Баярын дараа хэрхэн биеэ цэвэрлэж хорыг гадагшлуулах вэ..

Урт амралтын дараа буцаж  хэвийн амьдралдаа орохын тулд заавал ч үгүй маш хатуу чанд дэглэм бариад асар том өөрчлөлт хийх албагүй. Олон цагаар тасралтгүй дасгалжиж,  маш хатуу дэгтэй дэглэм барихын ч нэр бас биш юм. Харин эргээд хэвдээ орохын тулд жижигхээн өөрчлөлтүүдийг хийхэд л болно. Дараах бяцхан зөвлөгөөг уншаад баярын дараа өөрийгөө хэрхэн арчлах талаар мэдээд аваарай.

Нимбэгтэй ус ууж өглөөг эхлүүлээрэй …

Ус бол биед хамгийн хэрэгтэй зүйл. Ялангуяа нимбэгтэй  ус ууж өглөөг эхлүүлэх нь зөв голдрилд биеийг оруулахад маш чухал ач тустай. Зохистой хэмжээгээр ус уух нь хоолны  дуршлыг багасгаж жингээ барихад ч туслана. Зарим хүмүүсийн хувьд бага зэргийн нимбэгийн амт оруулчих нь илүү амттай  болгож уухад тааламжтай байдаг гэсэн байна. Мөн түүнчлэн нимбэгтэй усны гол найрлага болох витамин Ц нь биеийн дархлааг дэмжиж үрэвслийг багасгана.  

 

Юу идэж ууж байгаа тань маш чухал гэдгийг бүү март…

Эрүүл, тэжээлээр баялаг хоол идэх нь биеийг цэвэрлэхэд чухал нөлөөтэй.  Жишээ нь антиоксидант ба эслэгээр баялаг олон төрлийн жимснүүд, ногоонууд хэрэглэх нь биеийн цэвэрлэгээ хийхэд маш чухал. Антиоксидантууд нь үрэвслийг намжаадаг бол эслэг ихтэй хүнс тэжээл нь хоолны шингэцэд тустай. Ногоон цэцэгт байцаа, ойн жимснүүд, чиа үр, фисташкийн үр, xулууны үр ба овъёос зэргийг бид органик, байгалийн цэвэр амт агуулсан Грекийн Sdoukos-aac санал болгож байна. 

Саунатай туршилт…

Гэрлэн сауна ( хэт улаан гэрлээр халдаг сауна) нь сүүлийн үед алжаал тайлах төвүүдэд маш ихээр хэрэглэгдэж байгаа юм. Дасгал хөдөлгөөнтэй нэгэн адил ууранд суух нь адилхан хөлөргөж биеэс  хорыг гадагшлуулдаг байна. Арьсыг хүртэл цэвэрлэж сайхан арьстай болгоно. 7 хоногт хэд хэдэн удаа халуун ууранд суугаарай.

 

Дасгал хөдөлгөөн хий…

Бялдаржуулах төвд очин хэдэн 10 цаг хэт их ачаалалтайгаар хичээллэх огт хэрэггүй. Хөнгөхөөн хөдөлгөөн, жоохон алхалт байхад л болчихно. Байнгын хөдөлгөөнтэй байснаар та калорио шатаахаас гадна таны бие эндорпин ялгаруулна. Энэ бодис нь сэтгэл санааг сэргээж өргөх үйлчилгээтэй.  

 

Нүүрний  арьсаа  зөв гуужуулж сайтар цэвэрлэх…

Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Солонгост яагаад энэхүү бүтээгдэхүүн олны талархлыг хүртсэн бэ гэхээр цэвэр ургамалын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.

Арьс арчилгаандаа антиоксидант хэрэглэх

Утаа, стресс, хорт бодис, агаарын бохирдол, нарны хорт туяа гэх зэрэг гадаад орчны хүчин зүйлүүдээс чөлөөт радикал ( free radical ) –ууд үүсдэг.  Харин антиоксиданиууд эдгээрийг цэвэрлэж, арьсыг гэмтээхээс хамгаалж, нэгэнт арьс гэмтсэн тохиолдолд эмчилдэг. Үнэн хэрэгтээ чөлөөт радикал ( free radical )-ууд арьсны эсийн ДНХ-г гэмтээж, арьсны коллаген ба уян хатан чанарыг алдуулдаг байна.  Антиоксидантууд бол мөн түүнчлэн сүпер үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.  Арьсны тань даатгал л гэсэн үг юм.  Тэд арьсыг тань ирээдүйд гарах гэмтлээс хамгаалж, эмчилнэ. 

Өнгөрөгч өдрүүдийг та ойр дотны хайртай хүмүүстэйгээ  цуг өнгөрүүлж, амттай шимтэй хоол унд хэрэглэж өнгөрүүллээ. Баяр цэнгэл, найр наадам дуусаж хэвийн амьдралдаа эргэн ирлээ.  Дээрх бяцхан зөвлөгөөнүүдийг даган, дархлаагаа дэмжиж, 2019 оноо эрч хүчээр дүүрэн угтан аваарай!