Байгалийн филлер гэж болох, хэрхэн хийдэг вэ ?

Гоо сайхан, арьс арчилгааны талаарх бүхий л хэрэгтэй мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж, мөн трэнд болж буй бүтээгдэхүүнийг тэс өөр өнцгөөс хүргэдэг зөвлөгөө булан маань энэ удаад PRP тарилгыг онцоллоо. Тэгэхээр одоо гоо сайхны эмнэлэг бүр PRP гээд яриад байдаг.

Гэтэл үнэндээ PRP гэж юу юм бэ?

PRP –г  шарх анагаах,  зөөлөн эдийг түргэн эдгэрэхэд зориулан олон жилийн турш хэрэглэж ирсэн. Сүүлийн үед ихээхэн хэмжээний судалгаа, клиник нотолгоо хийгдсэний үр дүнд  сорви арилгах, нүхжилт багасгах, үс уналтыг зогсоох, арьс залуужуулахын тулд ашигладаг болсон.  PRP гэдэг нь  “Пластеленаар баялаг плазм” гэх үгний товчлол бөгөөд тромбоцит эсээр баялаг сийвэн эмчилгээ гэсэн утгатай

Хүний цусанд тромбоцит буюу ялтаст эс гэж байдаг бөгөөд энэ эс нь шарх эдгээх, эд эсийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй.

Бидний арьсан дахь фибробластууд нь  коллаген, эластин зэрэг уургийг үүсгэдэг. Эдгээр нь хоёулаа арьсыг зөөлрүүлж, залуу байлгах чухал үүрэгтэй. Фибробластууд нь арьсны уян хатан байдалд нөлөөлөхөөс гадна хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг.

Эдгээр уургууд нь арьсны нөхөн төлжилтийг хурдасгах, бодисын солилцоог эрчимжүүлэх, коллаген болон гиалуроны хүчлийн нийлэгжилтийг түргэсгэх үүрэгтэй.

Тэгэхээр ялтсан эсээс ялгардаг энэ олон өсөлтийн уургуудыг ашиглаж арьс гоо сайхан, шүд, гэмтэл, үе мөч зэрэг анагаах ухааны олон салбарын эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Ялангуяа гоо заслын салбарт арьсыг төлжүүлж залуужуулах, үрчлээг багасгах, арьсны өнгө сэргээж цайруулах зорилгоор хийдэг. Мөн янз бүрийн шалтгаант үсний халцрал, үс уналт, шингэрэлтийн үед хийнэ.

Бас хэт хуурай болон тослог арьсны тослогийг тэнцвэржүүлэх, батганы болон бусад сорви арилгах, арьсны үрэвслийг бууруулахад өргөн хэрэглэдэг болсон.

Хэрхэн хийгддэг вэ?

PRP эмчилгээ хийлгэх гэж буй хүнээс ердөө 10-20 мл цус авна. Ингээд тусгай аппаратанд хийн эргэлдүүлэхэд хэрэгтэй ялтсууд ялгарна. Нүүр болон хуйханд тусгай зориулалтын өвчин намдаах тос түрхээд 30 минутын дараа, маш нарийн 90 градусын хурц зүүтэй аппаратын тусламжтайгаар тарьдаг өвдөлт бараг мэдрэхгүй.

Тусгай аппаратаар тарихын давуу тал нь нэг зэрэг олон зүүгээр тарихаас гадна,  аль хэсэгт тарьж байгаагаас хамаарч PRP хийх гүнийг тохируулах боломжтой

PRP хийлгэхээс өмнөх ба дараах анхаарах зүйлс

Өөрийн цусыг ашигладаг тул 100% био нийцэлтэй, ямар нэгэн халдварын эрсдэлгүй учир харшлахаас эмээх хэрэггүй. PRP эмчилгээ эхлэхээс 7 хоногийн өмнөөс гепарин, аспирин зэрэг антикоагулянт, цус шингэлэх эм бэлдмэл хэрэглэхгүй байх. Мөн нүүрний арьсан дээр хомхой гардаг бол эмчдээ заавал хэлэх хэрэгтэй. Эмчилгээний өдөр нүүрэндээ бусад төрлийн эмчилгээ, үйлчилгээ хийлгэж болохгүй.

PRP эмчилгээний дараа 12 цагийн хугацаанд нүүрэнд гоо сайхны бүтээгдэхүүн түрхэхгүй байх, 3 хоног саун, бассейнд орохгүй байх, 7 хоног нарны шууд тусгалаас зайлсхийх гэх мэт. Харин давтамжийн хувьд биеийн байдал, эмчилгээний зорилгоос хамаарч хоёроос дөрвөн долоо хоногийн зайтай 3-6 удаа хийдэг.

QUEENFEI – FF-EF CREAM

Цагаан будаанаас биотехнологийн аргаар олигопептид ба полипетидыг гаргаж авдаг. Энэ нь үрчлээний эсрэг ба арьсыг цайруулах хоёр үйлчилгээг зэрэг үзүүлнэ.

Мөн IPL буюу имплант, утас суулгах PRP зэрэг косметик үйлчилгээний дараах арьс арчилгаанд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Бүх төрлийн арьсанд таарна.

Хаана PRP хийлгэх вэ?

Тиймээ, PRP эмчилгээ үнэхээр үр дүнтэй. Одоо харин хийлгэх газраа сонгох үлдлээ. Мэдээж хэрэг хаа таарсан газраа, талх худалдан авч байгаа юм шиг уг эмчилгээг хийлгэж болохгүй шүү дээ. Эмч их чухал, эмнэлгийн үйлчилгээ, олон жилийн туршлага, цаашлаад бүрэн итгэл даахуйц байх хэрэгтэй. Арьс арчилгаагаараа тэргүүлэгч Японы Приемер арьс гоо заслын эмнэлэг салбараа манай улсад нээгээд даруй 3 жил болжээ. Энэ хугацаанд Киото эмнэлэг олон шилдэг технологуудыг Монгол бүсгүйчүүддээ нэвтрүүлж, чанарын өндөр түвшинд эмчилгээ үйлчилгээгээ үзүүлж байна.  Мөн Киото клиникийн арьсны эмч Д. Хонгорзул “Арьсны эмгэг эд судлал” , “Лазерын арьс судлалыг практикт хэрэглэх нь” зэргээр мэргэшил дээшлүүлж байсан олон жилийн дадлага, туршлагатай эмч юм.