Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ хэрхэн илүү үр дүнтэй болгох вэ?

 Хэрвээ арьс арчилгааны бүтээгдэхүүнд мөнгө зарцуулах гэж байгаа тохиолдолд хамгийн үнэтэй чанартайг сонгох гэж байгаа нь гарцаагүй. Гэхдээ зах зээл дээр асар олон тооны гоо сайхны бүтээгдэхүүнүүд төрж байгаа энэ цагт аль нь сайн, аль нь муу, аль нь хэт өндөр үнэлгээтэй байна гэдгийг ялгахад хэцүү шүү. Хэн нэгний амнаас энэ сайн, тэр нь ч сайн гэснийг сонсоод та шинээр гарч байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүн болгоныг та худалдаж авхуу? Үүний оронд харин өөрт байгаа бүтээгдэхүүнүүдээсээ эхэлсэн нь үр дүнтэй.  Өдөр тутам хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн өгөх үр дүнг ихэсгэх хэд хэдэх аргууд байдгыг дурдъя. Өөрт байгаа бүтээгдэхүүнүүдээ хэрхэн үр дүн өндөртэйгээр хэрэглэх талаар доорх 6 аргыг зөвлөж байна. 

1. Бүтээгдэхүүний хэрэглэх зааврыг анхааралтай унш

Гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхэсээ өмнө заавал хэрэглэх зеааврыг унш. Хэрэв бүтээгдэхүүнийг үр дүнтэйгээр хэрэглэе гэвэл яг зааврын дагуу, хэр удаан ямар хугацаагаар түрхэх  зэрэгт анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. Энэ нь бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх зааварт тодорхой тайлбарлагдсан байдаг. Мөн түүнчлэн бүтээгдэхүүнийг буруу зөрүү хэрэглэхээс сэргийлнэ. Жишээ нь: Alpha Beta -тай гуужуулагч ба пад төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх 2ын хооронд 2 минут хүлээх ёстой гэх мэт. Мөн хайртай цэвэрлэгч балмыг гүн цэвэрлэгч болгон ашиглах ч боломжтой. Тэгэхээр аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө заавал хэрхэн хэрэглэх зааврыг нт уншиж танилцан, буруу  хэрэглэж сөрөг үр дагавар гарахаас сэргийлье. 

2. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ зөв дарааллаар хэрэглээрэй

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн гол зорилго нь арьсанд шингэх байдаг.  Хэрвээ бүтээгдэхүүнүүд бие биетэйгээ уусаж шингэж чадахгүй бол арьсанд өгөх үйлчилгээ нь ч муудна.  Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг зөв дарааллаар хэрэглэх тухай маш нарийн ойлголт байх ба эн удаад гол зүйлийг нь та нартаа хэлж  өгье. 

Нүүрээ  цэвэрлэсэний дараа нь үргэлж хамгийн шингэн буюу усархаг бүтээгдэхүүнээ  түрхээрэй. Харин хүчиллэг тонер ба тэр төрлийн бүтээгдэхүүнүүд нь PH балансыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй байдаг учраас будаагүй нүцгэн арьсан дээр түрхсэн нь дээр байдаг. Дараа нь хэрэв эссэнц хэрэглэдэг бол эссэнцээ түрхэнэ. Түүний  дараа сэрум, spot treatmemts буюу эмчилгээний бүтээгдэхүүнүүд, зовхины тос, чийгшүүлэх тос гэсэн дарааллаар түрхэнэ. Хамгийн сүүлд охь тосоо түрхэж арьсанд бусад бүтээгдэхүүнүүдийг түгжээрэй. Хэрвээ охь тос таны хамгийн хэрэглэх дуртай бүтээгдэхүүн бол шууд нойтон арьсан дээрээ түрхээрэй.  Араас нь нарны хамгаалалттай тосноос өөр ямар ч бүтээгдэхүүн бүү хэрэглэ. Охь тосыг усан суурьтай бүтээгдэхүүн буюу эссэнц сэрум, чийгшүүлэх тос зэргийн өмнө түрхвэл арьсанд хамгаалалт болж өгдөг байна. Өдрийн цагаар бол нарны хамгаалалттай тосыг хамгийн сүүлд зайлшгүй түрхээрэй. Мөн түүнчлэн нарны хамгаалалттай  тосыг хуурай болсон арьсан дээр л түрхэнэ шүү. Чийгшүүлэх тосоо шингэж амжаагүй байхад нойтон дээр нь нарны тосыг түрхвэл нарнаас хамгаалах хамгаалалтын хүчийг сулруулдаг.

3. Шингэн бүтээгдэхүүнийг хөвөнд шингээж бүү түрх. 

Бүтээгдэхүүний хэрэглэх зааврыг сайтар дага гэж дээр дурьдсан.  Гэхдээ арьс цэвэрлэх шаардлагагүй цэвэрхэн бол тонер ба эссэнцийг хөвөнд шингээж түрхэх арчих хэрэггүй.  Хэрэв нүүрээ будсан тохиолдолд бол нүүр будгийн үлдэгдлийг тонероор арчиж цэвэрлэж болох юм. Хөвөн хэрэглэх нь хүрээлэн байгаа орчиндоо хөнөөлтэйгээс гадна бүтээгдэхүүнийг өөртөө ууж авах гээд байдаг учраас  үнэтэй авсан нөгөө сайхан тонер эссэну сэрумыг их хурдан дуусах талтай. Үүний оронд тонер ба сэрумээсээ хэдхээн дуслыг авч арьсандаа түрхээд хурууны өндгөөр дарж товшиж шингээж өгнө.    

4. Хоорондоо  сайн тохирох орц найрлагуудыг судла

Ариун цэврийн өрөөндөө ороод хэрэглэдэг бүх бүтээгдэхүүнүүдээ  гаргаад өрж тавь. Бүр хааяа хэрэглэдэг, ганцхан удаа хэрэглэж үзсэн бүтээгдэхүүнээ ч гаргаарай.  Хичээл дээр бие даалтанд сайн найзаас чинь чамайг салгаад өөр группт хувиарлачихлаа гэж бодьё л доо. Хамтдаа байсан бол илүү сайн бие даалт хийж болох боломж  байсан. Зарим орц найрлагуудыг хамтад нь хольж хэрэглэвэл илүү үр дүнг үзүүлдэг. Өглөө ба оройнб арьс арчилгаагаа 2 хэсэгт хуваа. Гэхдээ ямар бүтээгдэхүүнүүдийг ямартай нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байгааг олж тогтоо. Жишээ нь : Хэрвээ та өглөө витамин Ц хэрэглэдэг бол нарны хамгаалаллтай  тос заавал түрх. Витамин Ц-ын найрлагад байх антиоксидантууд нарны хамгаалалтыг үйлчилгээг сайжруулж, мөн нарны хамгаалалт нь арьсан дээр нөсөө толбо үүсэхээс сэргийлнэ. Мөн хамгийн хүчтэй сэрумээ хамгийн өтгөн чийгшүүлэх тостойгоо цуг хэрэглэвэл арьсны өнгөн давхаргыг бэхжүүлнэ.

5. Олон бүтээгдэхүүнийг нэг дор зэрэг бүү хэрэглэ.

Маш олон сонирхолтой гоё бүтээгдэхүүнүүд байдаг ба бүгдийг нь нэг дор хэрэглэхэд ч амархан байдаг.Гэхдээ заримдаа энгийн байх нь хамаагүй дээр ч байх үе бий. Глюколик, салицилик, ластик хүчил зэрэг гуужуулагч бүтээгдэхүүнүүдийг нэг дор хэрэглэх нь арьсанд хэт хүчтэй. Мөн хүчлүүдийг ретинолтой нэг дор хэрэглэж болохгүй.  Батганы эсрэг эмчилгээний бүтээгдэхүүн болох benzoyl peroxide -ыг өөр хүчтэй үйлчилгээтэй бүтээгдэхүүнтэй цуг хэрэглэж болохгүй. Тэгэхээр бүх бүтээгдэхүүнүүдээ ангилж тавь. Яг ямар үйлчилгээтэй вэ гэдгээр нь ангилж хэрэглээрэй. Чийгшүүлэх зооилгоор уу эсвэл батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд хэрэглэх үү гэх мэтээр. 

Батга гарах нөхцөл бололцоог бүү бий болго.

Арьс арчилгаанаас  болж батга гараад байгаа биш, харин өдөр тутмын дадал зуршил чинь батга гарахад нөлөөлж байж ч магад шүү. Арьсандаа юу хүргэж байгаагаа сайн анхаараарай. Гар чинь, утас чинь , мөн дэрлэдэг дэр  чинь гээд л арьсанд хүрч байгаа бүх зүйлээ бодолцоорой. Гар утсаа та ариун цэврийн өрөөнд авч ордог уу? Ордог бол дараа нь цэвэрлэдэг үү? Дээр дурдагдсан 3 шалтгаанаас арьс руу чинь бактери нян хүрэх боломжтой.