Арьс арчилгаандаа хүчлүүдийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Арьс арчилгаандаа  хүчлүүдийг хэрхэн яаж  зөв зүйтэй хэрэглэдэг юм бол гэж та магадгүй гайхдаг л байх. Тэгвэл яг одоо та анхаарлаа  хандуулаад үзээрэй.  

Ер нь гоо сайхан арьсандаа санаа зовж арилгаа байнга хийдэг хүмүүсийг 2 ангилдаг. Арьсны гуужуулалалтад донтсон гэж болох нэг хэсэг байхад, нөгөө нэг хэсэг нь иймэрхүү зүйлүүдийг туршиж  үзэхээсээ айж эргэлздэг. Ялангуяа AHA мэтийн хүчлүүдийг хэрэглэх тал дээр буюу химийн гуужуулалт хийгдэнэ гэхээр аймаар санагддаг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Гэхдээ нэг эхэлчихвэл үргэлжлүүлээд явахад маш амархан. Яг ном журмын дагуу хийвэл гуужуулалт нь арьс арчилгааны маш чухал хэсэг юм. Гуужуулснаар арьсны нүхжилтийг цэвэрлэж, батга гарахаас урьдчилан сэргийлж, арьсыг толигор уян зөөлөн болгодог. 2 төрлийн гуужуулалт байдаг ба   

        Physical ба chemical 

Physical гуужуулалт гэдэг  нь сахар гэх мэтийн онцлог шинж чанартай орц найрлагатай бүтээгдэхүүнээр арьсны өнгөн тал ба үхэжсэн арьсыг гуужуулж  цэвэрлэхийг хэлж байгаа юм. Харин chemical гуужуулалт нь бага зэргийн төвөгтэй. Тийм ч учраас яг ямар процессын дагуу энэ гуужуулалт хийгддэг, илүү өндөр үр дүнтэй болгохын тулд хэрхэн зөв дарааллаар хэрэглэх вэ гээд асуудлууд урган гардаг юм. Мөн энэхүү нийтлэлээрээ та бүхний байнгын асуудаг 2 нийтлэг асуултад хариулах болно. 

  • Та AHA ба BHA хүчлийг нэг дор хэрэглэдэг үү? 
  • Мөн эдгээрийг Витамин Ц тэй цуг хэрэглэж болдог уу? 

Ямар төрлийн хүчлүүд/ chemical гуужуулалт 

Нүүрний арьсандаа  хүчил хүргэнэ гэхээр нэг их сайхангүй бас аюултай санаа  шиг сонсогдож байгаа биз? Гэхдээ энэ бол сонсогдож байгаа шигээ аюултай аймаар зүйл биш юм. Бид 100% амлаж байна. Химийн нийлэмжүүд бидний арьсан доор нуугдаж байдаг  арьсны асуудлуудаас салахад (илүүдэл тослог, үхэжсэн арьс зэрэг) тусална.

Маш олон төрлийн хүчлүүд байх ба тэдгээр нь AHA ба BHA гэсэн 2 үндсэн том төрөл зүйлд ангилагддаг. AHA, alpha hydroxy acids уусанд уусамтгай шинж чанартай бөгөөд арьсыг уян зөөлөн болгодог бол BHA (beta hydroxy acids) тосон шинж чанартай, арьсны гүнд нэвчиж нүхжилтийг цэвэрлэх үйлчилгээтэй. AHA хүчлийн сонгодог төлөөлөл нь глюколик хүчил юм. (APPLE SMOOTHIE PEELING GEL) , харин BHA хүчлийн сонгодог төлөөлөл нь салицилик хүчил юм.

COSRX, SALICYLIC ACID DAILY GENTLE CLEANSER

Салицилик хүчил агуулсан, хуурайшуулахгүй, өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой угаагч. Арьсны бохирдол, илүүдэл тослогыг цэвэрлэхийн сацуу батга ба үрэвсэлт батгыг эмчилж, арьсыг зөөлөн толигор болгоно. Ширүүн мэдрэмж  өгөхгүй.
 

Орчин үед хүчлийн шинэ төрлүүд, шинэ эрин гарч  ирээд байгаа бөгөөд энэ нь PHA (polyhydroxy acids ) юм. Энэ хүчил нь хэрхэн арьсанд үйлчилдэг вэ гэвэл арьсны бүр гүнд нэвчиж ордоггүй болохоор эмзэг мэдрэмтгий арьсанд илүү тохиромжтой. Хэрэв та  PHA хүчилтэй бүтээгдэхүүн туршиж үзэхийг хүсвэл ACID-DUO HIBISCUS 63 CREAM ,Wishtrend хэрэглэхийг зөвлөж байна. 

The Acid-Duo Hibiscus Cream нь гуужуулах төрлийн тос ба маш хөнгөн бүтэцтэй, өдөр тутам хэрэглэхэд маш тохиромжтой.  LHA ба PHA найрлагатай бөгөөд энэ нь эмзэг зөөлөн арьсыг ч цочроохгүйгээр гуужуулах чадвартай хүчлүүд юм. Бөглөрсөн нүх сүвийг нээж, тослогыг тэнцвэржүүлэхээс гадна нөсөө толбыг бүдгэрүүлж, өнгөө алдсан арьсыг сэргээнэ. Гол үндсэн орц болох 63% -ын Hibiscus Flower Extract  нь антиоксидантаар маш баялаг ба LHA PHA -ын үйлчилгээг эрчимжүүлнэ.

AHA BHA хүчлүүдийг цуг хэрэглэж болхуу?

Хэрэв маш эмзэг мэдрэмтгий  арьстай бол та цуг хэрэглэхэд таны арьсыг цочроож магадгүй, харин тослог арьстай  тохиолдолд хамт хэрэглэхэд аюулгүй юм. Хүчлүүдийг давхарлаж хэрэглэхдээ гол анхаарах зүйл нь рН-ийн төвшинг харах ба энэ нь бүтээгдэхүүн нь хэр хүчиллэг болохыг таниулж өгдөг. Бага PH тэй бүтээгдэхүүнээр арчилгаагаа эхлүүлсэн бол өндөр PH тэй бүтээгдэхүүн хамгийн сүүлд нь хэрэглээрэй. Хэрэв та өндөр PH-тэй бүтээгдэхүүнийг эхэлж хэрэглээд араас   нь бага PH тэй бүтээгдэхүүн хэрэглэвэл арьсанд үйлчилгээ үзүүлж үр дүнтэй байхын оронд эхний хэрэглэсэн PH level тоогоо тэнцүүлж багасгах ажил гардаг. 
BХA  хүчлүүдийн PH баланс нь 3.5 байхаар тохируулагддаг бол АХA-ын PH баланс нь 4 өөс бага байхаар тохируулагдсан байдаг.  BHA хүчлүүдийн PH баланс нь бага байдгын учир нь тосон шинж чанартайд оршиж байгаа юм. Тосыг тосоор гэдэг зарчмын дагуу тосон шинж чанартай  BHA аа эхэлж хэрэглэнэ.Энэ тохиолдолд арьсны нүхжилтийг илүү гүн цэвэрлэнэ. Харин таны арьс улайлт ихтэй, эмзэг мэдрэмтгий, ихээр хуурайшдаг бол нэг өдөр AHA, нөгөө өдөр BHA ээлжилж хэрэглээрэй.  

AHA BHA -г витамин Ц-тэй хамт хэрэглэхээр бол яах вэ?

Витамин Ц нь арьсыг гуужуулах нөлөө үзүүлдэг ба AHA ба BHA тай цуг хэрэглэх хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Цуг хэрэглэж байгаа тохиолдолд арьсыг цочроож, харшил үүсгэх магадлалтай. Тэгэхээр ээлжилж  хэрэглэхийг санал болгож байна, ер нь бол хүчлүүдийг өдөр бүр хэрэглээд дэмий ба 7 хоногт 2-3 удаа хэрэглэх ёстой юм байна.   

BS-ээс санал болгож байгаа Витамин Ц Сэрум.

PURE VITAMIN C 21.5% ADVANCED SERUM, Wishtrend

By Wishtrend брэндийн Pure Vitamin C 21.5% Advanced Serum (21,5%-ийн цэвэр витамин Ц) нь арьсны өнгө, арьсны бүтцийг сайжруулна. Цэвэр витамин Ц-г найрлагадаа агуулдаг учир парабен болон бусад төрлийн арьсанд хортой орц найрлагагүй.  Арьсанд ямарваа нэгэн төрлийн харшил өгч цочроохгүй. 10 зайлшгүй шаардлагатай орц найрлагуудыг багтаасан ба маш хурдан хугацаанд дээд зэрэглэлийн үр дүн өгнө.