Pетинол, витамин C, гиалуроны хүчлийг өөрийн арьс арчилгаандаа хэрхэн хольж хэрэглэх вэ?

Витамин Ц, ретинол, гиалуроны хүчил нь маш түгээмэл орц найрлагууд бөгөөд  гоо сайхны ихэнх бүтээгдэхүүнүүдэд орц болсон байх магадлал асар өндөр. Орц болгон өөрийн гэсэн онцлог үндсэн шинжтэй ба (цайруулах, чийгшүүлэх, уян зөөлөн болгох…) тиймээс л арьс арчилгааны ихэнх бүтээгдэхүүний найрлагад багтсан байдаг. Өөр өөрийн онцлогтой ч эдгээрийг хамтад нь хэрэглэвэл илүү сайн үр дүнтэй болвуу гэж  таамагладаг. Энэ асуултад хариулт авахын тулд арьсны мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна. Эдгээр 3 орц найрлагыг хэрхэн яаж уялдуулж хэрэглэх вэ, хамтад нь хэрэглэвэл хэр үр дүнтэй вэ?

Эдгээр орц  найрлагууд арьсанд ямар үр нөлөөтэй вэ?

Үүнийг мэдэхийн тулд витамин Ц, ретинол, гиалуроны хүчил нь арьс арчилгааны  суурь орц найрлагууд болдог вэ?

Витамин Ц:

Таны дуртай цитрусын төрлийн жимсэнд агуулагдахаас гадна арьс арчилгааны орц болон хэрэглэгдвэл арьсны өнгийг мэдэгдэхүйцээр өөрчилнө. Арьсны мэргэжилтнүүдийн судалгаанаас  үзэхэд витамин Ц нь арьсыг цайруулж, чөлөөт радикалуудаас үүдэлтэй хор хөнөөлийг саармагжуулах үндсэн үйлчилгээтэй. Витамин Ц сэрум нь эд эсийн түвшинд үйлчлэхдээ хамгийн үр дүнтэй. Сэрум бол өндөр концентраци бүхий идэвхтэй найрлага бөгөөд хамгийн бага молекулуудаас бүрдэх учир арьсны гүнд нэвтрэх чадвартай.                                  

Freshly Juiced Vitamin Drop нь арьсыг эрч хүчээр хангаж, цэвэр витамин Ц нь арьсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй

Ретинол

Хэрэв та арьс арчилгааны талаар нэлээд мэдлэгтэй бол ретинол бол үрчлээний эсрэг үйлчилгээтэй гэдгийг мэдэх байх. Ретинол арьсны хамгийн өнгөн давхаргыг хурдан хугацаанд өөрчлөх чадвартай, хялгасан үрчлээг тэнийлгэж, арьсыг гайхалтайгаар гялалзуулна. Хөгшрөлтийн талаар хараахан санаа зовниж  эхлэх болоогүй байгаа ч гэсэн ретинолыг хэрэглэсэнээр өөр олон тооны ашиг тустай. Жишээ нь: арьсны батгашилт, арьсны барзгар овон товон байдлыг засах гэх мэт үйлчилгээтэй. Мөн түүнчлэн батгатай арьсанд хүртэл үр дүн үзүүлдэг.      

Vitamin A/ Retinol Shot Өндөр концентрацитай, маш өтгөн бүтэц найрлагатай. Витамин А нь ретинолоор баялаг ба коллагеныг нэгтгэж, үрчлээг багасгана. Мөн толбонуудыг бүдгэрүүлж арьсыг чийгээр хангана. 

Гиалуроны хүчил: 

Бүхий л төрлийн чийгшүүлэх төрлийн бүтээгдэхүүнүүдийн найрлагад гиалуроны хүчил багтаж байдаг. Гиалуроны хүчил нь өөрийн жингээс 1000 дахин их ус агуулдаг. Энэ нь арьсыг чийгээр гайхалтай хангаж, гялалзсан сайхан арьстай болгоно. Гиалуроны хүчил маш зөөлөн орц бөгөөд бүх төрлийн арьсанд, тэр байтугай эмзэг арьсанд ч тохиромжтой. 

Hyaluronic Acid 100 Гиалуроны 50%-ийн хүчлээс үүдэлтэй тул арьсыг дотроос нь чийгшүүлэс сэрүм. Уг серум нь арьсны давхаргыг бэхжүүлж, чийг алдагдахаас сэргийлэн

Дээрх 3 орц найрлагыг цугт нь хэрэглэвэл арьсанд ямар ач тустай вэ?

Та  дээрх 3 орц найрлагыг арьс арчилгаандаа цугт нь хэрэглэж болох бөгөөд ач тусыг доор дурьдлаа. Арьс арчилгаандаа шинэ орц  найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх нь хэзээд ярвигтай. Бурхны авралаар бид зааж зөвлөх арьс судлаачидтай байдаг билээ.  

Өглөөний арьс арчилгаа

  • Алхам 1. Арьсаа цэвэрлэ. 

Ямар орц найрлагуудыг цугт нь хэрэглэх гэж байгаагаас үл хамааран эхлээд нүүрний арьсаа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Өөрийн арьсны онцлогт тохирсон найрлага бүтэцтэй нүүр цэвэрлэгч хэрэглэх нь тун чухал.  

  •  Алхам 2. Витамин Ц сэрумээ түрхэнэ.

Мэргэжилтнүүд зөвлөхдөө нүүрээ угааж тонероор чийгшүүлснийхээ дараа шууд витамин Ц-тэй сэрумээ түрхэнэ, учир нь бүтээгдэхүүнийг арьсанд сайтар шингээж хамгийн сайн үр дүнг өгөхөд голлох нөлөө үзүүлнэ.

  • Алхам 3. Дараа нь гиалуроны хүчлээ түрхээрэй.

Витамин Ц сэрумээ түрхсэний дараа шингэтэл 1,2 хором хүлээсний дараа гиалуроны хүчлээ түрхэнэ. 

Оройн арьс арчилгаа

  • Алхам 1. Давхар цэвэрлэгээ шаардлагатай

Магадгүй та биднээр хэлүүлтгүй л мэдэх байх. Унтахаасаа өмнө нүүрээ будаагүй байсан ч заавал угаах шаардлагатай. Өдрийн турш таны арьс хүний нүдэнд үл үзэгдэх шороо тоосонд бохирдож байдаг.  Мэргэжилтнүүдийн зүгээс зөвлөхөд та эхлээд нүүр цэвэрлэгч усаар нүүрний бохирдлыг цэвэрлээд харин дараа нь гэл ба тосон угаагч ашиглаж гүн цэвэрлэгээ хийгээрэй.  

Rose Purifying Cleansing Water

Уг capнайн ус нь арьсны нүхжилт, гүнд орсон тос, бохирдлыг сайн цэвэрлэдгээрээ алдартай цаг хугацааг хэмнэсэн бүтээгдэхүүн юм.

  • Алхам 2. Ретинол хэрэглэ.

Ретинолыг зөвхөн нас тогтсон арьс, асуудалтай арьсанд хэрэглээд зогсохгүй бүх л төрлийн арьсанд хэрэглэхэд зохимжтой. Гол нь бага багаар дасгаж хэрэглээрэй. Учир нь арьсыг цочроох гээд байдаг талтай. Эхлээд 7 хоногт 3 орой л хэрэглээрэй. Реинолыг шөнийн цагаар түрхэх нь зүгээр, яагаад гэвэл нарны гэрэлд мэдрэг байдаг. Харин өдрийн цагаар хэрэглэсэн тохиолдолд өндөр хамгаалалттай нарны  тостой хослуулан хэрэглэх нь зүйтэй юм.

  • Алхам 3. Чийгшүүлэх

Ретинол арьсыг нэлээд ихээр хуурайшуулах гээд байх талтай. Өндөр давтамжтай хэрэглэх тусам арьс тань хуурай болох магадлал ихтэй. Тиймээс заавал дараа нь чийгшүүлэх тос түрхээрэй. Маш хуурай арьстай бол шөнийн цагаар нэлээд өтгөн бүтэцтэй тос сонгоорой. Харин тослог арьстай тохиолдолд илүү хөнгөн зөөлөн чийгшүүлэгч тос хэрэглэх нь зохистой юм.  

Midnight Blue Calming Cream

Эмзэгшиж, харшил өгсөн арьсыг маш хурдан хугацаанд тайвшруулж зөөлрүүлэх үйлчилгээтэй чийгшүүлэгч тос

View this post on Instagram

Freshly Juiced Vitamin E Mask . Нүль антиоксидант ✨ . . Олон төрлийн үйлчилгээтэй уг бүтээгдэхүүн нь тосон маск, унтлагын маск мөн өдрийн чийгшүүлэгч тосны үүргээр ч хэрэглэгдэж болдог. . . Маш хүчтэй төрлийн антиоксидант болох витамин Е-ын найрлагатай учир арьсыг цайруулж, үрчлээг тэнийлгэж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. . . Өдрийн цагаар уг бүтээгдэхүүнийг хэрэглэвэл арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг бол шөнийн цагаар хэрэглэхэд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсыг нөхөн сэргээнэ. . . Бүтэц нь цэлцэгнэсэн тослог төрлийн ба энэ нь түрхмэгц өтгөн эссэнц болон хувирч, арьсанд гүн нэвчин, арьсанд чийгийг дор хаяж 8 цаг барьж өгдөг. . . Шөнийн турш арьсыг илбийн юм шиг цайруулж, арьсыг чангалан дээд зэргийн чийгээр хангадаг бүтээгдэхүүн юм. . . Бүх төрлийн арьсанд тохиромжтой. . . . #beautysecretsmn #mask #sleepingmask #glow #vitamine #skincare #klairs

A post shared by Beauty Secrets (@beautysecrets.mn) on

follow us on intagram


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд