fbpx

АЗ ЖАРГАЛЫГ ТҮГЭЭЕ

Beauty Secrets нь дэлхийн шилдэг арьс, үс, бие арчилгааны бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчид хүргэх, тэднийг гадаад гоо сайхнаа хадгалж үлдэхэд туслах зорилгоор байгуулагдсан Монголын анхны гоо сайхны цахим дэлгүүр, анхны Beauty Tech компани юм. Мөн олон улсын зах зээлд суурьшсан гоо сайхны Subscription үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн анхдагч. Бид хэрэглэгчдээ өөрийн төрөлх гоо сайхнаа хайрлахыг уриалдаг бөгөөд цаашид улам олон хүнд өөрийгөө хайрлах, бусдыг хүндлэх эерэг энергийг түгээхийн төлөө зорьж ажиллах болно.


КОМПАНИЙН ҮҮСЭЛ

Компанийн үүсгэн байгуулагч, найз нөхөдтэйгөө арьс арчилгааны тухай мэдлэг, мэдээлэл хуваалцаж, тулгарч буй асуудлынхаа талаар санал солилцох зорилгоор Facebook групп нээснээр BeautySecrets компанийн суурь тавигдсан.

Гоо сайхан нь өөрөө эмэгтэйчүүдийн хувьд хамгийн их сонирхол татсан сэдэв байдаг тул цаг хугацааны явцад сошиал групп өргөжин тэлж олон гишүүнтэй болсон. Энэ хугацаанд тэдэнд тулгарч буй хамгийн том асуудлын нэг нь тохирсон бүтээгдэхүүнээ олж чадахгүй, буруу сонголт хийж цаг хугацаа, мөнгө, арьсны эрүүл мэндээрээ хохирох явдал байв. Үүнд туслах зорилгоор 2016.11.12-нд Монголын анхны гоо сайхны SUBSCRIPTION үйлчилгээг нээж, хэрэглэгчдэд хүргэсэн. Хэрэглэгчдэд туршиж үзэх болон бүтэн савлагаатай 5 бүтээгдэхүүнийг сар бүр, багцын үнээр, гарт нь хүргэж өгөх нь бүсгүйчүүдийн хувьд дээрх асуудлыг шийдсэн хамгийн зөв шийдэл байсан бөгөөд өнөөдрийг хүртэл манай хамгийн эрэлттэй, өндөр үнэлгээтэй үйлчилгээ байсаар байна. 


БРЭНДҮҮД

Бид БНСУ-ын олон улсын зах зээлд нийлүүлдэг 16 брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр, Монгол улсын хууль, журмын дагуу импортлон хүргэж байна. Бид зөвхөн брэндийг импортлох бус давхар тэдгээрийн баримталдаг үнэт зүйлс, зарчмуудыг хүргэхийг зорьдог.


ХАРИУЦЛАГА

Олон улсад танигдсан, тэргүүлэх брэндүүдийн Монгол дахь албан ёсны борлуулагчийн хувьд бид тус брэндүүдийн баримталдаг үнэт зүйлс, зарчмуудыг ч мөн адил Монголын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд байршуулж, хэрэглэгчдээ зөв, аюулгүй сонголт хийхийг уриалдаг. Төрөлхийн гоо сайхны хайрлаж, бусдад ч мөн адил шүүмжлэлгүй хандах, байгальд ээлтэй сав баглаа боодолтой, хорт бодис агуулаагүй, амьтан дээр туршигдаагүй, байгалийн орц найрлагатай бүтээгдэхүүнийг сонгох, арьс арчилгааны мэргэжилтнүүдтэй хамтарч зөв мэдээллийг түгээх зэрэг олон зорилтуудыг тавин ажиллаж байна.

Зөвхөн хэрэглэгчдээсээ гадна бид нийгмийн хариуцлагын хүрээнд дараах ажлуудыг хийж байна. Үүнд:

  • Жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж хамтын WE оффисоор хангах, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхэд туслахаар giftbox.mn вебсайтыг нээв.
  • Онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай тусламжийг бүтээгдэхүүн болон мөнгөн дүнгээр тогтмол хүргэдэг.
  • Гоо сайхны бүтээгдэхүүний сав, хайрцгийг дахин боловсруулахад уриалах үүднээс салбар дэлгүүрүүддээ НОГООН ХАЙРЦАГ-уудыг байршуулав.
  • Цаасан хог хаягдлыг бууруулахыг уриалж НӨАТ баримтыг цахимаар авах, дахин боловсруулсан материалаар хийгдсэн хайрцаг, савалгаатай бүтээгдэхүүний мэдээллийг хүмүүст түгээхийг зорьдог.
  • Арьс арчилгааны эерэг, зөв мэдээллийг хүргэдэг контент бүтээгчидтэй хамтарч, дэмжин ажилладаг.
  • Олны танил, бусдыг дагуулагч хүмүүсээс сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл хүргэх зорилгоор ГЭРТЭЭ цуврал контентуудыг хүргэж байна.

BEAUTYSECRETS-ийнхэн...

Бид BeautySecrets сошиал хаягаараа дамжуулан Instagram, Facebook-ийн 50,000+ дагагчиддаа шинэ бүтээгдэхүүн, урамшууллын, арьс арчилгааны мэдээлэл хүргэдэг. Тэр дундаа, бүтээгдэхүүний орц найрлага, зөв зохистой хэрэглээ, сонголтын талаар мэдлэг хүргэх контентуудыг хүргэхийг нэн тэргүүнд зорьж ажилладаг. Цаашид видео контентуудыг хөгжүүлж, гоо сайхны мэдлэг мэдээлэл олгохоор ажиллаж байна.

БИДЭНТЭЙ НЭГДЭЖ АЗ ЖАРГАЛ, ГОО САЙХАН, ХАЙРЫГ ХАМТДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ.