Амьдрал бол зогсолтгүй эргэх хөдөлгүүр…

White Top- Designed by Monalun

Өвөл үзэсгэлэнтэй. Цав цагаан өнгөтэй бүртийх ч  толбогүй цасан ширхэгүүд, шинэ жилийн уур амьсгал, гацуур мод, баярлаж  хөөрсөн жаргалтай царай, оргилуун дарс, амтат бялуу гээд л үлгэрийн мэт өвлийн улирал сайхан, тэр тусмаа 12 дугаар сар бүр сайхан. Өвлийн жавар хайр найргүй хацар алгадан хайрсан 12дугаар сарын анхны зочноор цангинасан хоолойтой, эргэлдсэн алаг нүдтэй, яг л өвөл шиг үзэсгэлэнтэй басхүү хүүхэд мэт дэггүй ч гэмээр нэгэн бүсгүйг My Top Shelf буландаа урьж  оролцуулан халуун дотно яриа дэлгэсэнээ бүсгүйчүүд та бүхэндээ хүргэж байна. Жүжигчин Ундармаа, Single Ladies-ын Ундармаа гэхээр мэдэхгүй  хүн ховор бизээ. Яг л дэлгэцэнд гардаг шигээ хүүхдэрхүү гэнэн цайлган инээмсэглэлтэй, хаанаас нь ундардаг юм бэ гэж гайхахаар оргилсон их сэтгэл, энергитэй ийм нэгэн жүжигчин бүсгүйн гэрт зочлох завшаан надад тохиолоо. Завгүй амьдралынх нь хэмнэл ба бусад хүчин зүйлсээс шалтгаалан хагас жилийн дараа уулзсан нь энэ. Бидний яриа түүний жүжигчний гараагаа эхэлсэн тухай болон уран бүтээлийн талаар товчхоон эхэллээ.

Би нөхөр, охины хамт амьдардаг. Охин маань гадаадад оюутан болоод энэ жил гэрээсээ хол байгаа. Хол байж үзээгүй болохоор их л санах юм, хааяа ч бүр уйлдаг. Би Говь-Алтай аймгийн уугуул. Эрдэнэт хотын СУИС-ын жүжигчний  ангийг төгсөн тус хотын хүүхэлдэйн театрт 3 жил ажилласаны дараа санамсаргүй байдлаар MCS-ын “Анун” тавилгын дэлгүүрт борлуулагчаар ажилд орсон нь амьдралын маань маш том өөрчлөлт намайг хүлээж байсан юм билээ. Тэр үед хүүхэлдэйн театр зуны 3 сар амарчихдаг байлаа л даа. Аав минь намайг хот руу амраахаар явуулсан юм. Харин хэд хоногын дараа аав маань ярилцаж тохироод MCS-д ажилд оруулахаар болсноор тэнд би нөхөртэйгээ танилцан өдийг хүртэл 20 гаран жил сайхан амьдарч байна. Ингэж л миний хамгийн хайртай ЭР ХҮН минь насаараа хайрлаж тулах амьдралын минь ТҮШИГТЭЙ учруулж өгсөн юм.  (миний амьдралын хамгийн хайртай хоёр эр хүн).  Анун компанидаа борлуулагчаас эхлэн маркетинг, борлуулалтын албаны захирал хүртэл дэвшин 14 жил ажилласан. Мөн тэр хугацаандаа “Шинэ Үе” продакшинд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн нь бас нэгэн 17 жилийн түүх минь юм. Өдөр нь үндсэн ажлаа  хийгээд, орой тоглолтдоо оролцоод, тоглолтын бэлтгэлээ шөнө нь хийгээд явж байсан тэр үеээс л би амьдралын сайхныг, тэр тусмаа хэзээ ч дуусаж дундардаггүй энэ их энергийг олж авсан гэж боддог. Бизнес нь хэдийнээ төлөвшчихсөн, компанийн соёл өндөртэй компанид ажилласан маань нэр төрийн хэрэг байсан ба маш их зүйлийг сурсан. Гангар шаазан шиг л, айлын бас аавын эрх жаахан охин MSC компанитай холбогдсоноор хувь заяа маань өөрчлөгдөж өдий зэрэгтэй сайхан явнадаа.

Коко нохойтойгоо

Асар завгүй амьдралын хэмнэлтэй хүн л дээ, голдуу шөнө оройн цагаар зураг авалтанд явна гээд л мэргэжлийн онцлог. Сүүлийн үед шөнө сууж ажиллахаас аль болох татгалзаад байгаа.  Эмэгтэй хүний арьс их эмзэг, нойр дутуу байх нь их сөрөг талтай. Царай хөөж, хавдартай мэт харагдах гээд л.. Сүүлийн үед аль болох 11 цагт орондоо орж , сайн унтаж  амрахыг хичээж байна. Спортоор хичээллэх цаг зав тэр бүр гараад байдаггүй. Харин алхах дуртай. Юм бодоод л алхахад сайхан тайвшрал авчирдаг. Ерөнхийдөө миний арьс тун дажгүй. Нууц нь би байнга, бүр өдөр болгон салфеткан маск хэрэглэдэг. Онгоцонд олон цаг нисэхдээ шууд будгаа арилгаад л маскаа тавьчихдаг. Би ер нь тоглолтгүй л бол нүүрээ аль болох будахаас зайлсхийж арьсаа амраадаг. Маш их энергитэй, зогсолтгүй урагш зүтгэж байдаг, амьдралын эрч хүч ихтэй, ядрахыг үл мэддэг тийм л эмэгтэй. Энэ их эрч хүчийг дуртай ажлаасаа, хайртай ханиасаа, сайхан найз нөхдөөсөө авдаг. Амьдарлаас авах таашаал ихтэй, аз жаргалтай бүсгүй л гэж өөрийгөө тодорхойлох байна. Нүүрний арьсаа дээр хэлсэнчлэн маск их тавьж гэрээрээ арчилахаас гадна, нэгэн гоо сайхны салонд даатгасан гэхэд хилсдэхгүй. Тэд 7 хоног бүрээр төлөвлөгөө  гаргачихсан, арьсанд маань хэрэгтэй бүх үйлчилгээг үзүүлдэг.

Гэхдээ их сонирхолтой нь нөхөр маань надад сонголт хийхэд их тусладаг. Найрлага орц, тайлбарыг хянамгай уншиж авч өгдөг. Аавдаа ч эрх байсан, үргэлжлүүлээд нөхөртөө бас эрхэлж амьдарч байнадаа. Би нүүрний арьснаасаа бараг илүүтэйгээр биеийн арьсандаа маш их анхаарал хандуулдаг. Халуун ванна-д хэвтэж алжаалаа тайлах дуртай. BOTANICUS MONGOLIA- ийн бие арчилгааны бүтээгдэхүүнд маш дуртай. Органик найрлагатай, маш гоё үнэртэй, сав баглаа нь ч гоё. Бас найз нөхөддөө бэлгэнд ч өгөх дуртай.  Дэлгүүрийн уут нь хүртэл таалагддаг.  Минимал, эко цаасан ууттай.

Биеийн арчилгаа

Надад нэг хөдөлшгүй зарчим байдаг. Бүсгүй хүн хичнээн ганган хээнцэр байлаа гээд нүүрний арьс гарын арьс муухай бол тэгээд л муухай. Сайн чанартай гарын тос хэрэглэх дуртай. Botanicus гарын тос миний байнгын сонголт. Эргэн тойрныхондоо ч их бэлэглэсэн шүү. Үзэсгэлэнтэй бүсгүйн чимэг бол сайхан арьс мөн аз жаргалтай харц. Сайхан арьстай байхын тулд цэвэрлэгээ маш чухал. Тоглолт гээд хүнд будаг их хэрэглэдэг. Сүүлийн үед Honey Trap брэндийн энэ Rose Purifying Cleansing Water, сарнайн найрлагатай цэвэрлэгч ус хэрэглэж эхлээд байна. Би их эмзэг арьстай л даа.  Энэ ус маань зөөлөн найрлагатай болохоор эмзэг арьсанд элдэв харшил өгдөггүй байналээ. Мөн салфеткан маскны big fan болохоор WHEN брэндийн маскуудыг туршиж үзлээ. Хүзүүний маск, чийгшүүлэх маск, нүүрээ будахаасаа өмнө тавьдаг маск гээд л бүгдийг хэрэглэж байгаа. Маш их таалагдсан, үр дүн маш сайтай. Дашрамд хэлэхэд Beauty Secrets –ийн бүсгүйчүүддээ баярлалаа. Mizon болон Atomy брэндийн чийгшүүлэх тос хэрэглэж байна одоогоор. Хувцаслах хэв маягт нэг их баригддаггүй. Үндэсний хувцсанд дуртай.  Ялангуяа эвдээгүй загвартай монгол дээл бол миний хамгийн дуртай хувцас. Бүр 40 дээл хийлгэсэн шдээ “Single Ladies 3” киноны зураг авалтдаа зориулж. Киноны тухайд гэвэл “U film” продакшнаа байгуулаад 6 жил болсон байна. Энэ хугацаанд 6 кино, 1 жүжиг тавьжээ. Харин одоо тайзны уран бүтээл рүү нэлээд их анхаарал хандуулааад байгаа. “U stage” театр маань байгуулагдаад нэг их удаагүй ба 12 сарын 14 нд анхны тайзны уран бүтээлээ тавихаар бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Оросын алдарт “Дөлгөөн Дон” М.Шолохов романыг орос хэл дээр тайзны бүтээл болгож тавиж байгаа юм. Кино хийх санаа хэрхэн надад орж ирсэн бэ гэдэг түүх бас их сонин. Шинэ үе продакшн маань зуны саруудад бас 3  сар амарчихдаг. Би нэлээд амралтын байдалтай байтал манай хүн намайг, яриад бодоод байгаа нөгөө киногоо хий, чи чадна гэж зоригжуулсан. Ингээд сарын дараа л миний санаанд байсан кино цаасан дээр бууж, зохиол маань бэлэн болсондоо. Ингээд  хувь заяаны маань 2 дахь том ӨӨРЧЛӨЛТИЙГ нөхөр маань хийсэн. Ингэж л миний амьдралд байдаг хамгийн ХАЙРТАЙ 2 эр хүн маань миний хувь заяаг өөрчилсөн хэрэг.  Би сайн хүмүүсээр хүрээлүүлсэн азтай эмэгтэй.

 

Би тэмдэглэлийн дэвтэр цуглуулдаг. Тэмдэглэл маш сайн хөтөлдөг. Бүр хүүхэд байхдаа Найрамдал зусланд бичиж байсан тэмдэглэл мань ч хадгалагдаж байдаг.

 

Бас гадаадад аялахдаа жижиг (сувенир) сандлууд цуглуулдаг.

Сандал цуглуулдаг хоббитой

 

 

Цүнхэндээ  байнга авч явдаг зүйлс…

 

Нөхөр маань гадаад явахдаа миний үнэртэнг авчирч өгдөг. Нөхрийнхөө сонголтонд хэзээ ч эргэлзэж байгаагүй. 

Эцэст  нь хэлэхэд хүн аз жаргалтай  л байх хэрэгтэй, хүний амьдрал гэдэг үүлэн чөлөөний нар шиг богинохон. Бие биенээ хайрла, эрхлүүл, харилцаагаа чухалчил, сэтгэл санаагаа өөдрөг байлга.

Бэлтгэсэн: Б.Оюунцэцэг 
Гэрэл зургыг: Ц.Балжинням