Гуужуулалтын талаар бүсгүй таны мэдэх ёстой зүйлс…

Хаврын улиралд бидний биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Aрьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь гандан хуурайшин таны санааг тань чилээдэг билээ. Нэг үгээр хэлэхэд бүсгүйчүүд бидний хувьд арьсанд маань таатай бус улирал бол намар юм. Иймээс намар хэрхэн арьсаа арчлах талаар буюу гол суурь арчилгаа болох үхэжсэн арьсыг гуужуулах тухай товч хуваалцъя та нартайгаа.

Tөгс арьс арчилгаанд тогтмол арьсаа гуужуулах ёстой байдаг, тодорхой хэлвэл долоо хоногт хоёр удаа гэсэн үг. Гэхдээ бид хааяа өдөр тутмын ажилдаа дарагдаад арьсаа ойр ойрхон гуужуулах завгүй гүйдэг, тээ? Тэгвэл яг одоо санасан дээрээ арьсаа гуужуулцгаая!

Үхэжсэн арьснаас салснаар арьсны өнгө сэргэж зөөлөн толигор болохоос гадна өдөр тутам бидний нөгөө үнэтэй авч хэрэглэдэг сэрүм, чийгшүүлэгч гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд маань арьсанд илүү сайтар шингэж үр дүнгээ илүү сайн өгдөг байна. Гэвч бидний үнэтэй авсан олон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд үр дүн өгөхгүй байгаан шалтгаан нь бид тогтмол арьсаа гуужуулдгүйтэй холбоотой гэхээр харамсалтай байгаа биз?

Өнөөдрийн зах зээл дээр физикал ба химийн гуужулагч гэж байдгийг бид бүгд мэднэ, энэ хоёр аль аль нь үхэжсэн арьсыг гуужуулах үүрэгтэй ч өөр өөр хэлбэрээр арьсыг гуужуулдаг.

Physical гуужуулалт гэж юу вэ?

Physical гуужуулалт нь үр тарианы бутархай буюу нүүрний сойзоор үрэлт хийж (scrub) үхэжсэн арьсийг гуужуулахыг хэлдэг.

Physical гуужуулалт хийхэд ямар найрлага, орцноос зайлсхийх хэрэгтэй вэ?

Жимсний яс ба самарны гаднах бүрхүүл орсон бүтээгдэхүүнүүдээр арьсаа үрэхийг (scrub) зайлс хийхийг зөвлөдөг юм байна, учир нь эдгээр орцнууд нь арьсан дээр (micro-tear) жижиг уралт үүсэгдэг. Микроскопоор харах юм бол эпидэрмис (epidermis) арьсны давхарга дээр яг модийг зүлгүүрдсэн шиг жижигхэн барзгар, сийлсэн зураасууд үүссэн байдаг байна. Тиймээс арьс гоо заслын эмч нар physical гуужуулалтыг нэг их сайшаадаггүй юм байна.
Ta нүүрний арьсаа тогтмол scrub хийдэг бол аль бол жижиг бутархайтай зөөлөн орцтой бүтээгдэхүүн сонгож байхийг зөвлөe.

Химийн арьс гуужуулалт гэж юу вэ?

Химийн бодисoop арьсны эсийн дээд үхэжсэн давхаргыг гуужуулснаар дараагийн арьсны давхрагыг шинээр төлжүүлэж арьсны эсийн эргэлтийг сайжруулдаг. Арьс илүү булбарай, зөөлөн, өнгөлөг болдогоос гадна цайрдаг байна.

AHA vs BHA

AHA- Alpha-hydroxy хүчил бол гликолийн, сүүний, нимбэгийн, алимны болон дарсны хүчлүүд юм. Эдгээр байгалийн гаралтай бодисууд нь үхэжсэн арьсны эсийг хооронд нь холбодог цавуу шиг юмыг устгаж, арьсны эпидермисийн эсийг салгах ажиллагааг хялбар болгодог тул хуурай арьсыг гуужуулахад хамгийн тохиромжтой гэдэг юм байна. AHA нь усанд уусдаг учраас арьсны гүн рүү гүн нэвтэрч ордгүй бол BHA Beta-hydroxy хүчил/salicylic хүчил нь тосонд уусдаг молекүлаас бүрдсэн тул эсийн хоорондох холбоосыг задалж өгч, нүх сүвэнд гүн нэвтэрч хуримтлагдсан илүүдэл тослогоос ангижруулж өгдөг юм байна. Мөн beta-hydroxy хүчил нь үрэвслийн эсрэг болон бактeрийн эсрэг шинж чанартай тул тослог арьсыг гуужуулахад хамгийн тохиромжтой.

Манай онлайн дэлгүүрт зарагдаж байгаа Apple Smoothie Peeling Mask– ыг туршаад үзэхэд харамсахгүй. Маш зөөлөн найрлагатай учир таны арьсанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр өнгөлөг тунгалаг арьстай болоход тань эргэлзээгүйгээр тусална.

Мөн давхар үйлчилгээтэй энэхүү C 200 Bubble Peeling Pad гуужуулагч нь үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны бохирдлыг цэвэрлэхийн зэрэгцээ гол үндсэн найрлага болох Витамин С  ба ургамалын исэлдүүлж гаргаж авсан найрлагууд нь арьсыг гэрэлтүүлэн цайруулна. Шүршүүрт орж байхдаа бие ба нүүрний арьсаа гуужуулахдаа хэрэглэх боломжтой.