Арьс арчилгаандаа антиоксидант хэрэглэх шаардлагатай юу?

Та урьд өмнө нь чөлөөт радикалууд гэж дуулсан л байх тиймүү? Товчхонд нь тайлбарлахад тэд бол арьсыг гэмтээдэг “муу залуус ” юм. Харин антиоксидант бол тэдний эсрэг тэмцдэг   баатрууд юм. Чөлөөт радикалууд арьсыг гэмтээж, арьсны үрэвсэл үүсгэж, арьсны хөгшрөлт үүсгэж нөсөө сэвх үүсгэдэг. Хэрэв та арьс арчилгаандаа антиоксидант хэрэглэдэггүй бол free radical –уудад бууж өгчээ гэсэн үг юм. Өнгөлөг тунгалаг эрүүл арьстай байхын гол нууц бол антиоксидантууд юм. Дараах нийтлэлээс антиоксидантын ашиг тусын тухай уншаад өөрт тохирох бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэж эхлээрэй.

 

Антиоксидантын ашиг тус

Sonya Dakar Skin Clinic –ын үүсгэн байгуулагч, арьсны мэргэжилтэн Sonya Dakar хэлэхдээ антиоксидантууд бол aka free radical-ын үүсгэж арьсыг гэмтээдэг исэлдүүлсэн стрессээс сэргийлж хамгаалдаг гэжээ. Утаа, стресс, хорт бодис, агаарын бохирдол, нарны хорт туяа гэх зэрэг гадаад орчны хүчин зүйлүүдээс free radical –ууд үүсдэг. Харин антиоксиданиууд эдгээрийг цэвэрлэж, арьсыг гэмтээхээс хамгаалж, нэгэнт арьс гэмтсэн тохиолдолд эмчилдэг. Үнэн хэрэгтээ free radical-ууд арьсны эсийн ДНХ-г гэмтээж, арьсны коллаген ба уян хатан чанарыг алдуулдаг байна. Антиоксидантууд бол мөн түүнчлэн сүпер үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Арьсны тань даатгал л гэсэн үг юм. Тэд арьсыг тань ирээдүйд гарах гэмтлээс хамгаалж, эмчилнэ. Та даатгалгүй машин жолооддоггүй биздээ? Тийм атал яагаад арьсандаа антиоксидант хэрэглэлгүй гэрээсээ гарна гэж?

 

Хэр удаан хэрэглэсэнээр үр дүн гарах вэ?

Хэрэглэсэнээс хойш 30 хоногын дараа илт сайжирсан үр дүн үзэгдэж эхэлнэ. Ретинол, гуужуулагч ба бусад бүтээгдэхэүүн шиг шууд нөлөөлөхгүй, аажмаар гэмтсэн арьсыг сэргээж, хамгаалдаг байна. Арьс тань улам чангарч, илүү ихээр чийгшэж, уян хатан чанар нь нэмэгдэх болно.

 

Ямар төрлийн антиоксидантууд хэрэглэх вэ?

 

Өнгөгүй тунгалаг carotenoids –ын агууламжтай антиоксидант хэрэглэвэл илүү үр дүнтэй гэж зөвлөж байна. Carotenoid нь free radical -уудтай тэмцэж арьсыг хөгшрөлтөөс болон нарны хэт ягаан туяанаас хамгаална. Ихэнх carotenoids –ууд агаарт гармагцаа хэвийн бус болж , хурдан исэлдэж , антиоксидантууд ба хамгаалах чадвараа алддаг. Харин өнгөгүй тунгалаг carotenoid-ууд агаарт гарсан ч чанараа алддаггүй ба исэлддэггүй, арьсыг free radicals ба бусад гадаад орчны хүчин зүйлсээс хамгаалдаг байна. Ногоон цай, усан үзмийн үр зэргийг хэрэглэхийг зөвлөжээ.

Мөн түүнчлэн   буржгар CBD (cannbidiol) нь витамин Ц, Е ээс хамаагүй илүү үр дүнтэй антиоксидант юм. Мөн ургамалын үндэсний эсийг агуулсан антиоксидант хэрэглэхийг мэргэжилтнүүд зөдлөж байна. Ургамалын үндэсний эсүүд нь антиоксидантаар баялаг бөгөөд free radical-ууыг саармагжуулж, гэмтсэн эд эсийг сэргээдэг.

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр ака SAP  бол хамгийн тогтвортой, витамин Ц ээр баялаг хамгийн хүчтэй антиоксидант юм.

Beauty Secrets Tips:

DAY DAY 365 ALL IN ONE BOOSTING PAD MASK   (Wish Formula)

 

Маш сонирхолтой энэхүү маск нь Кератин, сэбум, арьсанд наалдсан маш нарийн тоос шороо бохирдлыг цэвэрлэнэ. Серум, лоcьон, эссенц гурвын үүргийг ганц удаагийн түрхэлтээр арьсанд гүн шингээж мөн үхэжсэн арьсыг гуужуулна. Найрлагад нь багтах Витамин С болон В5 нь арьсыг тэжээлээр ханган чөлөөт радикалыг саармагжуулж, гэмтсэн эд эсийг сэргээж, гликоликийн хүчил нь нүхжилтийг багасгадаг бол, Niacinamide ба ургамалын исэлдүүлсэн ханднууд нь эрч хүчтэй гялалзсан арьсыг бэлэглэнэ.

 

 

 

 

 

 

I’M PRO AMPOULE PAD C  (Wish Formula)

Ганцхан минутын дотор эрүүл эрч хүчтэй, өнгөлөг арьстай болмоор байна уу? Энэхүү ампул маск нь 10% ийн концентраци бүхий цэвэр витамин С -гийн найрлагатай бөгөөд арьсыг цайруулж гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Найрлагад нь багтах ургамалын исэлдлүүд нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.  Энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн нь 20 минут салфеткан маск хэрэглэсэнтэй дүйцхүйц үйлчилгээтэй юм. Аялалаар авч явахад эвтэйхэн ба зарим залхуурсан шөнүүдэд илүү тохиромжтой. Та нүүр цэвэрлэгч салфеткаар нүүрээ цэвэрлэсэний дараа нь уг бүтээгдэхүүнийг хэрэглээд л өглөө нь толигор арьстай сэрнэ. Өнгөө алдсан болон цонхигор арьсанд маш тохиромжтой, хэт эмзэг мэдрэмтгий ба хуурай арьсанд, витамин С -гийн харшилтай арьсанд төдийлөн тохиромжтой биш.

Wish Formula  брэнд нь 2016 оны ХҮЧИРХЭГ БРЭНД (COS’IN KOREA),  K-BEAUTY EXPO KOREA -ийн ШИЛДЭГ 10 брэндийн нэгээр шалгарсан юм.

SKIN LAB VITAMIN SERUM (Eco Your Skin )

 

Гоо сайхны зах зээлд #1 т жагсах цоо шинэ  тренд болох “tube serum” “шахдаг сэрум” -ыг хөгжүүлэх зорилгоор бүтээгдсэн сэрум юм. Тансаг зөөлөн бүтэцтэй, гүн тэжээлээр хангах үйлчилгээтэй. Арьсанд өдөр тутам хэрэгтэй  витаминууд болох Е витамин, С витаминуудар баялаг, арьсанд дээд зэрэглэлийн тэжээл өгөх бүтээгдэхүүн  юм. Гелэн хэлбэрийн бүтэцтэй учир чийгшлээр сайн хангана. Усан гэлэн бүтэц нь чийгийг удаан барина.

Уг сэрум нь арьсны өнгийг гайхалтай сайн жигдэлж өгөхөөс гадна, антиоксидантаар баялаг юм.

Витамин Ц ба Витамин Е-г цугт нь хэрэглэсэн тохиолдолд антиоксидантын үйлчилгээ нь улам идэвхжиж, арьсны хөгшрөлтөд нөлөөлж байдаг гадаад гол хүчин зүйлүүдээс арьсыг хамгаалдаг.
Витамин Ц ба витамин Е -г хөгшрөлтийн эрт шинж тэмдгүүд илэрсэн үед арьсны эд эсийг сэргээх зориулалтаар хэрэглэдэг. Витамин Ц нь коллагеныг сэргээж арьсыг тэнэгэр залуу харагдахад туслахаас гадна гадаад орчны бохирдлоос хамгаална. Нарийн хялгасан үрчлээг ч мөн багасгадаг сайн талтай. Харин витамин Е бол маш хүчтэй орц найрлага бөгөөд чөлөөт радикалуудаас арьсыг гэмтэхээс хамгаалж, арьсыг хөгшрөлтөөс сэргийлэх үйлчилгээтэй.