Босс Хатагтай нар: Амжилтад хүрсэн эмэгтэйчүүдээс суралцах нь

Дэлхийн алдартай компаны захирлаар эмэгтэй хүн болсон талаар сонсох хүртэл эрэгтэйчүүдийг бизнес болоод эдийн засгийн салбарт үргэлж тэргүүлдэг гэх ойлголт олны дунд байсан. Харин өнөөдөр дэлхий дахинд эмэгтэйчүүд аль ч салбарт өөрсдийн байр суурийг олох боломжтой болсон нь ихэд авууштай билээ. Тиймээс энэхүү нийтлэлээрээ  хэцүү замыг цуцалгүй туулж амжилтад хүрсэн ГУРВАН эмэгтэйг онцолж байна.

  1. Ж.К.Роулинг

Бэрхшээлтэй замаар явалгүй амжилтад хүрнэ гэдэг боломжгүй. Саад тотгор бүрийг туулж олсон амжилт хамгийн үнэ цэнэтэй.

Шүүмжлэл болоод татгалзсан хариуг авсан ч сөхрөлгүйгээр тэрээр анхныхаа номыг хэвлүүлэх гэж тэмүүлж байсан юм. Англи гаралтай зохиолч замдаа тохиолдсон саад бэрхшээл бүрд үл ажран, өөрөө өөртөө үнэнчээр зорилгодоо үлдсэнээр зохиол бичиж тэрбумтан болсон ЦОР ГАНЦ  түүхтэй нэгэн.

2.Сара Блакели

Хэзээ ч битгий мэдэхгүй зүйлээ хийхээсээ айж байгаарай, яагаад гэвэл энэ чиний хамгийн сайн хийж чадах зүйл ч байж болно.

Түүнийг тэрбумтан нэрээр цоллуулсан бизнесээ эхлэх үед Сара бараг л ямар ч мөнгөгүй байсан. Spanx дотуур өмдийг үүсгэн байгуулагч тэрээр компаниудаас татгалзсан хариу нэлээд олон удаа авч цөхрөх үе ч цөөнгүй байсан. Гэвч түүнд зорилго байсан болохоор тэр дахин боссоор л байсан юм.

3.Дэнисэ Коатэс

Би бусдын төсөөлж байгаагаас хэд дахин илүү хөдөлмөрлөдөг байсан. Хоногийн 24 шахуу цагт ажилладаг байлаа. Шөнө дунд оффис дээрээ байхгүй ч гэртээ ажлаа хийсээр л байсан. Сүүлийн хоёр жил энэ бүх зүйл хэвийн үзэгдэл мэт л санагддаг болчихсон доо.

Дэнисэ Коатэс бол дэлхийн хамгийн том мөрийтэй онлайн тоглоомын үүсгэн байгуулагч юм. Анх тэрээр бизнесээ эхэлж байхдаа Шотлантын Рояал банкнаас 15’000’000 GBP буюу 42’750’000’000₮ ний зээл авч эхлүүлж байжээ. Зорилго байгаа цагт бүх зүйл боломжтой гэдгийг түүний түүх харуулах мэт.

WE- тай хамт хөгжицгөөе!