Арьс арчилгааг эхлүүлэхэд анхаарах 5 зөвлөмж

Sephora VIP Rouge гишүүнчлэлгүй хэн нэгнийг төсөөлье л дээ,

Жишээ нь та:

Таны арьс арчилгаанд нэг хөлс дарагч, дэлгүүрт явж байгаад санамсаргүй авсан тестерүүд байгаа гэж бодъё. Ер нь арьс арчилгаа гэхээр гайхаж алмайрсан хүн бол давхар цэвэрлэгээ гэж юу болохыг мэдэхгүй л байж таараа.
Та арьс арчилгааны хэвшлийг бий болгохыг хүсэж байгаа бөгөөд Солонгосын шилдэг 10 бүтээгдэхүүнд өрсөлддөг арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хүсэж байгаа гэж бодъё. Гуужуулаад, тоник, эссенци түрхээд л… та эдгээрийг бүгдийг нь хүсэж байгаа бөгөөд та үүнийгээ ч хүртэх эрхтэй. Гэвч хаанаас эхлэх вэ? Азаар хариу нь “яг энд байна”. Арьс арчилгаанд дурлах нь таны хувьд сэтгэл хөдлөм аялал байх болно. Миний хувьд муу сайн олон бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн тул танд бяцхан зөвлөмж хүргэе. Шинэ зүйл турших зүгээр боловч огцом гэнэтийн туршилт хийхээс зайлсхийгээрэй. Арьс бол мэдрэмтгий голомтгой эрхтэн тул аажмаар ямар нэг зүйл хийх дуртай байдаг.

Доорх 5 зөвлөмжийг хүргэе.

1. Нэг удаад нэг бүтээгдэхүүн

Бүрэн хэвшлийг бий болгож болох ч хэрвээ та бүгдийг нь нэг дор сольчихвол танд аль нь таарч байгаа, аль нь таарахгүй байгааг мэдэх боломжгүй юм. Хэрвээ та анхлан эхэлж байгаа бол та жишээ нь эхлээд цэвэрлэгч, чийгшүүлэгчээс эхэлж болох юм. Эхлээд энэ 2-оо тогтмол нэг долоо хоног хэрэглэж үзээд дараа нь тоник нэмж болно. Тэгээд үр дүнгээ харж байгаад хэд хоноод маск хэрэглэж болох юм. Тэгэхээр тогтмол жигд эхлэх хэрэгтэй.

2. Үе шаттай эхлэх

Арьс өөрөө нөхөн төлжих явцдаа эвгүй үнэр ялгаруулдаг. Хүүхдийн арьс төлжихдөө гаднах давхарга нь эцэстээ хууларч унадаг. Энэ процесс 28 хоногоос 6 долоо хоног хүртэл үргэлжилдэг. Тэгэхээр энэ хугацааг бодож тухайн бүтээгдэхүүнийхээ үр дүнг харах хэрэгтэй. Ихэнх бүтээгдэхүүн таны арьсны ерөнхий байдлыг эрс өөрчлөхөд чиглэж байдаг. Таны арьсанд таарч байгаа нь харагдахгүй байж болох учир та тэвчээртэй хүлээгээрэй. Та хөгшрөлтийн эсрэг сэрумдаа яаран дүгнэлт хийхээс өмнө арьсныхаа дээрх мөчлөгийг хэд хэд өнгөрөөхийг хичээгээрэй. (Хэрэв таны арьсан дээр тууралт гарч, үрэвсэл үүсгэж байгаа, танд тохирохгүй байвал бүтээгдэхүүнээ хэрэглэхээ зогсоох эсвэл мэргэжилтэнд хандахыг зөвлөе)

3. Таньд ганц л чийгшлийн хамгаалалт байгаа- үүнийгээ битгий устгаарай

Чийгшлийн хамгаалалт- би одоогоос 3 жилийн өмнө мөрөөдөлд автсан, мэдрэмтгий арьстай туршлага хомс нэгэн байсан бол одоо зоригтой “Бүхнийг мэдэгч гэж өөрийгөө боддог” нэгэн болжээ. Ядаж л гуужуулагч нь байнга тууралт өгөөд байхад энийгээ арьсны байгалийн хаалт хамгаалалт байхгүй болсноос болсон байна гэдгийг мэддэг болсон. Та харин өөрт тань ийм зүйл тохиолдохыг бүү зөвшөөрөөрэй. Таны арьсны хаалт хамгаалалт арьсны эс, липид, арьсны байгалийн чийгшлээс бүрддэг бөгөөд бактерийг гадагшлуулж, чийгшлийг дэмжих үүрэгтэй. Арьсны гадаргууг өөгүй тэгш болгох (үхэжсэн арьсаа гуужуулж, шинэ, хүүхдийнх мэт зөөлөн арьстай болгох процесс) нь их төвөгтэй байдаг тул анхааралтай хандах хэрэгтэй. Долоо хоногтоо нэг удаа арьсаа гуужуулаарай. Магадгүй таны арьс өдөр бүр Р50 хэрэглэж болохоор хатуу, уян арьс байж болно. Гэхдээ цэвэрхэн арьстай болохын тулд таныг аажмаар үр дүнг нь үзээрэй гэж зөвлөе. Би нилээд удаан хугацаанд тослог, батгатай арьстай байж байгаад одоо л эргээд хэвийн, цэвэр арьстай болж байна. Арьсандаа зэрлэгээр харьцвал эргээд та үүнийхээ л үр дүнг харна. Тэгэхээр та миний алдаанаас суралцаарай.

4. Нэг толбо нь батгатай тэнцэхгүй (буюу “Та арьсаа хайрлаарай”)

Гүвдрүү. Францаар boutons. Nosferatu’s face palm. Та өөрийнхөө хүссэнээр нэрлэж болно. Бид батга гүвдрүүг хүсээгүй байхад л гарчихсан байдаг. Хэсэг хугацаанд бий болсон хэдэн толбо нь таныг шууд л clarifying cleanser, толбо хатаах эмчилгээ, resurfacing тоник хэрэглэ гэсэн үг биш ээ. Саяны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэн асуудлыг хэт эмчлэхээр оролдох нь анх байсныгаа улам ч дордуулж болдог. Тэгэхээр та өөрийн арьсны онцлогийг анхаараарай. Та тослог арьстай ч байсан хуурай арьстай ч байсан зүгээр. Таны арьсны гол асуудалд тохирох зөв бүтээгдэхүүнээ л сонгож хэрэглээрэй. Энэ нь шинэ, тренд болж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэснээс илүү байдаг гэдэгт би итгэлтэй байна.

5. Арьс гоо засалчид шаардлагатай учраас байдаг

Glossier HQ-д ажиллаж байхад миний ширээ өрсөн шинэ бүтээгдэхүүнүүдийн ард байдаг байсан ба би Dr. Wechsler-тэй тогтмол утсаар холбогддог байсан. Renee Rouleau бид 2 нэг ширээний найзууд байсан. Би яг л Инстаграм дээрх чихэр шиг их зөвлөгөө өгдөг байсан. Би өчигдөр шийдэж чадахгүй асуудлаа шийдвэрлүүлэх гээд арьс гоо засалчид хандсан. Тэгэхээр хүн бүр өөрийн чадахгүй асуудалтайгаа тулгарах хүртлээ дор дороо мэргэжилтнүүд байдаг гэсэн үг. Бид арьс арчилгааны зөв бурууг чиглүүлж ажиллахдаа дуртай байдаг ч заримдаа мэргэжлийн анагаахын сургууль төгсөж, мэргэшсэн арьс гоо засалчид хандах шаардлага гардаг. Гоо сайхны эдитор, блоггер, влоггерүүд танд хувийн санал болгох зүйлүүдээ хуваалцаж чадах ч цөөхөн хэд нь танд шаардлагатай эмчилгээг санал болгож чадна.

Эмили Фербер