Гиалуроны хүчилтэй хоолны дэглэм

Гиалуроны хүчлийг арьсандаа түрхдэгийг мэддэг байснаас хоолны дэглэм болгон хэрэглэдэг гэж би лав сонсоогүй. Гэхдээ энэ дэглэм судлаачдын дунд маргаантай байдаг бөгөөд батлагдаагүй ч бас үгүйсгэгдээгүй ажээ. Яг үнэнийг хэлэхэд амтат хоолноос амьдралын таашаалаа авдаг надад дэглэм гэдэг үг хүртэл таалагддаггүй байсан юм. Гэхдээ нас яваад ирэхээр хоолноос илүү олон зүйлд анхаарлаа хандуулдаг болдог юм байна. Ядаж л  амьдралын буруу хэвшил, хооллолт, орчны нөлөө зэргээс шалтгаалан хөгшрөл илүү хурдацтай явагддаг гэдгийг хүлээн зөвшөөрч тэмцэх арга замыг эрэлхийлдэг болжээ. 

Хүн ер нь гуч гараад ирэхээр л арьс хуурайшаад, өнгөө алдаад үрчлээтээд эхэлдэг юм байна.  Тиймээс зайлшгүй дэглэм барих асуудалтай тулгарсан юм.

Харин  гиалуроны хүчлийн дэглэм заавал ийм зүйл идэж болохгүй, ингэж болохгүй гэсэн зүйл байхгүйгээр бидний өдөр тутамд хэрэглэдэг хүнснээс ахиу идэхийг л зөвлөдөг нь үнэхээр таалагдлаа.

Ингээд хэдэн жагсаалтыг тэмдэглээд аваарай.

1. Төмс

Мэдээж Mac Donalds-ийн төмс биш. Хоолны дэглэмд төмс орсон тохиолдол ховор биз. Төмс бол гиалуроны хүчлийн үүр уурхай гээд ойлгочих. Учир нь витамин С, Кали, Магни, Антиоксидантыг ихээр агуулдаг. Яншуй, сармистай холиод жигнээд нухаад идэхэд амттай атлаа ашиг тус ихтай хоол болно шүү.

2. Амтат төмс

Арьсаа сайхан болгохын тулд амтат төмс өдөрт ганц идэхэд л хангалттай. Оливийн тос, чинжүүтэй хуураад идээд үзээрэй.

3. Улаан дарс

Надад маш сайн хоёр мэдээ байна. Эхнийх нь бол улаан дарс.

4. Хар шокалад

Харин хоёр дахь нь энэ. Гоё байгаа биз.

5. Цитрусын төрлийн жимс

Жүрж, лимон, лайм зэрэг цитрусын төрлийн жимс нь витамин С болон антиоксидантаар баялаг учир шахаад шүүсийг нь өдөр тутамдаа уугаад үзээрэй.

6. Буржгар байцаа

Буржгар байцаа нь эрүүл хооллодог хүн бүрийн цэсэнд байх болсон сүүлийн үеийн супер хүнс юм. Буржгар байцаанд агуулагддаг омега-3 тос нь тархины үйл ажиллагаанд маш сайн бөгөөд эсийн түвшинд хүртэл сайн нөлөө үзүүлдэг байна.

7. Ясны шөл

Цагаан хоолтонгуудаасаа хүлцэл өчье. Ясны шөл танд гайхалтай гиалуроныг өгөх болно. Гуч хүрсэн л бол арьсанд тань гиалурон шиг хэрэгтэй зүйл байхгүй.

Жинхэнэ:

Бодит үр дүнд хүрэхийг хүсвэл тусгай зориулалтын бүтээгдэхүүнийг сонгоорой.

Гиалуроны хүчилтэй сэрүм нь өөрөө чийгийг хадгалах ид шидтэй бөгөөд aрьсны чийгийг маш удаан  хугацаанд хадгалах чадвартай.

Гиалуроны хүчилтэй маск

Гиалуроны хүчил нь чийгийг хадгалдаг гойд чадвартай бөгөөд бүр тодруулбал усны өөрийнх нь чийгээс бараг 1000 дахин илүү чийгийг хадгалж чаддаг. Тиймээс энэхүү гиалуронтой маскыг түрхснээр арьсанд дээд зэргийн чийгшил өгч, арьсны чийгийг хамгийн удаан хадгална. Ингэснээр хуурайшилтыг мартаж, хуурайшилтаас үүсэх үрчлээ, хөгшрөлтийг ч удаашруулах боломжтой болно.

Гиалуроны хүчилтэй тос

Гиалуроны  хүчил болон модны шүүсээр баялаг уг тос нь арьсыг гүн чийгшүүлж, торгомсог зөөлөн болгоно. Ямар ч нэмэлт өнгө будаг, парабен, үнэргүй Гиалуроны хүчилтэй тос нь үрчлээний эсрэг үйлчилгээтэй.  30%-ийн цэвэр гиалуроны хүчлийн найрлагатай уг тос нь ядарсан болон хуурай арьсанд илүү тохиромжтой.

Гиалуроний хүчилтэй нэмэлт тэжээл

Өндөр концентрацтай маш өтгөн бүтэц найрлагатай уг бүтээгдэхүүнийг та хэрэглэж буй ямар ч бүтээгдэхүүндээ нэмэлтээр хийж хэрэглэж болдгоороо онцлог юм.

Уг тариур хэлбэрийн гиалуроны хүчил нь чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд өөрийн үндсэн жингээс 1000 дахин илүү их усыг агуулсан байдаг ба хуурайшсан арьсыг асар богино хугацаанд чийгээр хангана.  Арьсны гүнд шингэхдээ маш үр дүнтэй.