Батга гарах 5 шалтгаан, түүнээс ангижрах нь

Тэгэхээр та өглөө оройгүй нүүрээ давхар сайн гэгч нь цэвэрлэж, сэрум түрхэж, маск тавин, элдэв төрлийн батганы эсрэг бүтээгдэхүүн түрхээд ч батганаас салахгүй байна уу? Шилжилтийн насны гормоны өөрчлөлтийн үе хэдийнээ өнгөрчөөд байхад ч тэр. Зарим нэг гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалж байж магадгүй.

1. Бохир гоо сайхны багснууд

Хэрэв та нүүр будгийн багс байнга хэрэглэдэг, хамгийн сүүлд хэзээ угааж  цэвэрлэснээ  санахгүй  байгаа бол батга үржих маш том нөхцөлийг бүрдүүлж өгч байна л гэсэн үг юм. Багсны ширүүн үснүүд нь элдэв янзын бохирдлыг өөртөө соронз адил л татдаг гэж арьс, гоо засалчид анхааруулдаг байна. Багсаа байнга цэвэрлэж угаахийг зөвлөж байна. Xамгийн сайн найдвартай арга нь зориулалтын багс цэвэрлэгчээр угаах юм. Багсанд тогтсон бохирдлыг гүйцэд сайн цэвэрлээд бүлээн усаар зайлж, дэлгэж хатаана.

Magic Formula Puff & Brush Deep Cleanser

 

Нүүр будгын хэрэгслээ нян бактериас хамгаалахад тань туслах цэвэрлэх шингэн. Тусгайлан аргаар зориулж хийгдсэн ба спонж ба багс гэх мэтийн нүүр будгын хэрэгсэлд нэвтэрсэн шороо тоос, бохирдол ба будгын үлдэгдэл зэргийг төгс цэвэрлэнэ. Нянгийн эсрэг үйлчилгээтэй. Спонж, төрөл бүрийн багснуудаа байнга цэвэрлэх ёстой байдаг ба яагаад гэвэл шууд нүүрний арьсанд хүрэлцдэг. Хэрэв нян үржвэл арьсанд тань маш сөрөг нөлөөтэй.

2. Үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнүүдийг түрхсэнээр

Хуйхны ирмэгийг даган батга гараад байвал үсэнд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс чинь болсон байж магад. Үсний будаг болон их өтгөн бүтэцтэй үс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь арьсны нүх сүвийг бөглөн батга гаpах суурь болдог гэж арьсны мэргэжилтнүүд үзэж байна. Үсний цацлага ба үсний будаг хэрэглэхдээ маш болгоомжтой бай, эсвэл өөр брэндийн бүтээгдэхүүн туршиж үзээрэй. Харин нурууны батгатай бол үсээ шампуниар угааж ангижруулагчаар зайлсны дараа биеэ мөн адил биеийн шингэн савангаар угаагаарай. Учир нь үс угаасан савангийн хөөс сайн зайлахгүй бол батга гарах нэгэн үндэс болдог.

C 450 Bubble Peeling Pad for Body

Уг бүтээгдэхүүн нь биеийн үхэжсэн арьсыг маш зөөлнөөр гуужуулдаг бөгөөд нурууны батгыг хатааж, биеийн арьсны нүх сүвний бохирдлыг цэвэрлэх үйлчилгээтэй. Гол үндсэн найрлага нь байгалийн гаралтай АНА ба хангалттай хэмжээний витамин С болон, ургамалын хандууд юм. Эдгээр олон найрлагын тусламжтайгаар илүүдэл сэбумыг цэвэрлэж, чийгшүүлдэг байна. Нэлээд хэдэн удаа хэрэглэсэний дараа биеийн арьс мэдэгдэхүйц цайрч, бараан толбонууд бүдгэрч, арьс чийгтэй сайхан болно.

3. Бохир дэрний уут 

Шөнө унтахаасаа өмнө хэчнээн нүүрээ угааж цэвэрлэсэн ч гэсэн нүүрнээс ялгарсан тос хөлс дэрний уутанд тань үргэлж наалдаж үлддэг гэдгийг мартаж болохгүй. Үс хялгас ба арьсны бохирдол нь дээрний уутанд наалдаж үлдэж дараагийн шөнө нь таны арьсанд уг бохирдлыг дамжуулдаг. Тиймээс 7 хоног бүр ор дэрний цагаан хэрэглэлээ сольж байгаарай.

4. Jet Setting / Онгоцоор аялах

Нислэгийн дараа таны нүүрэн дээр юм гардаг бол та ганцаараа биш гэсэн үг шүү. Нислэгийн үеэр арьс маш ихээр тослогийг ялгаруулж хуурайшилт үүсдэг. Бүр тослог арьстай хүмүүст ч тохиолддог. Онгоцоор аялж байхдаа инээдтэй харагдана гэж айхгүй бол салфеткан маск тавьж болно, яг л олны танил хүмүүс шиг. Аялалд авч явахад маш авсаархан хэрэглэхэд амар хирнээ гүн чийгшил өгөх маск бол

I’m Pro Ampoule Pad M

Энэхүү ампул маск нь арьсыг гүн чийгшүүлж, тэжээл өгч цайруулж гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Найрлагад нь багтах ургамалын исэлдлүүд нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.  Энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн нь 20 минут салфеткан маск хэрэглэсэнтэй дүйцхүйц үйлчилгээтэй юм. Аялалаар авч явахад эвтэйхэн ба зарим залхуурсан шөнүүдэд илүү тохиромжтой. Та нүүр цэвэрлэгч салфеткаар нүүрээ цэвэрлэсэний дараа нь уг бүтээгдэхүүнийг хэрэглээд л өглөө нь толигор арьстай сэрнэ. Өнгөө алдсан болон цонхигор, хуурай арьсанд маш тохиромжтой

Wish Formula  брэнд нь 2016 оны ХҮЧИРХЭГ БРЭНД (COS’IN KOREA),  K-BEAUTY EXPO KOREA -ийн ШИЛДЭГ 10 брэндийн нэгээр шалгарсан юм.

5. Бохирдсон гар утсаа хэрэглэх 

Хацар нүүрээр нь байнга юм гараад байна уу?  Гар утасныхаа дэлгэцийг сайтар цэвэрлэх цаг нь болжээ гэсэн үг юм. Таны утасны дэлгэц асар их тослогжилт, бохирдол нянг өөртөө 24 цагын турш тээгээд явдаг гэж төсөөлдөө. Муухай байгаа биз?

Байнга утасныхаа дэлгэцийг ариутгах алчуураар арчиж байгаарай.

Acene Blemish Out Pink Spot

Энэхүү маш өндөр концентраци бүхий бүтээгдэхүүн нь батганы эсрэг үйлчилгээтэй.  Өнгөн хэсгийн шар өнгийн давхарга нь АHА, БHА найрлагадаа  агуулах бөгөөд үхэжсэн арьсыг гуужуулж, хар батгыг цэвэрлэдэг бол, ягаан хэсэг нь арьсны үрэвслийг намдаана. Эдгээр найрлагууд цугтаа арьсыг гадны гэмтлээс хамгаалж, арьсны үрэвслийг намдаадаг. Бүх төрлийн арьсанд  тохиромжтой ба батга  гарамтгий арьсанд  илүү тохиромжтой.