Арган ойлыг үс арчилгаанд хэрэглэхийн ач холбогдол

Юуны түрүүнд арган ойл гэж юу болох талаар товч  дурдъя. Арган ойлыг өөрөөр  “Шингэн Алт” ч гэж нэрлэдэг бөгөөд Мароккогийн Арган модны жимсний үрээс шинэхэнээр нь шууд гаргаж  авдаг юм. Цэвэр арган тос нь хэдэн зуун жилийн туршид гэрийн нөхцөлд гоо сайхан ба эрүүл мэндэд хэрэглэгдсээр ирсэн юм, ялангуяа үс уналтад өргөнөөр хэрэглэж  иржээ. Орчин цагт цөөнгүй нэр төрлийн үс ба арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн найрлагад зүй ёсоор орж байна. Арган ойлыг үс ба арьс арчилгаанд хэрэглэснээр маш олон төрлийн ач холбогдолтой гэдэг нь хэдийнээ батлагдсан. 

 Ашиг туc

Арьсны мэргэжилтнүүд  арган ойл нь минералууд, витаминууд болон антиоксидантаар баялаг хэмээн дуу нэгтэйгээр санал нийлцгээдэг. Ялангуяа та үсээ дуулгавартай, арзайдаггүй, зөөлөн намирсан болгохыг хүсэж байгаа бол Арган ойл танд хэрэгтэй цорын ганц зүйл гэдгийг бүү мартаарай.  Олон зуун жилийн турш ашиглагдсаар ирсэн гоо сайхны асар том нууцыг өөртөө шингээсэн, олон аргаар хэрэглэгдэх боломжтой арган ойл нь үсийг чийг тэжээлээр хангаж, зөөлрүүлнэ. Антиоксидантын өндөр агууламжтай, зайлшгүй шаардлагатай тосны хүчлүүдээр баялаг ба Витамин Е -ээр баяжуулагдсан  арган ойл нь үсний уян хатан чанарыг сайжруулж, өнгөө алдаж гундсан үсийг алгуурхнаар гялалзуулж сэргээнэ. Мөн түүнчлэн маш хүчтэй антиоксидант бөгөөд ,  нарны хорт туяануудаас үсийг хамгаалж, чөлөөт радикалуудыг саармагжуулж байдаг. Өдөр тутамдаа бид хүрээлэн байгаа  орчны элдэв төрлийн бохирдолд өртөж, химийн бодисоор хордуулж, халуун индүү ба сэнсээр үсээ гэмтээж байдгаа ухаарахаасаа ухаарахгүй нь их билээ. Арган ойлын найрлагад байх витамин Е нь үсний уутанцарыг гэмтэхээс сэргийлж, үсийг гэмтэж салаалахаас сэргийлж байдаг. 

Хэрхэн хэрэглэх вэ?

Арган ойлын ашиг тусыг мэдрэхийн тулд үсний ганц төрлийн бүтээгдэхүүнтэйгээ  зууралдаад байх шаардлагагүй. Үсний олон төрлийн бүтээгдэхүүнүүдийн найрлагад арган ойл багтсан байдаг нь сайн хэрэг. 

Ангижруулагч болгон ашиглах

Арган ойл нь витамин Е ба, зайлшгүй хэрэгцээт тоснуудын хүчлүүд, антиоксидантаар  маш баялаг учир үсийг тэжээлээр хангаж, үсний орооцолдоо гаргадаг. Мөн энэ нь витамин А, С, Е, антиоксидантууд, linoleic хүчил, омега 6 тосны хүчлүүдтэй учир ангижруулагчийн гайхалтай орц найрлага болж чаддаг. 

Халуунаас Хамгаалагч спрей (цацлаг) болж чаддаг.

 Бид үсээ  өдөр тутамдаа халуун сэнс, хайч  зэрэг багажаар байнга түлж, үсээ гэмтээж  байдгаа тэр болгон мэддэггүй. Арган ойл нь халуун агаараас хамгаалах найрлага болж чаддаг ба өндөр тэжээлээр хангаж, амархан хэв маягт оруулахад тусалдаг. 

Үсний маск болдог.

Хэрэв таны үс гэмтэлтэй байгаа бол Арган ойл нь гайхалтай сайн маск болж чадна.  Витамин Е нь үсийг зөөлрүүлж, салаалсан үсийг эмчилдэг бол, омега тосны хүчлүүд нь үсийг бэхжүүлдэг байна. Үсэндээ түрхээд 15-30 минут болоход л хангалттай.  Таны үс гайхалтай торгомсог намирсан болно.  

Үсийг хэвд оруулахад тусална.

Үсийг гайхалтай гялалзуулж,  арзайдаг үсийг хэвд оруулахад тусална. 

Хуйхны эмчилгээ 

Антиоксидантаар баялаг учраас маш өндөр үртэй  хуйхны эмчилгээ болж өгдөг. Хуйхны хага, загатнаа болон бусад хуйхтай холбоотой асуудлуудыг дагуулдаг хуйхны үрэвслийг багасгана. 

Tips: Арган ойлыг нүүр ба биедээ түрхэж болдог. Өнгөө алдсан нүүрний арьсыг гялалзуулахад ч хэрэглэж болно шүү.  

BS TIPS:

Argan Damage Care Hair Essence

Уг эссэнц нь амьтны гаралтай ямар ч найрлагагүй ба  ханаагүй тос, витамин Е-гээр баялаг бөгөөд Argan oil ба Moringa oil -ын найрлагатай. Уг эссэнц нь гэмтэлтэй үсэнд зориулагдсан ба тэжээлээр хангаж эрүүлжүүлэх үйлчилгээтэй.  Байгалийн гаралтай орц найрлагууд нь үсийг гялалзсан торгомсог болгон, чийгээр хангана.


Argan Damage Care Hair Mask

Цэвэр ургамалаас шууд гаргаж  авсан тоснуудын агууламж нь үсийг тэжээлээр хангана. Арган ойл, Моринга ойл, Бабасу ойл нь үсийг уян зөөлөн болгож эрүүлжүүлнэ.  Хугарамтгай, гэмтэлтэй, салаалсан үсэнд маш их үр дүнтэй. Байнга будуулж, хими хийлгэснээс  болж гэмтэж салаалсан үсэнд гайхалтай үр дүнтэй.