Бизнес хатагтай Барбара Коркорантай танилц

Унасан ч эргээд босж чаддаг нь амжиллтай явж байгаа хүмүүсийн нийтлэг зан гэлтэй. Үүнийг ч батлах олон алдартан байдаг. Тэгвэл тэдгээрийн нэг болох үл хөдлөхийн салбарт ХАТАН нэрээр бичигдсэн бизнес эмэгтэй Барбарагийн талаар хүлээн авна уу.

БАРБАРА КОРКОРОН ГЭЖ ХЭН БЭ?

Өдгөө 71 настай Америк бүсгүй Барбара Коркорон нь Коркоран группийн үүсгэн байгуулагч, “Шарк Танк шоуны хөрөнгө оруулагч”, “Хэрхэн 1000 доллараас ТЭРБУМ ДОЛЛАРТОЙ болсон бэ?” номын зохиолч гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм.

Барбара есөн ах дүүгийнхээ хамтаар “blue-collar” хэмээх жижигхэн хотод өсжээ. Тухайн үед түүний аав архины хэт хамааралтай байсан тул тэдний гэр бүл  хүнсний бүтээгдэхүүнээ кредитээр авдаг байлаа.Энэ бүх хэцүү байдлыг үл анзааран ажиллах цор ганц хүн нь  түүний ээж Флоренс байсан юм. Барбара бага байхдаа дислексиа өвчтэй байсан бөгөөд үүнээс нь болж хүмүүс түүнийг мулгуу хэмээн ойлгохвий гэх айдас дунд өссөн аж. Үргэлж будлидаг тэрээр өөрийнхөө энэхүү сул талын эсрэг тэмцэж хичээнгүйлэн оролддог нэгэн байжээ.

Кредит- Дараа нь төлөх нөхцөлтэйгээр дэлгүүрээс хүссэн зүйлээ худалдан авалт хийх

Дислексиа -Үсэгнүүдийг холбож унших чадахгүй байх

Боломжийг алдалгүй ашиглах нь үргэлж сайн руу хөтөлдөг.

Барбара 23 настай болох үедээ 22 төрлийн ажил хийж үзсэн байв. Энэ үедээ тэрээр анхны нөхөр болох Рамоне тай хайр сэтгэлийн холбоотой болж хамтдаа амьдрахаар шийдсэн ажээ. Түүний хувьд нөхрийнхөө гурван дагавар хүүхдийг асран өдөр хоног яг л минут секундээр хэмжиг мэт завгүй өнгөрдөг байлаа. Хэдий олон ажил хийж хүүхэд асардаг байсан  ч Барбара хэзээ ч мөрөөдлөө мартаж байгаагүй хэмээдэг. Барбараг 29 настай байхад нь Рамоне түүнийг хаяж түүний 10 насаар дүү туслахтай гэрлэжээ. Экс нөхрийнх нь түүнд зориулж хэлсэн сүүлийн үг нь “Чи надгүйгээр хэзээ ч амжилтад хүрч чадахгүй” байсан гэдэг. Энэхүү үг Барбараг илүү хурцалж хэзээ ч экс нөхрийнхөө өмнө гундаахгүй гэх тангаргийг өгөхөд хүргэсэн нь энэ. Харин Барбара саяхныг хүртэл Нью Йорк дахь хамгийн том орон сууц болох Коркоран Группийн эзэмшигч байсан бөгөөд 2001 онд 70  сая доллараар группээ зарсан аж. Уг групп нь жил бүр $5 тэрбумын борлуулалттай ажилладаг ба 12 оффис, 1000 гаруй үл хөдлөх зуучлагч нараас бүрддэг томоохон группүүдийн нэг билээ. Барбара Шарк Танк телевизийн шоунд хөрөнгө оруулагч шаркаар ажиллаж байх үедээ 70 гаруй компаниудад хөрөнгө оруулж байсан түүхтэй.   

Би бизнесээ эхлүүлэхдээ ээж минь хүүхдүүдээ яаж өсгөсөн тэр зарчмын дагуу л ажилласан. Би бусдыг жаргалтай бас хөгжилтэй байлгахыг л хүсдэг энгийн нэгэн.

ХЭРХЭН БИЗНЕСИЙН ГАРААГАА ЭХЭЛСЭН БЭ?

Барбара банкнаас $1000 зээлэн, үл хөдлөх хөрөнгийн бизнесээ эхлүүлж байжээ. Түүний бизнесийн суурь нь орон сууц түрээслүүлэх үйл явцаар эхэлсэн байдаг.

ТҮҮНИЙ ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Эрчүүд ноёлсон энэхүү бизнесийн ертөнцөд өөрийн дуу хоолойг бусдад хүргэх гэдэг асар чухал зүйл болохыг сурсан.  Цаашлаад, сайн хамт олон үргэлж миний нэгээхэн хэсэг байсан. Өөрийгөө бусдын нэгээхэн хэсгээр мэдэрч баг болон ажиллах нь үнэ цэнэтэй бас их хариуцалага. Өөрийнхөө зөн совин  болоод мэдрэмжийг бүү дутуу үнэл! Түүндээ итгэж байх хэрэгтэй.

Үргэлж өөртөө итгэлтэй, өөрийнхөө хийж буй ажилд дуртай, мэдлэгтэй бас мэдрэмжтэй хандахыг илүүд үздэг тэрээр Жанет Жексонд үл хөдлөх хөрөнгө болох орон сууцаа борлуулахаар оролдож байсан удаатай. Сонирхолтой нь, Барбара дуучин Жанеттай нэгэн унаанд хамтдаа зорчиж байсан бөгөөд түүнд пицца захиалж өгөн өөрийн үл хөдлөл байрыг санал болгожээ. Чухал цаг үед мэдрэмжтэй ханд гэдэг нь энэ биз ээ.  

Боломжийг хайна гэдэг нь мөрөөдөлөө бодит хэмээн итгэж байгаагийн нэгэн илрэл юм.