Байгалийн гоо үзэсгэлэнтэй байхад тань туслах 10 дүрэм

Бид нүүр  цэвэрлэгч, нарнаас хамгаалах тос, хөгшрөлтийн эсрэг тос хэрэглэдэг ч энэ  хангалттай биш! Бүсгүй хүн бүр үргэлж өө сэвгүй, батгагүй арьс нь мөрөөддөг ч, бодит байдал дээр өөр байдаг.  Заримдаа Цэвэрлэгч-Тонер-Чийгшүүлэгч гэсэн дарааллаар хамгийн сайн чанартай, үнэтэй гэсэн бүхнийг авч хэрэглэдэг ч үр дүнд хүрэхгүй байдаг биз.

Тэгвэл  та доорх хэдхэн дүрмийг мөрдөөд үзээрэй . …

1. Гүн цэвэрлэгээ

Арьсаа заавал цэвэрлэж байж унтаарай. Шөнийн туршид арьс хангалттай амьсгалах хэрэгтэй. Тиймээс өдрийн туршид арьсанд наалдсан шороо тоос, будаг зэргийг зайлшгүй арилгаж амрах хэрэгтэй. Үгүй бол нүхжилтээс эхлээд нөсөө толбо, батга, үрчлээ гээд байж болох бүхий л асуудлууд таниас хэзээ ч салахгүй. Сүүлийн үед их дэлгэрээд байгаа давхар цэвэрлэгээ нь хоёр өөр төрлийн цэвэрлэгч ашиглан арьсан дахь бүх бохирдлоо ул мөргүй арилгах аргыг хэрэгжүүлээрэй.

All Clean Balm

Тослог бүтэцтэй хэдий ч  арьсанд түрхэхэд торгомсог зөөлөн гулгамтгай болж хувирдаг бол, харин угаахад сүүн болж хувирна. Маш зөөлөн бүтэцтэй учир арьсыг цочроолгүйгээр, арьсны өөрийнх нь тослогыг хадгалж цэвэрлэдэг төдийгүй нүүр будгын үлдэгдлийг ор мөргүй цэвэрлэдэг. Найрлагадаа цитрус ба эмийн ургамалын тос агуулдаг бөгөөд арьсыг цайруулж тэжээлээр хангана.

All Clean White Clay Foam

Цэвэрлэгч  хөөс нь гүн цэвэрлэх үйлчилгээтэй ба найрлагадаа kaolin (Amazon-ы цагаан шавар), гиалуроны хүчил, наргил модны тос болон цитрус, ургамалын гаралтай тоснуудыг агуулдаг.  Kaolin буюу цагаан шавар нь арьсны нүх сүвэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэдэг бол, наргил модны тос нь маж сайн чийгшүүлнэ.  Уг бүтээгдэхүүний найрлагад нь багтах 10 төрлийн органик тоснууд нь цэвэрлэж сэргээхээс  гадна, арьсг хоргүйжүүлнэ.  Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

2. Гуужуулалт

Хүний арьс үргэлж шинэчлэгдэн солигдож байдаг. Тиймээс долоо хоногт нэгээс хоёр удаа, үхэжсэн арьсны давхаргыг арилгахын тулд гуужуулах хэрэгтэй. Ингэхдээ антиоксидант, витаминаар баялаг ч юм уу ямар нэг нэмэлт үйлчилгээтэй гуужуулагч сонгоорой

Apple Smoothie Peeling Gel 

Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Солонгост яагаад энэхүү бүтээгдэхүүн олны талархлыг хүртсэн бэ гэхээр цэвэр ургамалын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.

3. Нарнаас хамгаалаарай

Нарнаас хамгаалах тосыг хамгийн багадаа UVF болон UVB туяанаас 15 -тайг сонгоорой. Нарны хэт ягаан туяа нь хөгшрөлтөөс эхлээд нөсөө толбо үүсгэх гээд ямар их хор нөлөөтэй билээ дээ. Гадаа үүлэрхэг байлаа ч, өвлийн улиралд ч, ер нь ямар ч шалтгаантай байсан нарны тосыг хэзээ ч бүү март.

Uv Sun Protector Cream SPF 50+ PAA+

Мизон брэндийн нарны  хамгаалалттай тос нь хэт ягаан туяанаас хамгаалж чийгшүүлэх тос юм. Ургамалын гаралтай, тэжээллэг чанар өндөртэй, түрхсэний дараа  хөнгөн мэдрэмж  өгдөг.  Арьсыг зөөлрүүлж чийгшүүлэн сэргээх үйлчилгээтэй.

 

4. Гоо сайхны хүнс

Танай хөргөгчид, эсвэл ширээн дээр тань үргэлж байх хүнсний жагсаалтыг тэмдэглээд аваарай. Өргөст хэмх, тарвас, жүрж, гүзээлзгэнэ, нарийн ногоо зэрэг шинэхэн хүнсийг идэж, хангалттай уураг, витамин өөртөө шингээгээрэй.

Харин халуун ногоотой, давс ихтэй ,шарсан хуурсан хоол ихээр идэх дуртай бол сайхан арьсандаа салах ёс хийгээрэй.

5. Дасгал хийгээд үз

Дасгал тогтмол хийх нь зөвхөн биед нөлөөлөөд зогсохгүй гоо сайханд ч маш их чухал нөлөөтэй. Тогтмол иог хийж, гүйснээр  бие мах-бодийн цусны эргэлт сайжирч бодисын солилцоо хурдасдаг. Ингэснээр арьс маш хурдан цайж, толийдог. Дасгал хийхээсээ өмнө арьс арчилгаагаа түр хойш тавиарай.

6. Нойроо сайн авч байх хэрэгтэй

Шөнөдөө дор хаяж 8 цаг унтах хэрэгтэй. Хэрвээ хангалттай нойр авахгүй бол арьс тань маш их ядрах болно. Унтахаасаа өмнө нүүрээ угааж, чийгшүүлж байгаарай. Хуурай арьсны хувьд алкохолыг агууламж багатай цэвэрлэгчийг ашигла. Мөн халуун уснаас зайлсхийх хэрэгтэй.

7. Н2О оогоо авар

Өөрийгөө чийгшүүл. Өдөр бүр наймаас доошгүй стакан ус уух. Мөн тарвас, өргөст хэмх, жүрж, гүзээлзгэнэ зэрэг жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэнэ.Усаар нүүрээ угаахаас илүүтэйгээр сарнайн усаар нүүрээ цэвэрлээд үзээрэй. Ингэснээр арьсны балансыг тэнцвэржүүлэн, хуурайшилтыг багасгадаг.

Hyaluronic Acid 100

Гиалуроны хүчил нь өөрөө чийгийг хадгалах ид шидтэй бөгөөд aрьсны чийгийг маш удаан  хугацаанд хадгалах чадвартай.

  •  Гиалуроны 50%-ийн хүчлээс үүдэлтэй тул арьсыг дотроос нь чийгшүүлж, чийгшилийг найдвартай барина.
  • Уг серум нь арьсны давхаргыг бэхжүүлж, чийг алдагдахаас сэргийлдэг
  • Мөн серумын найрлаганд орсон бөөрөлзгөний ханд нь антиоксидант ихээр агуулсан учир чөлөөт радикалаас хамгаална.

 

Rose Purifying Cleansing Water

Сарнайн усны найрлагатай өндөр борлуулалттай бүтээгдэхүүн бөгөөд сарнайн ус нь арьсны улайлт, батга, харшилийг арилгаж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Уг capнайн ус нь арьсны нүхжилт, гүнд орсон тос, бохирдлыг сайн цэвэрлэдгээрээ алдартай цаг хугацааг хэмнэсэн бүтээгдэхүүн юм.

8. Батгандаа баяртай гээрэй

Нүүрэндээ өдөрт 3 удаа гидроксилын хүчлээр иллэг хийн, халуун усаар нүүрээ угаагаарай. Батгатай арьсанд цэвэрлэгээ хамгийн чухал, ингээд арьсаа хатсаны дараагаар бэнзийл пероксидийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Acene Blemish Out Pink Spot

Энэхүү маш өндөр концентраци бүхий бүтээгдэхүүн нь батганы эсрэг үйлчилгээтэй.  Өнгөн хэсгийн шар өнгийн давхарга нь АHА, БHА найрлагадаа  агуулах бөгөөд үхэжсэн арьсыг гуужуулж, хар батгыг цэвэрлэдэг бол, ягаан хэсэг нь арьсны үрэвслийг намдаана. Эдгээр найрлагууд цугтаа арьсыг гадны гэмтлээс хамгаалж, арьсны үрэвслийг намдаадаг. Бүх төрлийн арьсанд  тохиромжтой ба батга  гарамтгий арьсанд  илүү тохиромжтой.

9. Өдөр бүр СПА

Скраб ашиглах нь  арьсыг тэжээж, илүү сайн амьсгалахад нь тусална. Аз болоход таны хэрэгтэй бүх зүйл таны гал тогоонд аль хэдийн орсон байна. Өдөр бүр маск тавихад үнэхээр буруудахгүй. Өнөөдөр чийгшүүлэх маск тавьсан бол маргааш тэжээлийн гэх мэт.

Honey Black Sugar Scrub

Олон төрлийн үйлчилгээтэй sugar scrub-ын 35% нь хар сахарын нунтаг юм. Энэ нь хар ба цагаан толгойтой  батгыг арилгаж, үхэжсэн арсыг гуужуулж, бөглөрсөн нүх сүвийг онгойлгоно. Black sugar буюу хар сахар нь мөн гуужуулах үйлчилгээтэй. Найрлагад нь багтах глицерин, усан үзмийн тос, чидун жимсний тос, наран цэцэгийн үр зэрэг нь чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг бол витамин Е нь арьсны уян хатан чанарыг дэмждэг. Харин нимбэг, ногоон цайны хнд нь тайвшруулж, какаоны ханд ба мангоны үрийн тос нь арьсыг гадаад орчны бохирдлоос хамгаалдаг.

10. Эрүүл мэндийн уламжлалт арга

Стресс, ядаргаанаас ангижрахын тулд өөртөө цаг гарган иогийн дасгал хийж байгаарай. Стресс нь бие мах-бодийг кортизол болон бусад даавруудыг бий болгодог тул арьсыг илүү тослог болгодог. Амьсгалын дасгал, йог, бясалгал зэргийг хийснээр та дотор гаднаасаа зэрэг гэрэлтэх болно.

Эдгээр дүрмийг ягштал мөрдөж чадвал та даруй 10 насаар залуу харагдах болно. Амжилт охидоо