Гоо сайхны дэлхийн хамгийн том платформ SEPHORA-н эргэн тойрон..

Хүлээлт арай гэж дууслаа.  

Энэ оны 9 сард удаан хүлээлгэсэн Sephora Hong Kong албан ёсоор нээлтээ  хийлээ. Энэ бол гоо сайхны олон төрлийн брэндүүдийн нэгдсэн том дэлгүүр бөгөөд 2008 онд Хонг Конгд нээсэн хэдий ч амжилтгүй болж хаасан  юм. 4,200 м2 талбайг хамрах уг дэлгүүрт Huda, Fenty Beauty, Benefit and Too Faced зэрэг хамгийн трэнд болж байгаа брэндүүдийг багтаасан томоохон дэлгүүр юм. 
Хаяг ба цагын хуваарь: 

Monday-Sunday 10am to 9pm, Level 1, Shop 1073-1075, ifc mall, 8 Finance Street, Central, Hong Kong, 3168 4088, www.sephora.hk

Анх Sephora -г  1970 онд Францад  Dominique Mandonnaud нээсэн байна. Энэ нь гоо сайхны концепт дэлгүүр юм. Маш шинэлэг,  дэлхийн өнцөг булан бүрээс олон төрлийн брэндүүдийг зардаг ба, арьс арчилгаа, нүүр будаг, үнэртэн, бие арчилгаа, үс арчилгаа  нэмээд Sephora шошготой өөрийн брэндийн бүтээгдэхүүнүүд борлуулдаг. Одоо үед бол Sephora -г LVMH Moët Hennessy Louis Vuitton , дэлхийн тансаг брэндүүдийн групп дангаараа эзэмшдэг юм байна. Sephora нь дэлхий даяар 29 оронд 1900 гаруй дэлгүүртэй , Ази тивд 200 гаруй  дэлгүүртэй, гоо сайхны томоохон платформ юм.

Sephora Сөүлд нээгдлээ. 

Sephora, дэлхийн хамгийн том гоо сайхны дэлгүүр Өмнөд Солонгост,  Parnas Mall -д 10 сард нээлтээ хийлээ. 2022 он гэхэд нээхээр төлөвлөж байгаа 14  дэлгүүрийн хамгийн анхных нь болсон ба Chicor, Olive Young дэлгүүрүүдийн томоохон өрсөлдөгч болж байна. Эхний дэлгүүр нь 99 тансаг брэндүүдийг нэгтгэсэн томоохон платформ болжээ. Sephora мэдэгдэхдээ Lotte Young Plaza-д 12 сард нээхээр төлөвлөж байгаа бөгөөд 3 дахь дэлгүүрээ Hyundai U-PLEX 2020 оны 1 сард нээхээр төлөвлөж байгаа гэжээ. Эхний дэлгүүр нь 99 тансаг брэндүүдийг нэгтгэсэн томоохон платформ болжээ.