Арьс арчилгаандаа заавал AHA, BHA-тай бүтээгдэхүүн хэрэглэе

Эрүүл, сайхан арьсыг хүсдэг л бол АHA (alpha-hydroxy acids) BHA (beta-hydroxy acids) –ын найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх хэрэгтэй. Харин эдгээр хүчил бүхэн найрлагаасаа хамаарч өөр өөр үйлчилгээтэй байдаг. Тиймээс өдөр тутамдаа дор хаяж нэг бүтээгдэхүүнийхээ найрлаганд АНА ВНА нэмээрэй.

AHA гэж юу вэ?

АHA нь alpha-hydroxy acids гэсэн үгсийн товчлол. Энэ нь ургамлаас гаралтай бөгөөд жимсний хүчил гэж нэрлэдэг. Арьс арчилгаанд өргөн хэрэглэгддэг чихрийн нишингээс гаралтай жижиг хүчил нь АНА юм.

АНА –ын ач холбогдол:

Арьсны давхарга бүр өөр төрлийн эсээс бүрддэг бөгөөд эпидермс буюу хамгийн гаднах давхарга тогтмол солигддог. Энэ үйл явцыг АНА нь дэмжиж, үхэжсэн эсийг гадагшлуулах, шинэ эсийг үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.

ВНА гэж юу вэ?

ВНА beta-hydroxy acids гэсэн үгсийн товчлол, органик карбоксилын хүчил юм. Эдгээрээс арьс арчилгаанд хамгийн түгээмэл хэрэглэдэг нь салицилийн хүчил.

ВНА ын ач холбогдол:

Арьсны нүх сүвэнд гүн нэвчин цэвэрлэж доторхыг гуужуулдаг тул тослог арьсанд маш сайн. Харин салицилийн хүчил нь бактерийн эсрэг тэмцдэг ба хуурай арьсанд ч зохимжтой.

Одоо бүгдээрээ АНА , ВНА хүчлүүд бидэнд зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэдэж авлаа шүү дээ.

Тэгэхээр өдөр тутмын арьс арчилгаандаа нэмбэл ямрав?

AHA & BHA DAILY CLEAN TONER

Тоник, гуужуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх энэхүү маш зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн нь арьсны РН түвшинг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ арьсны өнгийг сэргээж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж зөөлрүүлнэ. АНА болон папая жимсний хүчил нь арьсыг маш зөөлнөөр гуужуулж цайруулах бол ВНА нь нүх сүвийн бөглөөг гарган илүүдэл тослог болон бохирдлыг гүн цэвэрлэнэ.

REFRESH WATER

Мист, гуужуулагч тоник усны үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх дээд зэргийн уг бүтээгдэхүүн нь арьс арчилгааны чухал шатуудын нэг юм. Спиртийн агууламжгүй уг Hemish Refresh Water нь нүүр будгийн үлдэгдлийг ул мөргүй сайтар цэвэрлэхийн зэрэгцээ ямар ч харшил үүсгэхгүй. Байгалийн гаралтай ургамал, цэцгийн хандыг найрлагадаа агуулах Refresh Water нь тоник ба зөөлөн гуужуулагч болохоос гадна өдрийн туршид арьсыг тань сэргээх мист болдгоороо онцлог бүтээгдэхүүн юм. Жүржийн ханд ба органик AHA, BHA нь арьсыг зөөлнөөр гуужуулж гүн цэвэрлэдэг бол, сарнайн усны найрлага нь PH-ыг тэнцвэржүүлнэ. Аливаа нэгэн нэмэлт үнэр болон парабены агууламжгүй болно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Эмзэг мэдрэмтгий арьсанд хэрэглэхэд хүртэл тохирно.

C 200 BUBBLE PEELING PAD

Wish Formula брэндийн гаргасан уг бүтээгдэхүүнийг Солонгосын 1000 гаруй арьс гоо заслын эмнэлэгт хэрэглэдэг бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн уг эмчилгээний зориулалт бүхий бүтээгдэхүүнийг гэртээ хэрэглэх боломжтой боллоо. Давхар үйлчилгээтэй энэхүү гуужуулагч нь үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны бохирдлыг цэвэрлэхийн зэрэгцээ гол үндсэн  найрлага болох Витамин С  ба ургамалын исэлдүүлж гаргаж авсан найрлагууд нь арьсыг гэрэлтүүлэн цайруулна. Шүршүүрт орж байхдаа бие ба нүүрний арьсаа  гуужуулахдаа хэрэглэх боломжтой.

Lactic Acid бол байгалийн гаралтай гуужуулагч бөгөөд арьсыг зөөлрүүлдэг бол сelery, cabbage, tomato, broccoli, turnip, carrot нь арьсанд тэжээл өгнө.

ACENCE BLEMISH OUT PINK SPOT

Энэхүү маш өндөр концентраци бүхий бүтээгдэхүүн нь батганы эсрэг үйлчилгээтэй.  Өнгөн хэсгийн шар өнгийн давхарга нь АHА, БHА найрлагадаа  агуулах бөгөөд үхэжсэн арьсыг гуужуулж, хар батгыг цэвэрлэдэг бол, ягаан хэсэг нь арьсны үрэвслийг намдаана. Эдгээр найрлагууд цугтаа арьсыг гадны гэмтлээс хамгаалж, арьсны үрэвслийг намдаадаг. Бүх төрлийн арьсанд  тохиромжтой ба батга  гарамтгай арьсанд  илүү тохиромжтой.

Жич: Сэгсрэлтээр ягаан, шар тунадасууд холигдсон байх магадлалтай ба хэсэг хугацааны дараа шар ягаан тунадасууд нь ялгарна.

APPLE SMOOTHIE PEELING GEL

Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Солонгост яагаад энэхүү бүтээгдэхүүн олны талархлыг хүртсэн бэ гэхээр цэвэр ургамалын гаралтай бөгөөд холимог жимсний найрлага нь арьсыг сэргээнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.