнэнч найзаараа сонго

Цагаан гаа бол хэвлийн таргалалтаас  салахад асар ихээр туслана. Цагаан гааны  цай уух,  смүүти хийх, жүүсэндээ холих гээд хүссэнээрээ хэрэглээрэй.   Мөн цагаан гааны шот ( нэг хундаганы хэмжээ) бас  дажгүй санаа  шүү.   Жимсний  шүүс шахагчаар цагаан гааг шахаж нунтаглаад хааяа шот татаж болно. Хэрвээ танд жимсний  шүүс шахагч байхгүй бол маш жижиг хэрчээд хэрэглээрэй.  Бараг л машиндсан хэмжээний жижиг хэрчээд дараа нь блэндэрээр буталж болох юм.  Бас нэг гоё мэдээ дуулгахад цагаа гаа нь сарын тэмдэгийн өвдөлтийг намдаах ид шидтэй шүү.

Гаатай цай уу

Гаатай цай нь цагаан гаатай ундаа болон наргил жимсний усны нэгэн адилаар хэвлийн таргалалтаас салахад танд туслана.

Аспарагус ( хэрээний нүд)  их хэрэглэ

Хэрээний нүд бол шээс ялгаруулах шидтэй хүнс юм. Гадагшаа гарах хүртэл нэлээд хэдэн цаг танд байвал  аспарагус идэхийг зөвлөж байна. Гэхдээ битгий давс цацаарай. Сода нь хэвлийн хөөлтийг дэмждэг гэдгийг санаарай.

Бууцай ид

Бууцай нь дээрх ногоо ба ундаануудын нэгэн адилаар хэвлийн хөөнгө ба дүүрэлтийг бууруулах шидтэй ба хоол шингэлтийг сайжруулна.

Аль болох их хөлөр

Арга хэмжээ ба партинаас өмнө цагийн зай байгаа бол хөлрөх маш сайн. Хаа ч хийчих боломжтой дасгалууд хийж хэвлийн хөөнгө байдлаасаа салах нь бас нэгэн шилдэг арга юм. Ийм дасгалуудыг фитнесийн багш нар л танд туслах болно шүү

De- Bloating ( гэдэсний дүүрэнг гаргах) Colada смүүти хийх жор

  • 1 /2  наргил модны ус
  • 1, ½  аяга хэрчсэн хан боргоцой  (хөлдөөсөн байж болно)
  • 1 /2 цэвэрлэсэн цагаан гаа
  • 1/2  аяга мөс
  • атга дүүрэн бууцай
  • 1 цайны халбага турмерик
  • жижиглэж хэрчсэн буурцагт чинжүү

Ингээд үдэшлэгт явах, эсвэл чухал ажлаас өмнө гэдэс хэвлийгээр хөөнгөтөөд байвал дээрх аргуудыг хэрэглээд үзээрэй. Амжилт хөөрхнүүдээ

 www.beautysecrets.mn