Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой “WE” эмэгтэйчүүдэд зориулсан хамтын оффис үүд хаалгаа нээлээ.

Монголд гоо сайхны салбарт е-коммерс буюу цахим худалдааны анхдагч болсон, үйлчлүүлэгчдэдээ олон шинэлэг, хүртээмжтэй үйлчилгээг санаачилсан Beauty Secrets LLC компани өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт “WE” эмэгтэйчүүдэд зориулсан хамтын оффисынхоо нээлтийг хийлээ. Энэхүү оффис-төв нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан, тэднийг дэмжих зорилготой ашгийн бус байгууллага ажээ.

Нээлтийн арга хэмжээнд салбар бүрийн манлайлагч, бизнес эрхлэгч эмэгэтйчүүдийн төлөөлөл урилгаар хүрэлцэн ирж “Эмэгтэйчүүд бид хамтдаа хэрхэн хөгжих вэ?” сэдвийн хүрээнд Панель ярилцлага өрнүүлжээ.

Панель ярилцлагын зочдоор:

  • “Ард Капитал” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр
  • Хаан банкны Жижиг Дунд Бизнес Эрхлэгчдийг Дэмжих Төвийн захирал Т.Хулан
  • Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны /IWFCI/ Монгол дахь салбарын ТУЗ-ийн дарга О.Байгаль 
  • Олон улсын итгэмжлэгдсэн удирдах төвшний көүч Ж.Номин
  • “Beauty  Secrets” компанийн захирал “WE” эмэгтэйчүүдэд зориулсан чөлөөт оффисын үүсгэн байгуулагч Д.Энххорвоо нар тус тус оролцож, эмэгтэй бизнес эрхлэгчдэд компаниа эхлүүлэхэд ямар ур чадвар шаардлагатай хийгээд компанийн өсөлтийг хангахын зэрэгцээ ур чадвараа дээшлүүлэхийн тулд хэрхэн төлөвлөх хэрэгтэй тухай, эмэгтэйчүүдэд зориулсан банкны санхүүжилтийн хөнгөлөлттэй нөхцөлийн тухай, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох ямар боломж байгаа тухай сэдвүүдээр өөрсдийн мэдлэг боловсрол, туршлагаасаа хүргэжээ.
  • Beauty Corner-т арьс арчилгаа, нүүр будалтаа сэргээх, Солонгосын шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэх
  • Принтер, Өндөр хурдны интернэт, хувийн локер, гадны дуу чимээ нэвтрүүлдэггүй чихэвч ашиглахын сацуу бие биенээ дэмжсэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн community-г үүсгэхэд хувь нэмрээ оруулах давуу талуудыг эдлэх гэнэ.

Гишүүнээр бүртгүүлэхээс гадна та болон танай компанид энэхүү төвийн зорилго, чиглэлтэй нийцсэн эмэгэтйчүүдийг дэмжих сургалт, үйл ажиллагааны санаа байгаа бол тус төвтэй хамтран ажиллах үүд хаалга нээлттэй ажээ.