Бид яагаад Wish Formula брэндийг сонгосон гээч?

Хэдэн жилийн өмнө манайд хямдхан, “түргэн хоол” шиг брэндүүд зонхилж байсан. Харин одоо бол мэдээлэл харилцаа хөгжиж, хүн бүр ямар бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа, хаанаас оруулж ирсэн гээд бүхий л мэдээллийг олж мэдэх боломжтой болсон шүү дээ. Бид ч мөн адилаар анх байгуулагдсан шигээ хэрэглэгчидтэйгээ ярилцаж, өөрийн бие дээр туршиж үзэж, сайтар судалсны үндсэн дээрээс гоо сайхны брэндүүдээ албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг билээ.

Бүсгүйчүүдийн маань хайрыг татсан WISH FORMULA брэндийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэе

Солонгостоо өндөр зэрэглэлд ордог WISH FORMULA брэндийн бүх бүтээгдэхүүн байгалийн гаралтай бөгөөд харшил үзүүлсэн тохиолдол ховор ажээ. Анх зөвхөн Солонгосын гоо заслын клиникүүдэд арьсны эмчилгээнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Ингээд 1000 гаруй эмнэлэгүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан ч, маш их дэлгүүрүүд борлуулах хүсэлт гаргасны үндсэн дээрээс олон нийтэд худалдаалах шаардлагатай болсон.

C 200 BUBBLE PEELING PAD   

 

C 450 BUBBLE PEELING PAD for BODY

NIGHT NIGHT 365 SLEEPING PAD MASK   

DAY DAY 365 BOOSTING PAD

 

WISH FORMULA брэнд нь “исгэлтийн” шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн гоо сайхны зах зээлд хэдийн өөрийн байр сууриа олж, Америкт (Peach &  Lily, Glow Recipe, ULTA, BARNEYS NEW YORK ) зэрэг их дэлгүүрүүдийн борлуулалт өндөртэй бүтээгдэхүүнүүдийн тоонд орсноос гадна, Азид эрэлт ихтэй гоо сайхны эмчилгээний бүтээгдэхүүн болсон байна.

I’M PRO AMPOULE PAD C 

I’M PRO AMPOULE PAD C

“BEAUTY SECRETS” энэ брэндийг албан ёсоор оруулж ирж, Монгол бүсгүйчүүддээ баталгаат бүтээгдэхүүн, боломжийн үнээр санал болгож буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг.

Охид бүсгүйчүүд маань WISH FORMULA брэндийн бүтээгдэхүүнүүдийг нэг хэрэглэж үзээд л байнгын хэрэглэгч болдог нь үнэхээр үр дүнгээ харуулж буйн илрэл юм.