Арьсны хороо гадагшлуулж (detox)-тай шинэ оноо эхлүүлье…

Шинэ өөрийгөө харах үед өөрийнхөө ядарсныг мэдэрч байна уу?

12 дугаар сарын баярын үдэшлэг, гэр бүлийн уулзалтууд, мөн хүйтэн цаг агаараас шалтгаалаад та ядрах нь аргагүй. 12 сар та болон таны арьсанд амралтын үе биш байсан гэж хэлэхэд болно. Хэрвээ та 2018 оныг ядарсан арьстай эхлүүлж байвал та арьсны detox хэрэгжүүлэх болсон юм биш биз?

Ингэхийн тулд жимсний шүүс шахах шаардлагагүй, харин хэд хэдэн арьс арчилгааны бүтээгдэхүүн болон нэг сав буцалсан ус (дараа нь тайлбарлах болно) шаардлагатай болно. Энэхүү 7 шатлалт хөтөлбөрийг хэрэгжүүлснээр та  яг л спад долоо хоног зарцуулсан мэт мэдрэмжийг авах болно.

Та арьсаа өмнөх шигээ гэрэлтсэн болгомоор байна уу ?

Ингээд үдэшлэг цэнгээнээр дүүрэн сарын дараа арьсныхаа хорыг хэрхэн гадагшлуулах талаар уншиж танилцана уу.

Алхам 1: ДАВХАР ЦЭВЭРЛЭГЭЭ

Хамгийн эхлээд цэвэрлэгээ. Өнгөрсөн сард таны хийсэн гэрэл сүүдэр тавилт, блендинг зэрэг нь гайхалтай нүүр будалт байж болох ч таны арьсанд тийм ч сайн зүйл биш ээ. Detox-г зөв эхлүүлж арьсаа зөв цэвэрлэж байгаагаа мэдэхийн тулд давхар цэвэрлэгээ хийж байгаа эсэхээ шалгаарай. Тосон суурьтай цэвэрлэгчээр ( ShiseidoPerfect Cleansing Oil тосон цэвэрлэгч-г бид санал болгож байгаа) та тосон суурьтай нүүрний будгаа арилгаад дараа нь ердийн цэвэрлэгчээ хэрэглээрэй. 2 удаа цэвэрлэх нь танд хэт нүсэр (цаг их шаарддаг гэдгийг дурдалгүйгээр) санагдаж магадгүй ч цэвэр арьсанд бол хамгийн чухал нь юм шүү.

Алхам 2: ГУУЖУУЛАЛТ (ЗӨӨЛӨН)

Lhamour Konjac Facial Puff Sponge Bamboo Charcoal

Хүүхдийн мэт зөөлөн арьстай болохын тулд та нүүрээ цэвэрлэж байхдаа хэд хэдэн удаа Konjac Sponge-г хэрэглэж гуужуулаарай. Энэхүү порлон нь цэвэрлэгчийн үйлчилгээг сайжруулж, үхэжсэн арьсыг гуужуулна.Эхний долоо хоногтоо та хатуу, биржгэртэй гуужуулагчаас зайлсхийгээрэй. Тийм төрлийн гуужуулагч нь таны хуурай арьсыг улам загатнуулна.

Алхам 3:ПИЙЛ

Хэрвээ та арьсны пийл хийхдээ мэргэжлийн бол өөрийн дуртай гэрийн нөхцөлд хэрэглэж болох бүтээгдэхүүнээ сонгоорой (Гол нь долоо хоногт 1-2 удаа л хэрэглээрэй). Хэрвээ та пийл хийж үзээгүй бол танд санал болгох зөөлөн пийл хийх бүтээгдэхүүн байна. Wish Formula Day Day 365 All In Boosting Pad Mask , энэ бүтээгдэхүүн нь таны арьсыг зөөлөн, гэрэлтсэн болгож, арьсны балансыг тэнцвэржүүлж өгнө.

Алхам 4: НҮҮРЭЭ УТАХ

Арьсны хор гадагшлуулахад бүтэн утлага ордог. DIY нүүрний утлага ( сода + алимны цуу + дуртай ургамлууд/herbs ) нь таны нүхжилтийг бууруулж, арьсны хор, бохирдлыг цэвэрлэдэг. Утлагын дараа хэрэглэх бүтээгдэхүүн таны арьсанд илүү сайн уусна.

Алхам 5: МАСК ТАВИХ

Маск бол таны арьсанд туйлын шаардлагатай зүйл бөгөөд гэртээ спа авч үйлчилгээ авч болох хялбар арга юм. Таны арьсны хэрэгцээнээс хамаараад тослог тэнцвэржүүлэгч шавран маск, эсвэл супер чийгшүүлэгч маск байж болно. Shiseido Purifying Mask нь бүх арьсанд зориулсан, арьсыг хуурай болгохгүйгээр хор гадагшлуулж, илүүдэл тослогийг гадагшлуулах үйлчилгээтэй. Мөн нэмээд Shangpree Pore Tightening Mask, Dr. Jar +Clear Lover Rubber Maskзэрэг орно.

Алхам 6: АРЬСАА АМЬСГАЛУУЛАХ

Nike-н иогийн брэндийн уриа нь “Зүгээр л амьсгалуул” гэсэн байдаг шиг та ч мөн арьсаа амьсгалуулаарай. Нэг сар зузаан нүүр будалт хийсний дараа та арьсандаа хэсэг завсарлага авах хэрэгтэй. Та өөрийн дуртай кремээ хэрэглээд бүтэн өдрийн турш арьсаа амьсгалуулаарай. Sukin Rosehip Hydrating Cream  чийгшүүлэгч таныг арьсны нүхжилтийг бөглөхгүйгээр арьсыг тань амьсгалуулна. Та өөр төрлийн бүтээгдэхүүн хайж байвал тос агуулаагүй Shangpree Olive Virgin Hydrogenic Cream чийгшүүлэгчийг сонгоорой.

Алхам 7: ХООЛНЫ ДЭГЛЭМИЙГ БҮҮ МАРТААРАЙ

Гэрэлтсэн, өнгөлөг арьс дотроосоо эхэлдэг- арьсны хор гадагшлуулж байх үедээ цагаан идээ, чихэр, коффее зэргээс татгалзаарай.

Хэвийн арьсандаа эргэж орох нь хэцүү боловч таныг хийж чадна гэдэгт бид итгэлтэй байна.

XOXO,

Beauty Secrets