Гуаша гэж юу вэ? Таны мэдвэл зохих зүйлүүд…

Олон төрлийн арьс гоо заслууд байдаг ба тэдгээрийн цөөн хэдэн ширхэг нь л таныг тайвшруулж, Сэргэн мандалтын үеийн уран зураг дээрх сахиусан тэнгэр- хүүхэд мэт амгалан тайван болгох нөлөөтэй. Тэдгээрийн нэг нь Гуа ша юм. Гуа шагаар иллэг хийх нь Хятадын уламжлалт анагаах ухаанаас үүсэлтэй бөгөөд эд эсийг сэргээж  идэвхжүүлж байгаа нэг хэлбэр юм.

Арьс гоо заслын гуа ша гэж  юу вэ?

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нүүрэнд их таатай байдлаар чулуугаар иллэг хийдэг бөгөөд нүүрний булчингийн цусны эргэлтийг сайжруулснаар арьс тэнийж тэжээлээр хангагддаг байна. Техникийг нь нарийн дурьдвал булчингуудыг амрааж тайвшруулан, атирч зангидсан хөмсөгийг тэнийлгэн, стресстэж чангарсан нүүрний булчинг зөөллөнгөө асар их тайвшралыг авчирна.

Хамгийн чухал нь тайвшрал…

Гуа Шагийн цорын ганц  давтагдашгүй чанар нь оюун ухааныг тайвшруулж амраадаг байна. Эд эсэд угжирсан стрессийг тайлж сэргээн нүүрний булчин, тунгалагийн массаж  хийснээр арьс чийг тэжээлээр хангагдан, зөв хооллож, сайн унтаж амарч чаддаг дадалтай болдог байна. 

Гэрийн нөхцөлд гуашагаар иллэг хийхэд маш тохиромжтой.

Гуашаг хэрэглэхэд харьцангуй эвтэйхэн. Гэрийн нөхцөлд хэрхэн зөв хэрэглэх вэ хэмээх асуултад хариулт болгож дараах tips -ийг өгч байна.

Хамгийн гол нь маш зөөлөн хандах хэрэгтэй. Мэдрэмжээ  маш сайн дага. Чулуугаа хавтгай хэлбэрээр нь түлхэж бус татаж иллэг хий. Амьсгаагаа түгжиж  болохгүйг санаарай. Гэхдээ нүүрэн дээр үрэвсэлтэй батга гарчихсан үед ба филлэр ба ботокс хийлгэсэн арьсанд хэрэглэж болохгүй шүү.

 

Хамгийн сүүлийн  tip нь гуашаг охь тостой (facial oil) цуг хэрэглэвэл илүү үр дүнтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ECOCERT -оор баталгаажсан, 100 % USDA баталгаатай органик нохойн хошуу жимсний  тос (rosehip oil) нь арьсанд тэжээл өгөх үйлчилгээтэй.Нохойн хошууны хандыг нохойн хошууг шахаж  гаргаж авдаг ба тэжээллэг чанар нь маш өндөр бөгөөд, ийм аргаар гаргаж авахад хүний биед хэрэгтэй элементүүд нь чанараа  алддаггүй байна. Нохойн хошууны тос нь витамин А, omegа 3,6,9 -ын найрлагатай бөгөөд хуурай арьсыг чийгшлээр хангах үйлчилгээтэй.  Мөн арьсны өнгөн давхаргыг бэхжүүлж, уян зөөлөн болгоно.