Бяцхан улаан савтай ид шидтэн, түүний орц найрлага

Papaw Polis Multi- Purpose Balm тосны үр дүн

Өдөр бүр мянга мянган хэрэглэгчид Papaw Polis Multi- Purpose Balm тосыг хэрэглэн үр ашгийг нь хүртсээр, түүний ид шидийг гайхан биширсээр байна. Маш олон төрлөөр хэрэглэж болохуйц энэхүү тосны гол найрлага нь Carica Papaya ЖИМС юм. Уг жимсийг маш нарийн технологийн дагуу исэлдүүлж үйлдвэрлүү аваачдаг байна.

Исэлдүүлж бэлтгэсэн жимснээс зөвхөн нарийн тун хэмжээтэйг шилэн авч Papaw тосыг үйлдвэрлэдэг. Эцсийн бүтээгдэхүүн 0.1 mg/g Potassium Sorbate агуулдаг ба энэ нь хамгаалах чадварыг улам нэмэгдүүлдэг.

Орц найрлага

Олон төрлийн үйлчилгээтэй чийгшүүлэх тос буюу гавар нь GREEN LEVEL найрлагатай, EWG сертификаттай уг бүтээгдэхүүн нь наалдаж заваарахгүй, арьсанд маш хурдан уусаж шингэнэ. 365 хоногын турш хэрэглэх боломжтой, дээрээс доош буюу толгойноос хөлийн хуруу хүртэл түрхэх боломжтой ид шидтэй гавран тос юм. Арьсыг зөөлрүүлж тайвшруулахад, хүүхдийн арьс ба хүүхдийн нурсан арьсанд, хатаж омголтсон уруул, сайртсан арьс, хумсны илүү мах, хуурай ширүүн тохой гээд л олон зориулалтаар ашиглах боломжтой. Мөн түүнчлэн элсэн чихэртэй холин уруулын скраб хүртэл хийж болно. Мөн гэмтэлтэй үсэнд түрхэн самнаж болно. Өөрийн дуртай чийгшүүлэх тостойгоо 2:1 харьцаагаар холин шөнийн турш тавьж болдог sleeping mask ч болдог. Тэр ч байтугай батга шахсаны дараа ч хэрэглэж болно. Хөвөнд шингээн нүүрний будгыг цэвэрлэх ч боломжтой. Өөрийн хэрэглэдэг шингэн пүдртэй хольж түрхэн гялалзан арьстай болж болно, мөн нүдний тени тавихаасаа өмнө зовхиндоо түрхэж тенийг улам сайн тогтоцтой болгож болно.

Жирэмсэн эхчүүдийн арьс арчилгаанд хэрэглэхэд ч тохиромжтой органик бүтээгдэхүүн юм.