Биеийн арьснаасаа илүүтэйгээр нүүрний арьсандаа илүү санаа зовнидог уу та?

Тэгвэл арай өөрөөр бодох цаг болжээ.

Эмэгтэйчүүдийн 79% нь биеийн арьс арчилгаанаасаа илүүтэйгүүр нүүрний арьс арчилгаагаа чухалчилдаг. Биеийн арьс нүүрний арьс шиг л чийг тэжээлээ  алдаж, арьс нь гэмтэж арчилгаа шаардаж байдаг. Эрүүл сайхан арьстай байхын тулд биеийн бүх л хэсгийн арьсаа арчилах шаардлагатай. Тэгэхээр биеийнхээ зарим нэг тодорхой хэсгүүдэд анхаарлаа хандуулаарай. 

Lavender Body Milk

Дээд зэргийн натурал лаванда цэцгийн хандтай уг биеийн тос нь арьсыг маш сайн чигшүүлж, найрлагад багтах ургамалын ханднууд нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.  Органик барбера тос ба shea butter (ши самрын тос) арьсыг зөөлрүүлдэг. Силикон тос, минериал тоснуудын агуулүамжгүй бөгөөд эдгээрий оронд жожоба тос, органик ши тос, ургамлаас шууд гаргаж  авсан орц найроагууд орсноор биеийн арьсанд аюулгүй юм. Chamomile, Rosemary -ы ханднууд нь биед удаан хугацаанд барих сайхан үнэрийг шингээж өгнө. 3 шатлалт сүпер чийгшүүлэх биеийн тос  юм.

Гарын тохой.  

Юм юманд хүрчих гээд л байдаг, хамгийн өртөмтгий биеийн хэсэг бол тохой  юм. Өдрийн туршид ямар нэг зүйлийг тохойгоороо тулж налах, тохойгоороо нугаларах гээд л үргэлж л тохой  оролцдог. Ийм олон хөдөлгөөнүүдийг тасралтгүй хийдгээс болж тохойны арьс өнгө муутай, зузаан сайртсан юм шиг болчихдог. Үүнээс сэргийлэхийн тулд маш сайн чийгшлээр хангах биеийн шингэн саван хэрэглэж, дараа нь тэжээл чийгийг сайн өгөх биеийн тосыг түрхэх хэрэгтэй.  

Multi-Purpose Balm

Олон төрлийн үйлчилгээтэй чийгшүүлэх тос буюу гавар нь GREEN LEVEL найрлагатай, EWG сертификаттай уг бүтээгдэхүүн нь наалдaж заваарахгүй, арьсанд маш хурдан уусаж шингэнэ.
365 хоногын турш хэрэглэх боломжтой, дээрээс доош буюу толгойноос хөлийн хуруу хүртэл түрхэх боломжтой ид шидтэй гавран тос юм. Арьсыг зөөлрүүлж тайвшруулахад, хүүхдийн арьс ба хүүхдийн нурсан арьсанд, хатаж омголтсон уруул, сайртсан арьс, хумсны илүү мах, хуурай ширүүн тохой гээд л олон зориулалтаар ашиглах боломжтой.

Жирэмсэн эхчүүдийн арьс арчилгаанд хэрэглэхэд ч тохиромжтой органик бүтээгдэхүүн юм.

Хөл

Хөлийн арьс бол биеийн бусад хэсгийг бодвол байгалаасаа хамгийн хуурай арьс юм. Тосны булчирхайгүй, хөлсний булчирхайтай. Энэ  хэсгийн арьс угаасаа хуурай ширүүн хэдий ч ширүүн уур амьсгал, халуун шүршүүрийн улмаас улам гэмтэж хуурайшиж байдаг. Маш хуурай хөл ихээр загатнадаг ба улмаар хагардаг. Нүцгэн хөлөөрөө бүх л төрлийн гадаргууд хүрэлцдэг бөгөөд энэ хэсгийн арьсыг сайтар хамгаал арчлах нь чухал юм.

Гарын арьс

Өдөр тутмын янз бүрийн ажилд гарын арьс  л өртдөг. Гарын арьс бол маш нимгэн, бүр нүүрний арьснаас ч нимгэн. Тийм ч учраас хамгийн түрүүнд хөгшрөлтийн шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Үүнд хуурай шиоүүн уур амьсгал ч их нөлөөтэй. Мөн ойр ойрхон гараа угаах нь ( тэр тусмаа халуун усаар) байх ёстой чийгийг үгүй хийх аюултай. 

Өвдөгний арьс

Өвдөг бол яг л тохой шиг байнга л нугаларч, ил гарч байдаг биеийн хэсэг. Өвдөгний арьс маш хатуу зузаан, мөн байнга л хуурайшиж, арьс нь өнгө муутай болж хайрстай тогтдог. Дээр зөвлөсөний нэгэн адилаар мөн л чийгшүүлэх төрлийн зөөлөн угаагч , тэжээл чийгшил өгөх биеийн тос хэрэглээрэй.

Нүүрний арьсандаа санаа  зоволгүй л яахав. Гэхдээ биеийн арьсаа ч бас хэзээ  ч бүү орхигдуул.