Арьсанд тэжээл өгөх хамгийн сайн гоо сайхны бүтээгдэхүүн бол ОХЬ ТОС ( facial oil) юм.

Үнэн хэрэгтээ охь тос нь чийгээр дутсан арьс болон стресстсэн арьс, тэр байтугай наранд түлэгдсэн арьсыг хүртэл нөхөн төлжүүлэх, сэргээх үйлчилгээтэй байдаг.  Хэрэв та тослог арьстай бол нүүрний арьсандаа тос хүргэхээс айх нь мэдээж хэрэг. Гэсэн хэдий ч ямар ч айдасгүйгээр эдгээр тоснуудыг хэрэглээд үзээрэй. Арьсанд тань маш сайн үр нөлөө  үзүүлнэ шүү. Маш бага хэмжээгээр буюу хэдхээн дуслаар хэрэглэх хэрэгтэй ба шөнийн цагаар хэрэглэвэл үйлчилгээ нь илүү их шүү. Бага зэргийн ойл түрхэхэд л арьс тань чийг тэжээлийг хангалттай  авч, сэбумын ялгарал хамаагүй багасаж ирнэ. Улмаар, арьсны гүйцэтгэх үүрэг хэвийн болж, арьсны асуудлууд эдгэрч, арьсыг залуужуулна. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Таны гоо сайхны тавиур дээр зайлшгүй байх бүтээгдэхүүн юм.

Охь тосыг хэрэглэвэл нүүрэн дээр юм гарч батгаших болвуу? Надад үнэхээр энэ охь тос хэрэгтэй юу? Эдгээр нь охь тостой холбоотой байнгын тулгардаг асуултууд.. Охь тоснуудыг хэрэглэсэнээр нүүрэн дээр юм гарахгүй ( маш бага тохиолдол гарч байсан), гэхдээ таны амьдралыг өөрчлөнө гэж  бардам амлаж чадах байна. Арьс тань маш сайхан болж, харагдах мэдрэгдэх байдал нь урьд урьдынхаасаа өөрчлөгдах болно. Бүр та охь тос хэрэглэж эхэлснээр нүүрээ ч бага буддаг болно гээд л бод.  Мөн түүнчлэн таны арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн зарим нь хэрэглээнээс тань гарч ч магадгүй.

Хэрвээ та асуудалтай, батга гарамтгай арьстай бол Tea Tree Green Oil– ийг санал болгоё.

Tea tree ( цайны мод) centella asiatica ханд -ыг найрлагадаа агуулах уг тос нь арьсыг тайвшруулж, сэбумын ялгарах процессыг хянах үндсэн үйлчилгээтэй.

Охь тосны ашиг тус

Хоромхон зуур л үр дүн нь мэдэгдэж  эхэлнэ. Та ямар ч төрлийн арьстай бай хэрэглэсэн дайруйдаа л ашиг тусыг нь мэдрэх болно. Бидний  хэрэглэж заншсан чийгшүүлэгч суурь тоснууд вакс, ус шингэн тосны найрлагатай байдаг ба вакс нь арьсанд чийгийг түгжиж  өгөх үйлчилгээтэй. Гэвч эдгээр суурь тоснуудын зарим нь тос ( ойл) усыг арьсанд шингээхгүй тал ажиглагддаг. Энэ тохиолдолд тосны найрлагад байх хэрэгтэй  найрлагуудыг арьсанд шингээж өгөхгүй байна гэсэн үг юм. Харин охь тостой цуг хэрэглэсэнээр бүр хэрэгтэй найрлагууд нь арьсанд шингэнээ гэсэн үг юм. Мөн түүнчлэн ихэнх охь тосуудын орц  найрлагад антиоксидантууд, omega fatty acid, polyphenols агуулагдсан байдаг.

Хэрвээ та арьсны өнгийг сэргээж, цайруулахыг хүсэж байгаа бол LIVELY SuperBrite™ PINK OILийг санал болгоё 

Цайруулах үйлчилгээтэй Pink-Vita Energy, витаминаар баялаг тос ба арьсыг цэвэрхэн тунгалаг болгож цайруулна. SuperBrite Pink Oil нь найрлагдаа Sea Buckthorn Oil (далайн чацарганы  тос), Rosehip Oil (нохойн хошууны тос) агуулсан байдаг бөгөөд нимбэгний витамин Ц-гийн хэмжээнээс 60 дахин илүү витамин Ц агуулдаг гэдгээрээ алдартай юм. Өнгөө алдсан арьсанд маш тохиромжтай, мөн тэжээллэг чанар нь өндөр юм. Уг тос нь ургамалын гаралтай орцуудтайн зэрэгцээ бага молекулт бүтэцтэй билээ. Минерал тоснууд болон силиконы агууламжгүй.  Арьсанд маш хурдан шингэдэг, арьсны нүх сүвийг бөглөдөггүй. Тиймээс тослог болон эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой.

Олон янзаар ашиглах боломжтой.

Та охь тосыг үндсэн суурь тосныхоо оронд ашиглах боломжтой.  (үнэхээр үр дүнтэй шүү) Мөн нүүр будгийг сэргээхэд ойлыг хэрэглэж болно. Нүүрээ давхарлаж  зузаан будахын оронд тавьсан мэйк-ап дээрээ багахан тос түрхээд өгөхөд гайхалтай үр дүн гарна шүү.  Гэсэн хэдий ч Т зоне хэсгээрээ түрхэхээс зайлсхийгээрэй ( нэн хуурай арьстай бол түрхэж болно). Нүүр цэвэрлэгч, будаг арилгагч,  буржгар үсэндээ түрхэх, уруул зовхиндоо түрхэх гээд л олон янзаар хэрэглэгддэг. Хэрэв та ретинол эсвэл батганы эсрэг үйлчилгээтэй бүээгдэхүүнүүд хэрэглэж  байгаа бол охь тосыг зайлшгүй хэрэглэх ёстой. Retin-A, AHA-тай гуужуулагчид, батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд үнэхээр үр дүнтэй хэдий ч арьсыг аймшигтайгаар хуурайшуулдаг. Харин охь тоснууд арьсыг зөөлрүүлж чийгшүүлнэ. Хэт хуурай арьстай бол та охь тосноос нүүрэндээ түрхээд сайтар иллэг хийгээрэй. Дараа нь чийгшүүлэх суурь тосоо түрхэнэ. Мөн өөр нэг типс өгөхөд охь тосоо түрхсэний дараа SPF буюу нарнны хамгаалалттай тосоо түрхээрэй.  Мөн сэрум, эссэнцийн хэрэглэхийн оронд түрхээд дээр нь нимгэхээн шингэн энгэсэг, өнгөлөгчөө түрхэж болно.

Охь тоснууд маш сайн үйлчилгээтэй

Муу үйлчилгээтэй чийгшүүлэх суурь тос авч цаг мөнгөө гарздсанаас сайн чанарын охь тос хэрэглэсэн нь дээр гэж зөвлөдөг.

Хэт зузаан мэйк апны оронд хэрэглэх нь…

Хэрэв ажил тарсны дараа найз нөхөдтэйгээ  гадуур уулзалдах гэж байгаа гэж бодьё. Үдээс хойш 4 цаг гэхэд л таны арьс ядарсан, чийгээр дутсан харагдана. Өө дарагч, шингэн энгэсэг, контур гэх мэтээ давхарлан түрхэхээсээ өмнө багахаан хэмжээний охь тосыг авч нүдний доогуур, уруул дээрээ мөн хацар болон духандаа түрхээрэй. Гэхдээ нүдний зовхио тенээр будсан байгаа тохиолдолд бүү хүргээрэй. Урсгаад заваартуулна шүү. Ганцхан минутын дотор л нүүрний будгаа хөнгөхөн сэргээн үзэсэглэнтэй харагдах боломжыг охь тос танд олгоно. Уруулаа л буд. Ингээд л боллоодоо. 

 

 

 


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд