“Оппэн”брэндийн Монгол дахь захирал, Л.Саруултөгсийн гоо сайхны нууцаас

BS-ийн “The Top Shelf” булангийн маань дараагийн зочноор Японы алдарт “Оппэн”брэндийн Монгол дахь албан  ёсны дистрибьютер НЭКСТКОМ ХХК-ийн захирал, Мари Кондо, “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Л.Саруултөгс оролцлоо.  

Түүний бизнес

Анх гоо сайхны бизнест хэрхэн хөл тавьсан тухай болон түүний гоо сайхны нууц, амьдралын хэв зуршлын тухай хөөрөлдсөнөөр бидний яриа эхэлсэн юм. Анхнаасаа Япончуудтай холбоотой ажлууд хийж эхэлсэн ба тэдгээрийн нэг нь Япон руу ажилтан зуучилж олон залуусыг ажилтай болгосон бол, дараагийн Япон оронтой холбоотой бизнес нь монгол бүсгүйчүүдийнхээ гоо сайханд маш том хөрөнгө оруулалт хийж, 64 жилийн түүхтэй арьс арчилгаа, гоо сайхны  Оппэн брэндийн бүтээгдэхүүнүүдийг  үйлдвэрээс нь шууд Монголдоо нийлүүлэх сайхан ажлыг эхлүүлэн, улмаар 2 ч салбараа нээн амжилттай удирдан ажиллуулж яваа ажил хэрэгч бүсгүй юм. Саруул маань бага дунд болон их сургуулийн боловсролоо Япон Улсад эзэмшсэн ба амьдрал ажил хэрэг нь энэ улстай салшгүй холбоотой байсаар иржээ. Японд амьдарч байх хугацаандаа Японы гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлсэн бөгөөд тэрээр Япон бүсгүйчүүдийн гоо сайхандаа хэрхэн хандаж байгаа, зөвхөн өнөөдрийн гоо сайхныг бус, 10 жилийн дараах арьсаа бэлддэг тэр л гайхалтай ул суурьтай сонголтыг нь судалж, амьдралынхаа нэг хэвшил болгожээ. Энэ л үедээ одоогийн бизнесийнх нь санаа төржээ. Зөвхөн гаднах гоо сайхан төдийгүй, дотроосоо мөн эрүүл байж, зөв хооллож, зөв амьдралын хэв маягыг хэрэгжүүлснээр бүсгүй хүний гоо сайхан цогцоороо төгс бүрддэг гэж тэрээр итгэдэгээ бидэнтэй хуваалцлаа.  Хамгийн гол нь гарал үүсэл тодорхойгүй, сайн гэж сурталчилсан бүтээгдэхүүннийг авч гоо сайхан, эрүүл мэнд, санхүүгээрээ бүү хохироосой, сонголтондоо маш сайн ул суурьтай хандах хэрэгтэй шүү гэсэн мэссэжийг бүсгүйчүүддээ тэрээр хүргэсэн юм. Оппэн брэнд нь анхны гадаад дахь салбараа Монголд нээсэн нь Саруулын монгол бүсгүйчүүдийнхээ гоо сайханд ямар их хөрөнгө оруулалт хийсэн бэ гэдэг нь харагдаж байна.  Зөвхөн ашиг хөөсөн бизнес хэзээ ч амжилтанд хүрдэггүй гэсэн өөрийн үндсэн үзлээсээ тэрээр хэзээ ч гажиж байгаагүй юм. Оппэн брэнд нь орчин үеийн дэвшилтэт технологи дээр түшиглэсэн, цэвэр байгалийн гарал бүхий орц найрлагатай, өөрийн  лабораторт үйлдвэрлэснээрээ онцлогтой байдаг. Иймд Оппэн брэндийн бүтээгдэхүүнийг 28 хоног л хэрэглэхэд үр дүн нь шууд мэдрэгдэх баталгааг өгдөг байна.

Түүний гоо сайхны нууцаас

Би бодохдоо амьдралын хэв маяг эрүүл байх ёстой гэж үздэг бөгөөд тэр дундаа өдөр тутмын арьс арчилгаагаа илүү чухалчилдаг.  Нүүр цэвэрлэгээ бол миний гоо сайхны гол үе шат. Хүн сардаа ганц гоо сайханд орж “их цэвэрлэгээ” хийлгэх бус өдөр бүр л сайн гүн цэвэрлэгээ хийх хэрэгтэй.

Хэрэглэдэг бүтээгдэхүүн  ТAE Оппен <<<< дарж ОPPEN брэндийн бүтээгдэхүүн сонирхоно уу ?

Арьсны эсийг сэргээж, чангалах эмчилгээ арчилгааны бүтээгдэхүүн. Та хэдэн нас хүрсэн ч арьсны хамгийн дотоод давхаргаасаа хүртэл эрүүл гэрэлтэх боломжтой. Арьсны давхарга бүрт гүн чийгшэл өгөх үйлчилгээтэй уг бүтээгдэхүүн нь улирал солигдсон ч миний арьсыг чийглэг толигор харагдахад тусалдаг. Анх Японд байхдаа л Оппэний арьс арчилгааны  бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж эхэлсэн ба миний арьсанд гайхалтай сайн таарсан. Хамгийн гол нь хэрэглэж эхэлснээс хойш миний арьс эрүүлжсэн. Ер нь л би их нимгэн цайвар эмзэг арьстай. Одоо хүртэл л энэ бүтээгдэхүүнээ  хэрэглэж байгаа ба маш сэтгэл хангалуун байгаа.

       Make up еssentials:

Би аль болох зузаан будагнаас татгалзаж өнгөлөг эрүүл арьсаараа гоёхыг хичээдэг. Энгийн даруухан будалтыг илүү үздэг.  

  • Eyeliner-Bobby Brown..
  • Хөмсөгний будаг- Shu Uemura
  • Уруулын будаг-Оppen

Миний цүнхнээсээ хэзээ ч салгадаггүй бүтээгдэхүүн бол Оппэний гарын тос. Бүсгүй хүний гар гоё сайхан харагдах нь маш чухал.Чөлөөт цагаараа иог, балетаар хичээллэдэг. Бага хугацаанд явсан ч өндөр үр дүнтэй байгаа. Хоолны дэглэм барьдаггүй. Зөв хооллолтыг чухалчилдаг.

Эцэст нь би орчуулсан номынхоо талаар товчхон дурдья. Би ер нь бүсгүй хүнийг эмх цэгцтэй, гоё сайхан орчинд ажиллаж амьдраасай, бүсгүй хүн гэдэг үргэлж цэцэглэж цэвэр цэмцгэр байх ёстой гэж боддог. Номоо анх япон хэл дээр уншсаны дараа Монголчуудад орчуулан хүргэх хүсэлдээ автагдсан. Би эмэгтэйчүүдэд хандсан сайхан ажил хийх хүсэлтэй. Тиймээс л эх хэл дээрээ бүсгүйчүүддээ уг номыг толилуулсан юм.