Бүсгүй хүний гоо үзэсгэлэн гэдэг хүчирхэг зэвсэг юм.


Хахир хатуу  өвлийн улирал ард үлдэж, шувуудын жиргээ, хүүхдүүдийн тоглох чимээ цонхоор хаа нэгтээ  сонсогдох, урин хаврын зөөлөн сэвшээ  салхитай налгар өдрүүд хэдийнээ гадаа  иржээ. “Хавар бидэнд шинэ гоо үзэсгэлэн, шинэ амьдралыг авчирдаг”​(Жессико Харрелсон-ы) хэмээх энгийн нэгэн ишлэлээр ээлжит дугаараа эхлүүлье.

​BS-ийн “The Top Shelf” булангийн маань хаврын анхны зочноор “Цамб” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Авиддарь хэмээх үзэсгэлэнт бүсгүй оролцож  өөрийн гоо сайхны нууцаасаа BS-ийн уншигч бүсгүйчүүдтэй хуваалцлаа.

Түүний ажил амжилт

Орчин цагийн загварын чиг хандлагыг тодорхойлогч хотын бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд зүй ёсоор орох дэгжин, сайхан бүсгүйтэй хэдхэн хором уулзаж, түүний  гоо сайхны нууц, биеэ авч явах соёлоос нь бага ч атугай  хуваалцсанаа та  бүхэндээ толилуулъя. Зочин бүсгүй маань санхүүч мэргэжилтэй, нөхөр 2  хүүхдийн хамт амьдардаг бөгөөд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цамб” ХХК-ийн захирлаар ажилладаг ажил хэрэгч бүсгүй билээ. Бидний яриа BS –ийн уламжлалт ёсоор түүний гоо сайхны бүтээгдэхүүн дүүрэн өрөөтэй тавиур дээрээс эхэллээ.

Ингээд завгүй, ажил хэрэгч бүсгүйн гоо сайхны ертөнцөөр аялахад та бэлэн үү?

Би бага насаа Европд өнгөрөөсөн. Тийм учраас багаасаа л Nivea, Chanel, L’Oreal, La Mer зэрэг ээжийн хэрэглэдэг брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж ирсэн боловч бараг 30 хүртлээ гоо сайхны трэндээ  олж чадахгүй, өөрийн арьсанд юу тохирохоо сайн хэлж  мэдэхгүй л байсан. Харин 4 жилийн өмнөөс арьс арчилгааны талаар нэлээд их судалгаа хийж эхэлсэн ба Korean multi-skincare буюу

Солонгосын олон үе шатлалт арьс арчилгааг сонирхож байх тэр үедээ MIZON брэндийн тухай олж мэдсэн. AHA&BHA toner нь миний holy grail. Арьсыг маань дараагийн бүтээгдэхүнүүд хүлээж авахад маш сайн бэлдэж  өгдөг. Дуусангуут нь л онлайн захиалаад авчихдаг. Одоо BS оруулж ирж байгаад их олзуурхаж байгаа.

Ер нь миний арьс арчилгааны гол үндэс бол өдөр тутамийн зөөлөн гуужуулалт. Гуужуулагч бүтээгдэхүүнүүд нь олон төрлийх байдаг ба үүнд AHA, BHA, Retinol болон Витамин Ц  нар багтана. Эдгээрээс тухайн үеийн арьсны онцлогтоо тохируулан өглөө оройдоо ээлжлэн  арьс арчилгааны хамгийн анхны шат болгон хэрэглэдэг. Гуужуулагч бүтээгдэхүүн хэрэглэснийхээ дараа 10-15 минут хүлээж байгаад тонер болон шийгшүүлэгч бүтээгдэхүүнээ хэрэглээрэй гэж зөвөлмөөр байна. Одоогоор Sunday Riley-н  Good Genes AHA хэрэглэж байгаа. Энэ бол lactic acid-ын найрлагатай нөсөө толбо болон хялгасан үрчлээний эсрэг бүтээгдэхүүн.

Гуужуулагч бүтээгдэхүүн хэрэглэсний дараа аль болох маш сайн чийгшүүлэх үйлчилгээтэй Hyaluronic acid агуулсан тонер хэрэглэх хэрэгтэй. Дашрамд дурдахад би гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгохдоо үнэтэйг нь бус, тухайн үеийн арьсны онцлогтоо тохируулан юу хэрэгтэйгээ  бодож байж сонгодог. Найрлага бол маш чухал үзүүлэлт. Ер нь үнэтэй л бол сайн гэсэн ойлголт хэт өрөөсгөл юм.

Жишээ нь:

Би нүүр цэвэрлэгч саван буюу foam cleansing сонгохдоо үнэтэйг нь сонгодоггүй. 5 секунд л арьсан дээр байж бохирдлыг цэвэрлэх саванд  заавал яагаад тийм их мөнгө зарцуулах шаардлагатай  гэж. Харин би үүний оронд ампул, серум мөн чийгшүүлэгч тосондоо маш их ач холбогдол өгч  сонголтоо хийдэг. Одоо миний хэрэглэж байгаа чийгшүүлэгч тос маань Солонгосын  Sulwhasoo брэндийн хүн орхоодойтой тос. Үрэвслийн эсрэг мөн хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Сүүлийн үед хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй зовхины тос бас хэрэглэж эхлээд байгаа. Угаасаа бүсгүй хүн 30 наснаас заавал зовхины тос түрхэх нь зөв л дөө. Мөн л Sulwhasoo-гийн Time Treasure зовхины тос түрхэж байна.  Өдөр тутамд цэвэрлэгээ бас  их чухал.

Double Cleansing, давхар цэвэрлэгээ бол маш чухал. Нүүр цэвэрлэгч тосоор эхлээд будгаа арилгаад дараа нь заавал цэвэрлэгч савангаар угаасныхаа дарааHoney Trap сарнайн усаар арчдаг. Их зөөлөн бүтэцтэй сүүлийн үед таалагдаж  байгаа. Өдөр тутмын арьс арчилгаандаа би өглөө витамин Ц түрхдэг. Витамин Ц бол хүний арьсанд коллаген үүсгэдэг, хар цагаан батганы эсрэг үйлчилгээтэй гайхалтай ид шидтэй. Одоогоор The Ordinary,  Drunken Elephant-н Витамин Ц хэрэглэж байна. Хаврын улиралд арьсаа гаднын нөлөө болох нар салхинаас сайн хамгаалж, чийгшил өгөх хэрэгтэй. Усан суурьтай тос халууны улиралд тохиромжтой санагддаг шүү.

Мөн бүсгүйчүүддээ өгөх зөвлөгөө бол өдөр тутамдаа арьс цэвэрлэгээнээс гадна нарны тос байнга хэрэглээрэй гэж хэлэх байна.  Жилийн бүх л улирал нарнаас хамгаалах ёстой, ялангуяа зуны улиралд хөдөө гадаа аялал зугаалгаар явах үедээ 2-3 цаг тутам нарны тосоо сэргээгээрэй гэж зөвлөх байна.

Top 5 fashion must have items:

  1. Ямарч нөхцөл байдалд өмсөж болхуйц жинсэн өмд
  2. Сайн чанарын сорочка
  3. Алмазан шигтгэдэг ээмэг
  4. Цаг
  5. Шөвгөр өсгийтэй хар гутал

Хэн нэгэн алдартны хувцасны шүүгээгээр зочилж үзэхийг хүсвэл?

Жүжигчин Julianne Moore

Эмэгтэй хүнд сонгодог бэлэг ?

Үнэртэй ус, ном

Үлгэр жишээ авдаг эмэгтэй?

Ээж минь. Олон улсын хуульч мэргэжилтэй их сайхан эмэгтэй бий. Брюссельд элчингийн зөвлөхөөр олон жил ажилласан. Эмэгтэй хүний хүчирхэг бөгөөд нандин чанарыг би ээжээсээ л харж үлгэр дууриаллаа болгож  явнадаа.

Хамгийн сүүлд хийсэн shopping?

Хамгийн сүүлд одоо өмсөж байгаа торгомсог цамцыг худалдаж авсан. Саяхан нээлтээ хийсэн ADORE BOUTIQUE -ээс авсан. Маш загварлаг мөн чанарлаг бэлэн хувцаснууд оруулж ирдэг дэлгүүр. 

Би нүүрэндээ их тод будалт хийдэггүй. Миний сүүлийн үеийн бьюти трэнд бол natural, glowy skin. Аль болох натурал будалтыг илүүд үздэг. Урууландаа бол  натурал ягаан өнгийн будаг голдуу сонгож авдаг. Bobby Brown брэндийн Shimmer Brick Compact, Wild Rose, Bronze 2 бол миний өдөр тутам хэрэглэдэг holy grail. Дуусах юм бол дахиад л авдаг.  Хацар өнгөлөгч ч  болчихно, нүдний тень ч болчихно. Ер нь тень нээх хэрэглэдэггүйн байнаа би. Уруулын арьсыг хуурайшуулаад байдаг болохоор би матт уруулын будаг бараг хэрэглэдэггүй. Anastasia BH, Chanel, L’Occitane –н зөөлөн натурал өнгийн будгууд мөн Honey Trap– ийн lip balm– нд дуртай. Нүүр будалт хийхдээ сормуусаа л тодруулах дуртай. Бага байхаасаа эхлээд 20-иод жилийн турш зөвхөн Maybelline, Great Lash Mascara-г л хэрэглэж байнадаа. Их сонин юм гэвэл би дууссан сормуусны будгаараа хөмсөгөө самнаад байсан чинь ургаад өтгөн болчихсон. Та нар туршаад үзээрэй.

Мөн бүсгүйчүүддээ өгөх зөвлөгөө бол өдөр тутамдаа арьс цэвэрлэгээнээс гадна нарны тос байнга хэрэглээрэй гэж  хэлэх байна. Миний дуртай нарны тос бол Shiseido Perfect UV Protector /wet force/-ыг хэрэглэдэг. Нүүр будалтын суурь болоход ч тохиромжой, цайраад байдаггүй болохоор би их дуртай. Жилийн бүх л улиралд нарнаас хамгаалах ёстой, ялангуяа зуны улиралд хөдөө гадаа аялал зугаалгаар явах үедээ 2-3 цаг тутам нарны тосоо сэргээгээрэй гэж зөвлөх байна.

 

Бүсгүй хүний  гоо сайхны хэмжүүр бол гаднаасаа бус дотроосоо гэж боддог.

Гэрэлтэж, зөв энергитэй, зөв харилцаатай  байхад л болно. Гоё сайхан байх, гоо сайхан байх гэдэг 2  өөр ойлголт. Мөн бүсгүй хүн хоол сайн хийдэг байх хэрэгтэй. Миний хийх дуртай хоол бол ясны шөлөнд чанасан аарцтай будаатай шөл. Ядарсан, өвдсөн үедээ хийж идэх дуртай. Гэрийнхэн маань ч  дуртай.

Хаврын улиралд арьсаа арчлахдаа анхаарах зүйл бол маш сайн чийгшил өгөх хэрэгтэй. Чийгшүүлэгч тосыг сайн сонгож хэргэлэдэг. Ялангуяа усан суурьтай тос халууны улиралд тохиромжтой санагддаг шүү. Мөн үрчлээ, нүхжилт, нөсөө  толбоны эсрэг үйлчилгээтэй ампул сэрумдаа бас их ач холбогдол өгдөг.

Beauty Secrets-ийн тухай дурьдахад, миний битүүхэндээ Монголд бий болоосой гэж хүсэж байсан үйлчилгээ, бүр дотроо хэрэв бий  болохгүй  бол өөрөө хийх юмсан гэж хүсч мөрөөдөж байсан зүйлийн маань нэг л дээ яахын аргагүй. Маш зөв цагт гарч ирсэн, хэрэглэгчийг 1 дүгээрт тавьдаг, олон улсын стандартад нийцсэн сайхан үйлчилгээ үзүүлж байгаа танай хамт олонд цаашдын ажлын амжилт хүсэхээс гадна, өөр олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг Монголынхоо бүсгүйчүүдэд хүргээрэй гэж хүсэх байна. Сар бүр гардаг beautybox маш их таалагддаг. Хэмжээ томтой , сонголт сайтай бүтээгдэхүүнүүд сар бүр ордог. Би гадны subscription box захиалмаар байдаг боловч Монголд хүргэлт хийдэггүй учир боломж нь хязгаарлагдмал байдаг. Харин энэ үйлчилгээг Beauty Secrets хийж байгаад баяртай байна.  Эмэгтэйчүүдийн бас нэгэн гоо сайхны нууц  бол зөв хооллолт ба хөдөлгөөн юм. Би баллет болон фитнесээр хичээллэдэг. Багаасаа ч нэлээд спортлог хүүхэд байсан.

Гоо үзэсгэлэнтэй, загварлаг, ажил хэрэгч бүсгүйн гоо сайхны ертөнцөөр хамтдаа аялсан бүсгүйчүүддээ  баярлалаа.