Арьс арчилгааны ертөнцөд хүч түрэн орж ирж байгаа 3 онцгой орц найрлага

Сүүлийн үед гоо сайхны ертөнцөд нэлээд хэдэн шинэхэн орц найрлагууд хүч түрэн орж ирснээр хүн болгон ам дамжуулан ярилцацгааж байна. Бид хөгшрөөд байна уу эсвэл арьс арчилгааны талаарх судалгаа  шинжилгээ ийм хурдацтайгаар хөгжөөд байна уу? Ямартаа ч гэсэн маш удаан хугацааны судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүний туршилтын явцад шинэ орц найрлагуудыг танилцуулдаг билээ. Харин одоо хамгийн ихээр анхаарал татаж байгаа 3 орц найрлагын дэлгэрэнгүй мэдээллийг бүсгүйчүүддээ хүргэж байна. Эдгээр 3 орц найрлага нь  тонер сэрум,чийгшүүлэгч тос гээд л ихэнх гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн найрлагад багтаж байгааг магадгүй та анзаарсан байх.   

Centella – нэг шөнийн дотор арьсыг эмчлэгч орц юм.

Centella гэж юу вэ? 

Бүтэн нэршил нь Centella Asiatica, заримдаа Asiatic pennywort, gotu kola, jalbrahmi гэх нэршлээр ч тааралдаж байдаг, бүр товчхоноор Cica ч гэж нэрлэгдэх нь бий. Гэхдээ энэ орц  найрлага нь цоо шинэ орц бол биш, АЗИ АФРИК-аас үүсэлтэй бөгөөд, уламжлалт анагаах ухаанд олон мянган жилийн турш хэрэглэгдсээр ирсэн байна.  Орчин үед барууны хэрэглээнд centella-г өвчин илааршуулагч буюу шархыг анагаах зориулалтаар хэрэглэдэг бөгөөд коллагены хэмжээг сэргээн арьсыг тэнийлгэж, арьсны улайлт ба үрэвслийг дардаг байна. Мөн түүнчлэн энэ нь антиоксидант бөгөөд зарим нэг судалгаанаас үзэхэд экземийн шинж тэмдгийг дардаг гэдэг нь нотлогдсон байна. Мөн арьсын үлд буюу псириозод үр дүн өндөртэй байж  магадгүй гэсэн таамаг гараад байгаа ч нэлээд их судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй гэжээ. Centella орц нь батга гарамтгий арьсанд маш өндөр үр дүнтэй.

Мэдэж байх ёстой хамгийн чухал зүйл:

Centella-д үндсэн 4 төрлийн химийн орц байдаг ба эдгээр нь siaticoside, madecassoside, asiatic acid and madecassic acid бөгөөд арьсыг зөөлрүүлж тайвшруулан толигор болгохоос гадна арьсыг эмчлэх үндсэн үйлчилгээтэй. Сentella ханд centella навчны ус нь найрлагадаа өндөр идэвхт нэгдлүүдийг агуулах бөгөөд хэр хэмжээтэй гэдэг нь тодорхой бус юм. Сайтар мэдэж байх ёстой бас нэгэн зүйл нь centella улайлтыг эдгээх үйлчилгээтэй боловч зарим тохиолдолд арьсанд муугаар нөлөөлөх ч  тал бий. Энэ нь ургамал учраас хэрвээ та энэ ургамалаас харшилтай бол арьсыг чинь түлж байгаам шиг л мэдрэмж өгнө. Болгоомжтой байх хэрэгтэй шүү.  

Хэрхэн хэрэглэх вэ?

Centella нь тонер, сэрум, чийгшүүлэгч тос, нарны хамгаалалттай тос зэргийн найрлагад орж арьс арчилгаанд хэрэглэгддэг байна.

Centella Asiatica, зөгийн балны найрлагатай, олон талын үйлчилгээтэй уг маск нь үрчлээсний эсрэг үйлчилгээтэй ба цайруулж, нүдний эргэн тойрон дахь хар хүрээг арилгана.

SHOP

LHA ба PHA хүчлүүд

LHA гэдэг нь lipohydroxy acid гэсэн үгний товчлол бөгөөд AHA, BHA шиг биеэ даасан тусдаа хүчил биш юм. Ер нь бол LHA нь BHA хүчил бөгөөд салицилик хүчлээс гаргаж авсан хүчил юм. LHA нь Салицилик хүчлээс гаралтайн хувьд түүнтэй яг адилаар тослогыг хянах үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл тослогтож бөглөрсөн арьсны нүх рүү нэвтэрч орж задалдаг байна. Салицилик хүчлийн PH тэнцвэрт байдал нь 3 байдаг учраас LHA хүчлийн хувьд  PH нь 5 буюу эрүүл арьсны PH тэнцвэрт байдалтай адил байдаг байх нь. Иймээс хэрэглэхэд аюулгүй бөгөөд эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой. Арьсан дээр гарсан батгашилтыг эмчилж, нэмж гарахаас сэргийлэхээс гадна LHA нь коллагены хэмжээг сэргээж, арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлдэг.  Толигор арьсаа хадгалж үлдэхэд туслахаас гадна гуужсан сайхан арьстай болгоно. Улирал солигдох нь арьсанд маш ихээр нөлөөлдөг ба ялангуяа өвөл болоход бүр ч их өөрчлөлт өгдөг билээ.   

LHA ба PHA найрлагатай, эмзэг зөөлөн арьсыг ч цочроохгүйгээр гуужуулах чадвартай тос.

SHOP

PHA нь alpha hydroxy acid (AHA) -ийн төрлийн хүчил юм. AHA хүчлийн нэгэн адилаар Polyhydroxy acid (PHA) нь усанд уусамтгай шинж чанартай ба арьсны гадаргыг уян зөөлөн болгож бараан нөсөө толбыг бүдгэрүүлнэ. Харин AHA -аас  өөр нэг зүйл нь PHA хүчлийн молекулууд нь том учраас арьсанд нэвтэрч чаддаггүй. PHA нь чийгшүүлэгч болж чаддаг. Арьсны гадаргуу дээр чийгийг ялгаруулах үйлчилгээтэй. Эмзэг мэдрэмтгий арьсанд гайхалтай сайн таардаг хүчил юм.

Хэрхэн хэрэглэх вэ? 

Тонерын найрлагад орж хэрэглэгдэх нь түгээмэл байдаг. Мөн зөөлөн төрлийн хүчлүүдтэй  холин (глюколик мэтийн) шингэрүүлснээр бүх төрлийн арьсанд хэрэглэгдэх боломжтой. 

Найрлагадаа PHA агуулсан арьсны бохирдлыг цэвэрлэж, үхэжсэн арьсыг гуужуулах зөөлөн цэвэрлэгч гелийг харин бидний зүгээс санал болгож байна. Ph 5.5 тай учраас арьсны тэнцвэрт байдлыг сэргээнэ.

SHOP

Arbutin -хэт их нөсөө толбоны эсрэг үйлчилгээтэй

Ерөнхийдөө hydroquinone юм. Юу  гэдгийг одоо тайлбарлаж өгье. Arbutin нь цангис, нэрс зэрэг жимсний  навчинд үүсдэг орц юм. Арьсанд түрхсэний дараа hydroquinone болж задардаг байна. Hydroquinone-г маш аюултай гэсэн цуурхал байдаг хэдий ч зарим судалгаануудаас үзвэл энэ нь аюулгүй гэдэг нь батлагдсан төдийгүй, үрэвслээс үүдэлтэй нөсөө толбо ба мелазмаг эмчилэхэд өндөр үр дүнтэй гэдэг нь нотлогджээ. Arbutin нь  hydroquinone-г бодвол арай зөөлөн шинж чанартай. 

Юуг мэдэж байх ёстой вэ?

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд арбутиныг өндөр хувиар хэрэглэхэд илүү үр дүнтэй  гэдэг нь батлагдаад байгаа. Мөн жирэмсэн үед хэрэглэх хэрэггүй юм байна. Энэ тал дээр тийм ч  олон судалгаа байдаггүй байна. 

Хэрхэн хэрэглэх вэ?

Ихэнх тохиолдолд арбутины орцтой сэрум түгээмэл байдаг. Зарим нь цэврээр нь найрлагадаа агуулсан байдаг бол зарим бүтээгдэхүүнүүд цайруулах орц  найрлагуудтай хольсон байдаг. Жишээ нь kojic хүчил, батганы эсрэг үйлчилгээтэй niacinamide, чийгшүүлэх үйлчилгээтэй гиалуроны хүчил зэрэг бусад төрлийн орцуудтай  хольсон байдаг. Өөрт хамгийн сайн тохирох бүтээгдэхүүнээ сонгоорой.

Уг ид шидэт маск нь найрлагадаа аrbutin агуулсан ба арьсыг цайруулaн, эд эсийг нөхөн сэргээх үйлчилгээтэй.

SHOP


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд