Эрүүл арьстай байя гэвэл 23:00 цагаас өмнө унт…

Өмнөд Калифорнийн их сургуулийн арьc судлалын тэнхимийн профессор Алекс Халавигийн хийсэн судалгааны үр дүнд арьсны нөхөн төлжилт өдрийн цагтай харьцуулбал шөнийн цагаар харьцангуй түргэн байдаг болох нь тогтоогдсон билээ. Энэ тухай Иргриед Вуудийн “Good Skin” номонд онцлон дурдсан байдаг. “Бидний биологийн цагийн дагуу хүний биеийн эсүүд өдрийн туршид өөр өөр цагт илүү идэвхтэй байдаг байна. Арьсны эсүүд шөнийн цагаар илүү үр дүнтэй нөхөн сэргээгддэг байна. Хийгдсэн судалгаанаас үзэх юм бол 23 цагаас үүрийн 4 цагийн хооронд арьсны эсийн нөхөн төлжилт хоёр дахин нэмэгдэж байдаг. Коллагены төлжилт илүү нэмэгддэг ба өдрийн туршид арьсанд наалдсан, нөлөөлсөн хорт бодисууд устгагддаг бөгөөд арьсны эсийн гэмтэл нөхөн сэргээгддэг байна”.

Зөвлөгөө: оройны 23 цаг гэхэд унтаж занш!

Хүн унтаж амарч байх үедээ арьс нь илүү амарч, түрхсэн эрчимжүүлсэн найрлага бүхий бүтээгдэхүүнийг илүү шингээж авдаг.

Эрчимжүүлсэн найрлага бүхий бүтээгдэхүүнийг өдрийн цагаар түрхэхэд үр дүн багатай байдаг бөгөөд арьс шөнийн цагаар ийм төрлийн бүтээгдэхүүнийг илүү сайн шингээдэг байна. Мөн түүнчлэн өдрийн цагаар хэрэглэдэг хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээ бүхий нарны тос,  нүүр будалтын бүтээгдэхүүн зэрэг олон тооны бүтээгдэхүүнүүдийг шөнийн цагаар бид хэрэглэх шаардлагагүй байдаг нь арьсанд шөнийн цагаар илүү ачаалал өгөхгүй бас нэгэн давуу тал юм.

Зөвлөгөө: Шөнийн цагаар хөгшрөлтийн эсрэг серум бүтээгдэхүүн хэрэглэх!

Good Night White Sleeping Mask

Аялал зугаалгаар авч явахад тохиромжтой хэмжээгээр савлагдсан уг Good Night Sleeping Mask нь чийгшүүлж, унтаж байхад шөнийн турш арьсыг тань цайруулна. Мөн түүнчлэн арьсыг гялалзсан тунгалаг, эрч хүчтэй харагдуулах үйлчилгээтэй. Энэ тосны найрлагад байх ниацинамид /niacinamide нь арьсыг гэрэлтсэн тунгалаг болгодог бол гиалуpоны хүчил нь гүн чийгшүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Харин өөр нэгэн найрлагууд нь болох ургамлын хандууд нь арьсыг чөлөөт радикалгадаад орчны бохирдол, стрессээс хамгаалдаг. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

10 PM салфеткан маск

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй био-целлюлоз наргил модны шүүсээр хийгдсэн маск.When 10:00 PM маск нь сэргээх үйлчилгээ бүхий витамин Ц, Lipopene, тарвасны хандыг найрлагадаа агуулсан бөгөөд, харин анимо хүчил ба арьс чангалах үйлчилгээтэй коллагены найрлага нь шөнийн турш арьсыг амрааж сэргээх ба, ялангуяа шөнийн 10 цагаас өглөөнийй 02 цагын хооронд арьс сэргээлтийг маш сайн авдаг байна.  When 10:00 PM маск нь өдрийн эцэст арьсанд тань хэрэгтэй байгаа бүх л үйлчилгээг өгөхийн зэрэгцээ өглөө өнгөлөг, амарсан сайхан арьстай сэрнэ. Зөөлхөн, цэлцэгнүүр шинжтэй уг маск нь наргил модны шүүсээр хийгддэг бөгөөд сэрум шингээгдсэн байдаг.

Арьсны хэм илүү өндөр байдаг.

Шөнийн цагаар арьсны хэм илүү өндөр байдаг байна. Хүний биеийн хэм унтаж амарсны дараа буюу өглөөгүүр бага байдаг бол өдрийн туршид хүлээн авсан булчингийн ачаалал болон идсэн хоолноос шалтгаалан шөнөдөө өндөр байдаг байна. Үүний үр дүнд арьс арчилгааны бүтээгдэхүүн Таны арьсанд илүү гүн шингэж илүү үр дүнд хүрдэг байна.

Зөвлөгөө: Унтахаасаа өмнө арьсаа чийгшүүлж бай.      

Hyaluronic Acid 100

Гиалуроны хүчил нь өөрөө чийгийг хадгалах ид шидтэй бөгөөд aрьсны чийгийг маш удаан  хугацаанд хадгалах чадвартай.(1) Гиалуроны 50%-ийн хүчлээс үүдэлтэй тул арьсыг дотроос нь чийгшүүлж, чийгшилийг найдвартай барина.(2) Уг серум нь арьсны давхаргыг бэхжүүлж, чийг алдагдахаас сэргийлдэг (3) Мөн серумын найрлаганд орсон бөөрөлзгөний ханд нь антиоксидант ихээр агуулсан учир чөлөөт радикалаас хамгаална. Арьсанд шингэх чадвар өндөртэй уг серум нь бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Транс-эпидермийн усны алдагдал илүү өндөр байдаг

Транс-эпидермийн усны алдагдал буюу TEWL гэдэг нь тархаах болон ууршуулах үйлдлээр хүний арьсны эпидермийн давхрагаар дамжин гардаг хүний биеийн доторх усны хэмжээг хэлдэг. АНУ-ын Хойд Каролинагийн Вэйк Форестын их сургуулийн Арьс, невробиологи, анатоми судлалын тэнхимийн хийсэн судалгаанд TEWL нь шөнийн цагаар мэдэгдэхүйц нэмэгддэг бол өглөөний цагаар хамгийн бага байдаг байна. Ийм л учраас шөнийн цагаар заримдаа хүний арьс илүү эмзэг байдаг байна.

Зөвлөгөө: Таны арьсанд чийгшил өгдөг бүтээгдэхүүн хэрэглэж бай! 

Hyaluronic Acid Moisturizing & Moisture Essence Mask

Гиалуроны хүчил нь чийгийг хадгалдаг гойд чадвартай бөгөөд бүр тодруулбал усны өөрийнх нь чийгээс бараг 1000 дахин илүү чийгийг хадгалж чаддаг. Тиймээс энэхүү гиалуронтой маскыг түрхснээр арьсанд дээд зэргийн чийгшил өгч, арьсны чийгийг хамгийн удаан хадгална. Ингэснээр хуурайшилтыг мартаж, хуурайшилтаас үүсэх үрчлээ, хөгшрөлтийг ч удаашруулах боломжтой болно.

Мелатонины үйлдвэрлэл нэмэгддэг

Мелатонин нь хүний биеийн булчирхайнаас гардаг байгалын гормон бөгөөд шөнийн цагаар хүний бие илүү мелатонин үйлдвэрлэдэг байна. Мелатонин нь мөн цагийг хянахад дэмжлэг үзүүлдэг бөгөөд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн гормоныг ялгаруулдаг. Ингэснээр эмэгтэй хүний сарын тэмдэг эхлэх хугацаа, давтамж, үргэлжлэл болон цэвэршилт (менапауз) зэргийг тодорхойлдог. Зарим судлаачид мелатонины түвшин хөгшрөлттэй холбоотой гэж үздэг. Арьсны хувьд бол мелатонин арьсны эсийг гэмтээдэг нарны хорт туяаны идэвхийг бууруулахад нөлөөлдөг бөгөөд нарны туяанд өртсөн эсүүдийн антиоксидант үйлдэлд хүчтэй нөлөө үзүүлдэг юм. Иймд мелатонин нь байгалийн болон эндогенийн нөлөөллөөс хамгаалах, сөрөг үйлдэл хийснээр арьсны нэгдмэл байдлыг хадгалахад нааштай нөлөө үзүүлдэг байна.

Зөвлөгөө: Бүх гэрлээ унтрааж, хөшгөө тат!

Шөнийн арчилгааны бүтээгдэхүүнүүдээ маш анхааралтай сонгох.

Хэт их өтгөн, тослог ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны нөхөн төлжилтөд муугаар нөлөөлдөг тул шөнийн цагт өөрийн арьсаа хэт их тэжээлээр хангах гэж оролдох хэрэггүйг сайн санах ёстой. Таныг унтаж амарч байхад Таны арьс өөрийгөө нөхөн төлжүүлэх, тосны боловсруулалтыг тогтворжуулах, бохирдолтыг гадагшлуулах зэрэг их ачаалалтай ажилладаг байна. Шөнийн тосыг тогтмол хэрэглэснээр эдгээр чухал үйлдлүүдэд нөлөөлдөг бөгөөд ингэснээр цаг хугацааны дараа арьс нь өөрийгөө арчлах чадвар нь буурдаг болох нь тогтоогджээ. 24 цагийн турш арьсандаа чийгшүүлэгч түрхсэнээр арьсны тосны булчинд чийгшилийн хэмжээг бууруулах дохио өгдөг байна. Үүний үр дүнд хуурай арьс хүртэл “энгийн” харагдах гэж тослог бүтээгдэхүүнийг нэхэж эхэлдэг. Дээрх шалтгаануудын улмаас та өөрийн арьсыг хааяа амрааж байхаа бүү мартаарай!