Витаминаар баяжуулагдсан, ашиг тус асар өндөр хамгийн сайн чийгшүүлэх тос

Бусад чийгшүүлэх тосноос юугаараа  ялгаатай вэ?

Маш олон брэндийн олон төрлийн чийгшүүлэх тоснууд зах зээл дээр борлуулагддаг ба тэдгээрээс зөвхөн цөөн хэд нь л сайтар чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд өдөр тутам хэрэглэхэд аюулгүй, витамины багцыг арьсанд сайтар шингээж өгнө. Өндөр үр дүнтэй, витамины эрчимжүүлсэн үйлчилгээтэй чийгшүүлэх тос хэрэглэхэд юу чухал вэ? Хэрэглэгчдийн шууд эрэлт хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн The Maximizing 75 Vitamin Cream- ыг үйлдвэрлэсэн байна. Чанартай, өндөр үр дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд гэсэн By Wishtrend брэндийн үндсэн зарчмаа баримтлан үйлдвэрлэсэн энэхүү чийгшүүлэгч тос нь арьсны өнгөө алдсан байдал, арьсны нөсөө толбо, батгашилт зэрэг арьсны гол асуудлуудад гол анхаарлаа  хандуулсан бүтээгдэхүүн юм. Мөн түүнээс гадна the Maximizing 75 Vitamin Cream нь 75% -ийн витамины усыг найрлагадаа агуулснаараа маш онцлог бүтээгдэхүүн юм. 

Vitamin 75 maximizing cream

Витаминтай ус гэж юу вэ?

Энгийн нэгэн рашааныг найрлагад нь багтаахын оронд,  the Maximizing 75 Vitamin Cream нь витаминаас гаргаж  авсан усыг хэрэглэдэг. Орчин үед витамины ус төдийлөн танил нэр томьёо биш бөгөөд энэ нь маш өндөр үр дүнтэйгээр  чацарганы ургамалынхаа тусламжтайгаа арьсыг тайвшруулах үйлчилгээтэй. Чацаргана жимс нь түгээмэл ургамал бөгөөд амино хүчлүүдээр тун баялагаас гадна гайхалтай сайн гуужуулагч бөгөөд арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй. Шинжлэх ухааны нэр нь Hippophae rhamnoides бөгөөд, энэ нь “морийг өнгө оруулдаг мод” гэсэн утгатай ба үс ба арьсыг сэргээх ер бусын хүч гэдгийг төлөөлж байгаа нэршил юм. Түүнээс гадна Витамин Е-ээр баялаг ба macadamia, наранцэцгийн үр, далдуу модны тос зэрэг өөр төрлийн витамин Е-гээр баялаг.  

Ямар арьстай хүнд уг чийгшүүлэгч тос илүү тохиромжтой  вэ?

Маш сайн орц найрлагатай хэдий ч тухайн хүний өөрийнх нь арьсны онцлогоос шалтгаалж зарим хүнд төдийлөн тохиромжтой  бус байдаг. Парабен, phenoxyethanol, нэмэлт үнэр, өнгө байхгүй, эмзэг мэдрэмтгий ба батга гарамтгий арьсанд хэрэглэж болохуйц юм.  Аливаа харшил өгөхгүй, зөөлөн бүтэцтэй. Түрхсэний дараа тослог наалдсан мэдрэмж өгөхгүй, 75%-ийн витамины модны усыг найрлагадаа агуулах учраас арьсыг гүн чийгээр хангана. Хуурай арьстай бүсгүйчүүдэд яг л хэрэгтэй байгаа гүн чийгийг өгөх бол, тослог ба холимог арьстай бүсгүйчүүд тослог ул мөр арьсан дээр үлдэхвий гэж санаа зовсоны хэрэггүй. Энэ нь л уг тосыг төгс тос болгож байгаа юм.   

Ямар бүтээгдэхүүнтэй цуг хэрэглэвэл үр дүн өндөртэй вэ?

Уг бүтээгдэхүүний онцлог нь зөөлөн бүтэцтэй учир ямар ч төрлийн бүтээгдэхүүнтэй зохицдог. Идэвхжүүлсэн 21,5% витамин Ц ба  чийгшүүлэгч тосны найрлагад байх витамин Е -ын хослол арьсыг гайхалтай сайхан гялалзсан болгоно. Витамин Е тос нь чөлөөт радикалуудыг блоколж, хөгшрөлтөөс сэргийлэх гол хүчин зүйл болдог. Хэрэв бид чөлөөт радикалуудтай сайн тэмцэж чадвал үрчлээг багасгаж, залуу сайхан арьстай хэвээрээ  үлдэх боломжтой. Витамин Ц тэй цуг хэрэглэхэд исэлдэлтийг зогсоож, коллагены үйлдвэрлэлийг ихэсгэнэ. Уг антиоксидантаар баялаг витамин нь арьсыг нөхөн сэргээх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.