Анхны эмэгтэй, өнгөт арьст “ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ” Камала Харрисын тухай 10 факт

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден болон дэд ерөнхийлөгч Калифорни муж улсын сенатч Камал Харрис ялалт байгууллаа.

Өдгөө 56 настай Камала нь Ази болон Африк гаралтай бөгөөд анхны эмэгтэй, өнгөт арьст дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа билээ. Ингээд уншигчид та бүхэндээ Камала Харрисын тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

  1. Камала Деви Харрис нь 1964 оны Аравдугаар сарын 20-нд Калифорнийн Окланд хотод төрсөн. Түүний ээж нь энэтхэг гаралтай бөгөөд  хорт хавдар судлаач  нэгэн юм. Харин түүний эцэг болох Дональд Харрис  нь Ямайк гаралтай ба эдийн засагч ажээ. 
  2. Харрисын ээж нь түүний нэрийг өгч байсан бөгөөд  Камала гэдэг “бадамлянхуа” гэсэн утгатай. Нөгөөтээгүүр энэ нь хинду шашинд бурхан “Лакшмигийн” нэр бөгөөд “эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлдэг “утгатай аж.   
  3. Эцэг эх нь түүнийг долоон настай байхад салж үүний дараа тэрээр ээж болон дүүгийн хамтаар Беркли дэх дуплексд сууцад амьдарч эхэлсэн.                                                                                                                               
  4. Хүүхэд байхаасаа эхлэн Харрис Баптист сүм болон Хинду шашны хийд хоёуланд нь очдог байв.
  5. Түүний өвөө Харрисд ихэд гүн сэтгэгдэл үлдээсэн  хэмээдэг ажээ. Түүний өвөө нь Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байсан бөгөөд төрийн өндөр албан тушаалтан байсан юм. Харин түүний эмээ нийгмийн үйлстэн байсан ба хөдөө орон нутгаар явж, ядуу эмэгтэйчүүдэд хичээл заадаг нэгэн байв.   
  6. Ахлах сургуулиа төгсөөд Харрис Вашингтоны түүхэнд нэр хүндтэй Блэк коллеж буюу Ховард Их Сургуульд суралцсан. Тэрээр улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн. 
  7. Ажлын гараагаа Аламедагийн прокурорын газраас эхэлсэн. Ихэвчлэн хүчингийн гэмт хэргүүд  дээр төвлөрөн ажилладаг байсан аж. 
  8. Калифорни мужийн анхны эмэгтэй, өнгөт арьст прокурор болж байсан.
  9. Харрис 2004 онд Сенатад нэр дэвшсэн үеэс эхлэн Барак Обаматай нөхөрлөж эхэлжээ.
  10. Тэрээр Лос Анжелес дахь корпорацийн хуульч Даг Эмхофтой 2014 онд гэрлэсэн ба Эмхофф өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй; тэд Харрисыг “Момала” гэж дууддаг аж.

Эх сурвалж: Politico